Бүсгүйчүүдийг доромжлохгүй байх 15 шалтгаан

Эмэгтэй хүн гэдэг бурхан гараа гарган урласан хамгийн гайхалтай бүтээл юм. Эмзэг турьхан, өрөвч нинжин сэтгэлтэй тэднийг хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй билээ. Гэвч сүүлийн үед бүсгүй хүний нэр хүндийг унагаах охид ихэсч, тэр хэрээр эрчүүдийн үзүүлэх хүндлэл, хайр халамж багасч, нийгэмд буруу ойлгогдох болсон юм. Харин ямар ч эмэгтэй байлаа гэсэн хүүхэд гаргаж, эх хүн болсон цагт өөрийгөө бүхэлд нь үр хүүхэддээ зориулах, дэндүү сайхан нэгэн болж хувирдаг юм. Ингээд та бүхэндээ эмэгтэй хүнийг хүндэтгэх шалтгаануудыг дуулгая. 

Бүсгүйчүүдийг доромжлохгүй байх 15 шалтгаан

1 Сайн сонсогч

Тэд бусдын асуудлыг сонсож, сэтгэл зүрхний угаас туслах гэж хичээдэг хүмүүс. Өөрөө туслах аргагүй, боломжгүй байлаа ч бусдаас дэмжлэг хүсч, ямартай ч асуудлыг нь яг л өөрийнх мэтээр үздэг байна. Харин зарим тохиолдолд хэт их хичээж, өнөөх хүнээ залхаах тал ч гардаг юм. Гэхдээ энэ нь тэд ердөө л туслахыг хүссэн хэрэг билээ. 

Сайн сонсогч

2 Сэтгэл хөдлөл ихтэй

Бурхан тэдэнд гайхалтай сэтгэл хөдлөл, эмзэг турьхан байдлыг бэлэглэсэн юм. Тэд сэтгэл дотроо болж байгаа бүхнээ хадгалж чаддаггүй бөгөөд үүнийгээ гадагшлуулж байж л амьсгалах боломжтой болдог аж. Тиймдээ ч тэдний энэхүү чанар нь цайлган, цагаахан байдлыг нь илтгэж, юу санаж, бодож, мэдэрч явдаг болохыг нь мэдэхэд дөхөм болгодог юм. 

Сэтгэл хөдлөл ихтэй

3 Бүхнийг мэдэхийг хүсдэг

Тэд таны амьдралд оролцож, бүхнийг мэдэж, хяналтандаа байлгаж, өөрийн чадах зүйл байвал туслаж, дэмжихийг хүсдэг юм. Бүсгүйчүүдийн энэхүү чанар нь бурхнаас өгсөн бэлэг бөгөөд энэ нь тэднийг ээж болоход бүр ч ихээр ялгарч, өөрөөсөө илүү өрөөлийг өрөвдөн, хайрлаж туслах сэтгэлт нэгэн болгож хувиргадаг билээ. 

Бүхнийг мэдэхийг хүсдэг

4 Тэдэнд мөнгө чухал биш

Хүмүүс өнөөгийн охид, бүсгүйчүүд бүгд л мөнгө бодож, эрчүүдийг байр машин гэж хардаг болсон хэмээдэг. Мэдээж мөнгө чухал боловч үүндээ бүх эмэгтэйчүүдийг багтааж, муулах нь тун ч буруу юм шүү. Эмэгтэй хүмүүс хүнийг хайрлахдаа эцэс хязгааргүй байдаг бөгөөд тэдэнд мөнгөнөөс илүүтэй хайр чухал байдаг аж. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр мөнгөнд хэт дурласан бүсгүйчүүд байх боловч тэд эмэгтэйчүүдийн багахан хувийг эзэлдэг гэдгийг ухаараарай. 

