Өнгөрсөн зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Гоо сайхан дэлхийг аварна гэдгийн адилаар үзэсгэлэн төгс бүсгүйчүүд орчлон дээр байхгүй бол дэлхий эргэхээ байж, хүн төрөлхтөн устаж үгүй болж ч мэднэ. Сайхан бүсгүйчүүд эрт дээр үеэс оршин байсаар ирсэн бөгөөд тухайн үеийн хүмүүсийн нүдийг хужирлаж, сэтгэлийг гижигдэж явжээ. Ингээд та бүхэндээ өнгөрсөн зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулъя. 

Өнгөрсөн зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

1 Хелен (Helen) , "МЭӨ V зуун"

Зевс бурханы охин Хелен нь тун ч үзэсгэлэнтэй нэгэн байсан аж. Тэрээр нас бие гүйцэн Менелай хаантай суун, хатан цолыг хүртэх болсон боловч нөхөртөө үнэн сэтгэлээсээ хайртай байгаагүй гэдэг. Тиймдээ ч Тройгийн ханхүүд сэтгэл алдарч үүнийг мэдсэн Менелай хаан ихэд хилэгнэж улмаар тэдний хайрын гурвалжингаас болж Тройгийн дайн эхэлсэн билээ. 

Хелен (Helen) , "МЭӨ V зуун"

2 Македа (Makeda), "МЭӨ 1000 он"

Шебагийн үзэсгэлэн төгөлдөр, хүчирхэг хатан нь алдарт Соломон хааны гэргий билээ. Түүний гоо үзэсгэлэнг гүйцэх эмэгтэй тухайн үед байгаагүй гэдэг бөгөөд сайхан төрхөөс гадна саруул ухаант нэгэн байсан аж. 

Македа (Makeda), "МЭӨ 1000 он"

3 VII-р Клеопатра (Cleopatra VII) , "МЭӨ 69- 30"

Клеопатра хоёр мянга гаруй жилийн тэртээ тэнгэрт хальсан ч түүний алдар нэр хэдэн зуун дамжин цуурайтсаар байна. Энэ хорвоод 39-хэн жил амьдрахдаа дэлхийн хоёр ч аугаа хүний халуун хайрыг булааж чадсан билээ.Тэдгээр нь нэрт цэргийн жанжин Марк Антони (Mark Antony) болон Юлий Цезарь (Julius Caesar) нар байсан юм. Тэд хоёул Клеопатрад ухаанаа алдтал дурлаж, түүний төлөө юуг ч хийхээс буцахгүй байсан гэдэг бөгөөд хvмvvсийг өөртөө татах ховорхон авьяастай Клеопатра эрх мэдэл гагцхvv эрчvvдийн гарт байсан тэр цаг vед тэднийг өөртөө татах замаар оргилд хvрсэн юм.

VII-р Клеопатра (Cleopatra VII) , "МЭӨ 69- 30"

4 Ян Юхуан (Yang Yuhuan), "МЭ 719- 756"

Эртний Хятадын хамгийн үзэсгэлэнт 4 бүсгүйн нэгд зүй ёсоор багтдаг Ян Юхуан нь орон нутгийн түшмэлийн охин бөгөөд 14 насандаа Сюаньзун хааны хөвгүүн Шоу ван Ли Мао (Li Mao)-тай ураг холбон гэрлэжээ. 737 онд Сюаньзун хааны хайртай татвар эм нас барсанд эзэн хаан ихээр гашуудан байх үедээ гашуудлыг нь тайлах гоо үзэсгэлэнтэй бүсгүйг олж харсан байна. Таалсан бүсгүй нь нэгэнт хүүгийнх нь эхнэр болсон байсан тул Сюаньзун хаан арга хэрэглэн Юхуаныг сүмд гэлэнмаа болгон хэсэг суулгаад энэ хоорондоо хүүдээ шинэ эхнэр авч өгчээ. Ингээд хүмүүсийг марттал хэдэн жил хүлээсний эцэст 745 онд гэлэнмааг ордонд оруулан Гуйфэй гэх татвар хатдын дотроос хамгийн хүндтэй цолыг хүртээсний хажуугаар Юхуаны гэр бүлийнхэнд их шан хүртээжээ. Залуу бүсгүйд ухаанаа алдсан эзэн хаан гоо бүсгүйн төлөө бүхнийг зориулахад бэлэн болж, төрийн хэрэгтээ ч анхаарал хандуулахаа больсон байна.

Ян Юхуан (Yang Yuhuan), "МЭ 719- 756"

5 Рани Падмини (Rani Padmini), "МЭ 1300"

Эртний Читтор хотын хаан болох Ратансен (Ratansen)-ы гэргий буюу хатан Рани нь эр хүн бүрийн харцыг булааж, зүрхийг догдлуулам үзэсгэлэн төгс бүсгүй байжээ. Түүнийг өөрийн болгохын тулд бусад хаант улсын жанжин, хаад нутаг руу нь дайрч, дайн тулаан хийж явсан байна. 

Рани Падмини (Rani Padmini), "МЭ 1300"

6 Агуу Кэтрин (Catherine The Great), "МЭ 1729-1796"

Оросын хаан III Петрийн гэргий, Агуу Екатерина өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд нөхрөө түлхэн хаан ширээнд суусан юм. Түүнээс удалгүй III Петер насан эцэслэж, тэрээр хааны эрх мэдлийг авч, эрхэм дээд суудалд албан ёсоор заларсан аж. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд тэрээр замд нь саад болсон маш олон хүнийг хүйс тэмтэрсэн байдаг бөгөөд түүний эгэлгүй гоо сайхан төрх үүнийг гүйцэлдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг билээ. 

