1
Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Жеймс Коннолли (James Connolly) 1896 оны Афины олимпд оролцож, орчин үеийн олимпийн хамгийн анхны медалийг хүртэж байсан юм.
2
Орчин үеийн олимп нь зохион байгуулагдаж эхэлснээс хойш 3 удаа цуцлагдаж байжээ. 1916 онд Берлины олимп Дэлхийн нэгдүгээр дайн, 1940 онд Хельсинк болон 1944 оны Лондонгийн олимп нь Дэлхийн хоёрдугаар дайнаас болж цуцлагдаж байсан гэдэг.
3
1904 оны олимпын наадмаас эхлэн нэгдүгээр байр эзэлсэн хүнд алтан медаль, хоёрдугаар байр эзэлсэн хүнд мөнгөн медаль, гуравдугаар байр эзэлсэн хүнд хүрэл медаль өгөхөөр тогтжээ.
4
Олимпын наадмыг улсдаа зохион байгуулсны дараа тухайн улсаас илүүтэй хот нь алдаршиж, түүхийн хуудаснаа бичигддэг жамтай.
5
АНУ нь зуны олимпыг хамгийн олон удаа эх орондоо зохион байгуулж байсан юм. 1904 онд "St. Louis", 1932 болон 1984 онуудад Лос Анжелес, 1996 онд Атланта зэрэг хотуудад нийтдээ 4 удаа зохион байгуулагдаж байжээ.
6
Английн Лондон хот нь зуны олимпийг 3 удаа буюу 1908, 1948 болон 2012 онуудад зохион байгуулж байсан бөгөөд үүгээрээ нэг хотод хамгийн олон удаа олимп болж өнгөрсөн гэх амжилтыг эзэмшдэг юм. Мөн 1948 онд тус хотод хамгийн анхны "Пара" олимп болж байсан аж.
7
2012 оны байдлаар АНУ нийтдээ 2400 буюу 976 алт, 758 мөнгө, 666 хүрэл медаль хүртэж, олимпын түүхэн дэхь хамгийн олон медаль хүртсэн улсаар шалгараад байгаа юм.
8
Грек улс нь эртний олимп зохиогдож байсан гэдгээрээ алдартай билээ. Харин хамгийн анхны орчин үеийн олимп 1896 онд Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад тус улсаас нийтдээ 46 медаль хүртсэн юм. Тухайн үед Грек улс 2.4 сая гаруй хүн амтай байсан бөгөөд медалийн тоог хүн амд нь харьцуулж үзвээс 52,900 хүн нэг медаль хүртэж байсан аж. Тэд нэг хүнд ноогдсон медалийн тоогоороо дэлхийн түүхэн амжилтыг эзэмшдэг бөгөөл цөөхөн хүн амтай атлаа олон медаль хүртэж чадсанг нь өдгөө хүн бүхэн дурсан суудаг билээ.
9
Олимпын уриаг 1921 онд орчин үеийн олимпыг үүсгэн байгуулагч Пиер де Кубертэн (Pierre de Coubertin) зохиож байжээ. Тэрээр " Citius, Altius, Fortius " гэх Латин хэлцийг уриагаа болгосон бөгөөд энэ нь "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй" гэх утгатай аж.
10
Америкийн усан сэлэлтийн тамирчин Майкл Фелпс (Michael Phelps) нь олимпын түүхэн дэх хамгийн олон медалт хүртсэн тамирчин юм. Тэрээр 3 олимпын наадамд оролцож, 22 медаль хүртсэний 18 нь алт бөгөөд 2008 оны Бээжингийн олимпоос тэрээр 8 алтан медаль хүртсэн байдаг юм.
11
Олон улсын олимпын хороонд Грек, Австрали, Франц, Их Британи болон Швейцарь зэрэг улсын төлөөлөгчид хамрагдсан байдаг билээ.
12
Хамгийн анх 1960 оны олимпыг телевизороор шууд дамжуулан үзүүлж байжээ. Үүнийг АНУ-ын "CBS" телевиз дамжуулж байсан гэдэг аж.
13
1936 оны Берлиний олимпыг ямар ч зурагт, радиогоор дамжуулж байгаагүй аж. Тухайн үед хүмүүс хэн, хэрхэн оролцсон болохыг зөвхөн сониноос олж мэдэж байсан билээ.
14
Швед улсын тамирчин Оскар Сван (Oscar Swahn) 1920 оны зуны олимпын буудлагын төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн билээ. Тухайн үед тэрээр 72 настай байсан үүгээрээ бөгөөд олимпод оролцож байсан хамгийн хөгшин болон медаль хүртсэн хамгийн хөгшин тамирчин гэх цолыг зүүх болсон аж.
15
Грекийн гимнастикч Димитриос Лундрас (Dimitrios Loundras) 1896 оны зуны олимпод оролцож хүрэл медаль хүртсэн аж. Харин тэрээр ердөө 10 настай байсан бөгөөд үүүгээрээ олимпод оролцож байсан хамгийн залуу болон медаль хүртсэн хамгийн залуу тамирчин гэгдэх болсон юм.
16
Олимпын таван цагираг нь цэнхэр, хар, улаан, шар болон ногоон гэх өнгөнүүдтэй байдаг. Эдгээр өнгөнүүдээр нь Африк, Америк, Ази, Европ тив болон далайн эргийн орнуудыг төлөөлүүлсэн бөгөөд тус өнгөнүүд нь бүх улсын төрийн далбаанд ямар нэгэн байдлаар орсон байдаг аж.
17
Алтан медалийн 92.5 хувь нь мөнгө байдаг бөгөөд стандартын дагуу 6 гр алт агуулагддаг байна. Харин 1912 оны зуны олимпод тэргүүн байрыг эзэлсэн тамирчинд шижир алтан медалийг гардуулж байсан юм.
18
1936 оны Берлиний олимпын үеэр Адольф Гитлер (Adolf Hitler) улсынх нь баг тамирчин тааруу оролцож байсанд ундууцан, стадионыг орхин явж байжээ. Харин түүнийг явснаас хойш тамирчид нь гайхалтай амжилт үзүүлж 89 медаль хүртэж, нийт медалийн тоогоор тэргүүлж байсан аж.
19
Олимпын түүхэн дэх хамгийн анхны мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас тэмцээнээс хөөгдөж байсан тамирчин бол Ханс Ганнер Лилжволл (Hans-Gunnar Liljenwall) юм. Тэрээр тэмцээнд оролцохоос өмнө хэдэн шил шар айраг уусан байсан бөгөөд үүнийг нь олж илрүүлэн, хөөж байжээ.
20
1928 оны олимпт сэлүүрчин Хэнри Пийрс (Henry Pearce) тэмцээний замдаа нугасны сүрэг таарсан бөгөөд тэрээр нугаснуудыг үргээхгүй гэсэндээ явж өнгөрөхийг нь хүлээж, тэмцээнээ үргэлжлүүлсэн байна. Тэрээр тухайн олимпт ганцаарчилсан сэлүүрдэлтийн төрөлд алтан медаль хүртсэн байдаг билээ.