Тэдэнд мөнгө чухал биш

5 Бүхнийг нарийвчлан хардаг

Тэд жижиг гэлтгүй бүх зүйлсийг ажиглан харах, ажлыг амжуулах шидтэй хүмүүс юм шүү. Хэдийгээр тэд хүчгүй сул дорой мэт харагдах боловч тэдний сэтгэлийн хат, хүч чадал нь үнэхээр сүрдмээр аж. Харсан, сонссон зүйлсээ ургуулан бодох чадвартай бөгөөд нэг зэрэг олон арван ажлыг нь амжуулж чаддаг билээ. 

Бүхнийг нарийвчлан хардаг

6 Бардам

Эмэгтэй хүн бүр л бардам, өөртөө итгэлтэй мэт харагддаг. Харин энэ нь хэтэрч хэт их зантай нэгэн мэт харагдах бүсгүйчүүд ч элбэг билээ. Гэвч тэдний сэтгэлийн гүнд хэний ч дор орохгүй юм шүү гэсэн хүсэл, айдас зэрэг нуугдаж байдаг юм.  

Бардам

7 Бодлогогүй

Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино хэмээх үг байдаг бөгөөд энэ үгтэй нь санал нийлэх хүмүүс олон байдаг. Учир нь тэдний гаргаж байгаа шийдвэрүүд дэндүү бодлогогүй бөгөөд үүнээс болж өөрсдөө хохирох нь ч бий. Гэхдээ тэд ямар нэгэн шийдвэр гаргахдаа тархиа биш зүрхээ ашигладаг юм. Зүгээр л зүрхээ чагнаж, хийхийг хүссэн зүйлээ хийж байж л аз жаргалтай болдог байна. 

Бодлогогүй

8 Хамгаалуулахыг хүсдэг

Үлгэрт гардаг шиг эрэлхэг зоригт баатар эр бол эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл юм. Бусад хүмүүс, муу муухай зүйлсээс бүсгүйг аварсан залуу хэн байх нь хамаагүй тэд шууд л зүрх, сэтгэлээ өгч орхидог аж. Тэд хэцүү үед нь хамт түшиж суусан хүмүүсийг хэзээ ч мардаггүй төдийгүй эргээд хариуг нь барина хэмээх гэгээлэг бодлоор хорвоогийн тоосыг хөдөлгөж явдаг билээ. 

Хамгаалуулахыг хүсдэг

9 Үлгэрийн амьдралд дургүй

Эмэгтэй хүн бүрийг цагаан морьтой ханхүүг хүлээж, үлгэрийн мэт амьдрахыг хүсдэг гэж боддог. Гэвч бодит байдал дээр үүнийг хүсдэг бүсгүйчүүд тун цөөхөн байдаг юм шүү. Хэдийгээр үлгэрийн мэт амьдрал нь сайхан боловч хэтэрхий амьдралаас тасарсан хөндий тул хэд хоноод л залхааж орхидог байна. Харин үнэн хэрэгтээ бүсгүйчүүд халуун дулаан гэр бүл, хайртай хүмүүсээ эрүүл энх байхыг л хүсч мөрөөддөг юм. 

Үлгэрийн амьдралд дургүй

10 Халамжтай

Хэрэв тэд хүнд үнэхээр дурлаж, хайрласан бол өөрийгөө хүртэл гаргуунд нь гаргаж, дурлалт залуугийнхаа төлөө юуг ч хийхээс буцахгүй болдог юм. Сэтгэл хөдлөл ихтэй тэдний хувьд хайртынхаа хэлсэн ганц гэгээлэг үгэнд мансууран догдолж, хэдэн өдөр хоол идэхгүй байсан ч чадахаар болдог бөгөөд өөрсдийн агуу хайраа халамжаар түүндээ мэдрүүлдэг аж. 

