Холливуудад хэд хэдэн томоохон биеэ даасан агуулахууд байдаг бєгєєд томоохон кино бvтээгчид тийш очиж, хvссэн эд зvйлсээ сонгон авч, зураг авалтандаа ашигласныхаа дараа буцаан аваачдаг байна. Харин тvрээслэхгvйгээр бvр мєсєн худалдан авахыг хvсвэл тухайн эд зvйлсийн vнэ нь долоо хоногийн тvрээсний мєнгєнєєс 10%-иар хямдардаг байна.
Энэхvv складан дотор хийжvvлсэн ундаа тvгээдэг автомат машины хамгийн анхны загвараас авахуулаад хамгийн сvvлийн vеийнх нь хvртэл бvгд байдаг.
Хоол хvнс.
Кино дэлгэцэнд дээрхи амьдрал хэдийгээр бодит амьдралаас сэдэлтэй байдаг ч гэсэн бvгд зохиомол байдаг. Энэ дvрмийг хоол хvнс ч гэсэн тойрохгvй. Тэр тусмаа кинон дээр гардаг дэлгvvрийн бараанууд заримдаа хуурамч байх нь бий.
Хуурамч хоол хvнсний зvйлсийн ихэнхийг нь парафин (жимс, ногоо), эсвэл гелэн материалаар хийдэг байна.
Тэр ч битгий хэл дулаахан орчинд хvртэл хайлдаггvй, бас идэж болдоггvй, зєвхєн харж л болдог зайрмагнуудыг ч эндээс олох боломжтой.
Кино зураг авалтад баар, уушын газартай хэсэг байвал огт санаа зовох зvйлгvй. Эндээс хvссэн шил, лонхоо тvрээслэх юмуу худалдаж аваад л тохирсон єнгийн шингэнээр дvvргэчихнэ.
Зэр зэвсэг.
Энэхvv шилэн хаалганы цаана Америкийн бvх vеийн, бvх цэргийн албаны бvх тєрлийн зэр зэвсгvvдийн загваруудыг олох боломжтой.
Сайн, муу шерифийн дvрийг бvтээх хэрэг гарсан уу? Тийм бол та тавтай морил. Эндээс хvссэн энгэрийн тэмдэгээ олоод зvv. LESTER гэсэн бичигтэй хаалганы цаана тєрєл бvрийн цагдаагийн энгэрийн тэмдэгийг агуулсан 10 эгнээ хайрцаг бий. Тэд бvгд л жинхэнэтэйгээ єєлєхийн аргагvй ижилхэн байдаг тул жаахан сахилга муутай этгээдийн гарт орвол vгvй мєн их шуугианыг тарихад бэлхэн байдаг ажээ. Тиймээс энэ єрєєрvv зєвхєн агуулахын ажилтны хамт, тусгай зєвшєєрєлтэй хvмvvс л орж болдог байна.
Холбооны хэрэгслvvдийг дуурайлган хийсэн, наалддаг цаасан дэлгэцтэй тєрєл бvрийн “тоглоомнууд” бас энд уул овоо шиг олон ажээ.
Америкийн армийн эр чадлыг кино дэлгэцэн дээр амилуулах хэрэг гарвал эндээс цэргийн хуванцар малгайг хvссэн єнгє загвараар нь олж болно.
Мэдээж каскнаас гадна цэргийн бусад бvх хувцас, ємсгєл хэрэглэл байдаг.
Хуванцар материалаар бvтээгдсэн л болохоос биш харахад жинхэнээсээ огт ялгаагvй метал илрvvлэгчид.
Зэвсгийн хэсэг. Энд дэлхий дээрхи ямар ч зэвсгийн дэлгvvрийн єв санг дагуулахааргvй хамгийн олон зэр зэвсэг байдаг ажээ.
Буу бvрийг маш нарийн бєгєєд чадварлагаар дуурайлган хийсэн байдаг.
Пуужингийн хэсэг.
Харин эд нарын юу болохыг єєрсдєє тааж олоорой бяцхан “гэмт хэрэгтнvvд” минь.
Боодолтой хар тамхины дуураймал
Террористтой кино байж л байдаг шvv дээ. Тиймээс “шахид”-ын хэрцгий бvсийг ч энд ёооз ёоозоор нь тавьжээ.
Тэсрэх бємбєг.
Харин одоо Утас, холбооны хэрэгсэл
100-гаад жилийн ємнє дэлхийн хvн тєрєлхтєн иймэрхvv роботны толгой шиг тєхєєрємжєєр хоорондоо холбогддог байж.
Америкийн таксфон
Чикагогийн дээхэн vеийн чинээлэг айлуудын чамин утасны аппарат
Vгvй ээ, энэ бол гар утас биш. Харин анхны утасгvй гэрийн “тоосгонууд” байна. Иймэрхvv зvйлийг бид ч гэсэн хэрэглэж л байсан.
Харин энэ бол єнєє цагийн суурин утасны тєрєл бvрийн загварууд байна.
Дээр vеийн кино камер.
Vе vеийн кино зураг авалтын тєрєл бvрийн камеруудыг эндээс олох боломжтой.
Дуу бичлэгийн студийн эд хэрэгслvvд ч бас яаж хоцрох билээ.
Дээрх зураг дээр єсгєгчнvvд тєрєл бvрээрээ байгаа биз. Харин бид энд нэг клип хийх гэж иймэрхvv зvйлсийг хайгаад олохгvй зовж байх vе гардаг шvv дээ. Гэтэл хайгаад олддоггvй эрдэнэ шиг зvйлс Холливуудын агуулахад л хэдэн мянгаараа хэвтэж байдаг байх нь.