Агуу Кэтрин (Catherine The Great), "МЭ 1729-1796"

7 Марие Антонни (Marie Antoinette), "МЭ 1755- 1793"

Францын хатан, дэндүү сайхан төрхтэй Марие нь тухайн үеийн бүхий л эрсийн зүрхийг эзэмдэж, зүүдийг нь хулгайлж явжээ. Харин тус улсын охид бүсгүйчүүд түүнд их дургүй байсан бөгөөд Австрали гаралтай хэмээн алаг үзэхээс гадна төгс сайхан төрсөнд нь атаархдаг байсан гэдэг юм. Тэрээр зүгээр ч нэг сайхан хүүхэн байгаагүй бөгөөд түүний холч ухаан, хоёргүй сэтгэл зэргийг өнөө хэр нь дурсан ярьдаг байна. 

Марие Антонни (Marie Antoinette), "МЭ 1755- 1793"

8 Кэтрин Волтерс (Catherine Walters), "МЭ 1839-1920"

Тэрээр загвар зохион бүтээгч байсан бөгөөд Лондон хотноо амьдардаг байжээ. Түүнийг гудамжаар алхах төдийд наран гийж буй мэт гэрэлтэж, хажуугаар нь зөрж өнгөрөх хүмүүс харцаа ч салгаж чаддаггүй байсан гэдэг юм. Мөн үүнээс гадна тэрээр улс төрч, дээдсийн хүрээний нэгэн байсан бөгөөд дур булаам бүсгүйг секс бэлэг тэмдэг хэмээн нэрийддэг байжээ. 

Кэтрин Волтерс (Catherine Walters),  "МЭ 1839-1920"

9 Мата Хари (Mata Hari), "МЭ 1876- 1917"

1876 онд Голланд улсад төрсөн түүний жинхэнэ нэрийг Маргарета Зелле (Margaretha Zelle) гэдэг байв. Бүжигчин мэргэжилтэй, царайлаг бүсгүй “Мата Хари” гэх нэрээр бүжиглэж, олон эрийн харцыг унагааж эхлэв. 1915 онд Германчууд түүний үзэсгэлэнт төрх, ухаалаг занг ашиглаж болно хэмээн сэтгэж тагнуул болох санал тавьсан байна. Бүсгүй ч үүнийг зөвшөөрч Франц улсад тагнуул хийж байгаад 1917 онд харамсалтайгаар баригдан цаазаар авахуулжээ.

Мата Хари (Mata Hari), "МЭ 1876- 1917"

10 Мэй Вест (Mae West), "МЭ 1893-1980"

Дуучин, жүжигчин, зохиолч гэхчлэн олон мэргэжлийг эзэмшсэн бүсгүйн араас бүхий л залуус хөлөө хугалах шахан гүйж байсан гэдэг юм. Тэрээр 40 нас хүрснээр кинонд тоглож эхэлсэн бөгөөд кинонд тоглосон даруйдаа залуусын харцыг булааж, хайрын захианд дарагдаж эхэлсэн байна. 

Мэй Вест (Mae West), "МЭ 1893-1980"

11 Брижит Бардо (Brigitte Bardot), "1934-одоог хүртэл"

Алдартай Франц жүжигчин, загвар өмсөгч, дуучин бүсгүй нь 1950-аад оны үед ид шуугиулж явжээ. Тэр 18-тайдаа анх кинонд тоглосон боловч жинхэнэ алдар нэр 1955 онд л ирсэн юм. Тэрбээр өөрийн нөхрийн найруулсан «Эмэгтэй хvнийг бурхан бvтээсэн» хэмээх кинонд анх удаа эхээс төрсөн чигээрээ тоглосон юм. Vvнийг Францчуудын нэг хэсэг нь ихэд цочирдон хvлээн авч, нөгөө нь талархан угтжээ. Гоо vзэсгэлэн төгс, ёстой л "бурхны бvтээл" гэмээр Брижит Бардог шvтэн бишрэгчид өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хаа яваа газар нь цэцэг барин бүчдэг болжээ.

Брижит Бардо (Brigitte Bardot), "1934-одоог хүртэл"

12 Мэрилин Монро (Marilyn Monroe), "МЭ 1926-1962"

Тэрээр бурхны оронд залраад хэдийн хагас зуун өнгөрсөн ч хүн бүр түүнийг санан дурсдаг билээ. 20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрсийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй нь 36 настайдаа  харамсалтайгаар нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг ах дүү Кеннидитэй амраглаж байгаад, улмаар тэдний гарт хөнөөгдсөн, эс бөгөөс нойрсуулах эмийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн дүгнэсэн байдаг. Хэдий олон жил өнгөрсөн ч түүний гоо сайхан байдлыг өнөө хэр нь магтан, гайхширсаар байгаа юм. 

Мэрилин Монро (Marilyn Monroe), "МЭ 1926-1962"

13 Ким Кардашьян (Kim Kardashian), "XXI зуун"

Ингээд XXI зууны хамгийн дур булаам, сайхан бүсгүйгээр реалити шоуны од, бидний сайн танил Ким Кардашьян тодорчээ. Түүний төгс бие галбир, том хөх, тонтгор өгзөг, нарийхан бэлхүүс, наранд борлосон арьс зэрэг нь дэндүү дур булаам харагдуулдаг аж. Кимийг секс бэлэг тэмдэг, хамгийн халуухан бүсгүй гэж нэрлэдэг бөгөөд ямартай ч бидний эрин үе түүний гоо сайхнаар төлөөлүүлж, түүхэнд бичигдэн үлдэх юм. 

Ким Кардашьян (Kim Kardashian), "XXI зуун"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()