Халамжтай

11 Хайрлуулж, халамжлуулахыг хүсдэг

Эмэгтэй хүн бүр хэн нэгэнд хайрлуулж, халамжлуулахыг чин сэтгэлээсээ хүсч мөрөөддөг юм. Хайр сэтгэлээ илчлэхийн тулд заавал хайрцагтай чамин зүүлт, халуун дулаан ресторан, тэвэр дүүрэн цэцэгс, тэрэг дүүрэн амттан хэрэгтэй гэж үү? Мэдээж эмэгтэй хүнд үзэсгэлэнт цэцэг, үнэтэй эдлэл бэлэглэх нь тэдэнд баяр хөөрийг авчирдаг ч гэлээ үүнээс илүүтэй таны чин сэтгэлээс урган гарсан гайхалтай гурван үгийг бичсэн ганцхан цаас л аз жаргалд умбуулж, агуу хайрыг мэдрүүлдэг юм шүү. Тэд өчүүхэн жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрч чаддаг гайхалтай хүмүүс...

Хайрлуулж, халамжлуулахыг хүсдэг

12 Төсөөлөн бодох чадвар сайтай

Тэд ганц үгийг хараад бүхэл бүтэн зохиол болгож бодож ч чадна гээд боддоо. Нөхрийнхөө цамцанд наалдсан эмэгтэй хүний урт үснээс асар олон зүйлсийг төсөөлөн боддог юм. Гэхдээ тэдний энэ чанарыг эерэг талаас харах юм бол амжилт өөд хөтлөх гүүр нь болох аж. Тэд өөрсдийн чадвараа ашиглаж, урлаг, зохион бүтээх тал дээр гайхалтай амжилт гаргадаг билээ. 

Төсөөлөн бодох чадвар сайтай

13 Эрчүүдээс илүү өвдөлт мэдэрдэг

Тэд бие сэтгэлийн хувьд эрчүүдээс хамаагүй хүнд шарх авч, өвддөг юм. Эмэгтэй хүн болж төрсөн л бол сарын тэмдгийн болон хүүхэд төрүүлэх аймшигт өвдөлт зэргийг тэсвэрлэн гарахаас өөр аргагүйд хүрдэг бөгөөд эдгээрийн даван гарна гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Үүнээс гадна хосууд муудалцахад эмэгтэй нь илүү шаналж, сэтгэлийн зовлон эдэлдэг бөгөөд үр хүүхэддээ ч мөн тэд илүү санаа нь зовниж шаналан суудаг юм. 

Эрчүүдээс илүү өвдөлт мэдэрдэг

14 Бүхнийг мэдэрдэг

Хэрэв бүсгүйн нөхөр өөр хүүхэнтэй болж, түүнийг хуурч байвал энэ бүхнийг бүсгүй аль хэдийн өөрийн зөнгөөр мэдэрчихсэн байдаг. Тэд анзаараг сайтай хүмүүс тул нөхрийнхөө хийж байгаа ганц үйлдлээс бүгдийг олж мэддэг юм. Харин бүсгүйчүүд бүхнийг мэдэж байсан ч гэлээ харилцаагаа хадгалахын тулд тэвчиж, өнгөрүүлдэг боловч тэдний сэтгэлийн гүнд үлдсэн шарх хэзээ ч анидаггүй билээ. 

Бүхнийг мэдэрдэг

15 Өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг

Бид сэтгэл дотроо болж байгаа бүхнээ илэрхийлж гаргах гэж хичээхдээ орилж хашгичин, галзуу хүн мэт аашилдаг. Үүнийг нь эрчүүд ойлголгүй хоцорч, улмаар хосуудын харилцаанд ан цав суудаг юм. Харин энэ үед эрэгтэй хүн жаахан ухаантай, тэвчээртэй байхад л болоод явчихдаг аж. Та яаж ч хичээсэн нэгэнт түргэн ааштай бүсгүйг өөрчилж чадахгүй юм. Тиймээс зүгээр л тэвчээд өнгөрүүл, тэднийг өөрсдөө ч үүнийг хүсдэггүй гэдгийг ойлгоорой. 

Өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()