1
Тайлахад хэцүү нууц үг
Хэрэв та онлайнаар бизнес эрхэлдэг эсвэл компанийхаа веб хуудсыг хариуцаж ажилладаг бол нууц үгээ аль болох хэцүү, хэний ч толгойд буухааргүйг сонгох хэрэгтэй. Жишээлбэл үсэг, тоо болон тэмдгийн нийлэмж байж болох бөгөөд хамгийн гол нь маш урт байх ёстой юм шүү.
2
Вирусээ устга
Та сайтынхаа вирусыг байнга устгаж, цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь хакерын довтолгооноос таны бизнесийг хамгаалж буй хэрэг юм. Учир нь вирусээр дамжуулан аливаа зүйлсийг хакерддаг бөгөөд та сайтаа цэвэрлэхгүй удах аваас эрсдэл өндөр болж ирнэ гэсэн үг. Хэрэв та сайтынхаа вирусыг устгахийг хүсвэл "https://geekflare.com/online-scan-website-security-vulnerabilities/" тус сайтаар зочлоод үзээрэй.
3
"SSL" гэрчилгээ
Хэрэв та онлайн худалдаа зэрэг харилцагч болон мөнгөтэй холбоотой сайт ажилуулдаг бол заавал "SSL" гэрчилгээ авах хэрэгтэй юм. Энэ нь харилцагчид танай сайтанд итгэх шалтгааныг гаргаж өгдөг төдийгүй тэдний мэдээллийг чандлан хадгаладаг гэдгээрээ давуу талтай аж. Хэрэв та тус гэрчилгээг авалгүй худалдааны сайт ажилуулах аваас дорхноо хакердуулж, асар их хохирол хүлээх магадлалтай юм.
4
Веб сервер
Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг. Харин та үүнийгээ байнга шинэчилж, үйл ажиллагааг нь идэвхжүүлж байх хэрэгтэй аж.
5
Вирусын эсрэг програм
Та шинэ комьпютер авсан даруйдаа шууд л вирусны эсрэг програм уншуулах хэрэгтэй юм. Энэ нь цаашид гарч болох эрсдлээс таны комьпютер болон бизнесийг хамгаалах үүрэгтэй билээ. Мөн хамгийн түгээмэл вирус болох "worms, Trojan horses, spyware" зэргээс таны комьпютерийг найдвартай хамгаалах болно.
6
Өгөгдлүүдээ хадгалах
Та өдөр тутамдаа өгөгдлүүдээ хадгалж байх хэрэгтэй. Эс бөгөөс та хакердуулах аваас бүх зүйлс тань устаж, бизнес тань зогсож ч мэднэ. Тиймээс ямагт өгөгдөл, мэдээллүүдээ хатуу дискен дээр хадгалж хэвшээрэй.
7
Төхөөрөмжөө ашиглаагүй тохиолдолд унтрааж бай
Та төхөөрөмж, гар утас, комьпютер зэргээ ашиглаагүй тохиолдолд ямагт унтрааж байх хэрэгтэй юм. Түрхэн зуур гараад ирэх байсан ч унтрааж, сүлжээнээс гаргаж байгаарай. Таны хайхралгүй орхисон хэдхэн хоромд л хакерууд нэвтэрч, сайтыг тань хааж, устгаж ч мэднэ.
8
Гар утсаа мөн хамгаал
Хэрэв та бизнес эрхлэх, сайтынхаа үйл ажиллагааг явуулахдаа гар утсаа ашигладаг бол өөрийн гар утсандаа ч мөн вирусын эсрэг програм уншуулаарай. "Avira болон Kaspersky" зэрэг програмууд илүүтэй үр дүнтэй байдаг аж.
9
Хуурамч мэйл
Өдөрт л гэхэд 150 сая гаруй мэйл хүмүүс рүү илгээгдэж байдаг бөгөөд тэдний 80,000 нь тус халдлагад өртөж, вирус хүлээж авдаг байна. Тэдгээр вирус нь таны комьпютерт халдаж, мэдээллийг устгах, ажиллагааг саатуулах гэхчлэн сөрөг нөлөө үзүүлдэг юм. Тиймээс та өөрт тань ирсэн хуурамч мэйлийг хэзээ ч нээж үзэж болохгүй байна.
10
Зөв ажилчдыг сонго
Та ажилчид шалгаруулж авахдаа хамгийн итгэл даахуйц, чадварлаг нэгнийг сонгох хэрэгтэй. Эс бөгөөс тэд эргээд таны нуруу руу хутга зоох магадлал өндөртэй байдаг юм. Чухам хэн, ямар хүнийг сонгон авч байгаагаа сайтар судлах хэрэгтэй юм шүү.