1
Арабын олон үндэстний хамтын "Saudi Binladin Group"-ээс санаачлан, Медина хотод "Medina Haram Piazza" хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус бүтээн байгуулалтыг Герман мэргэжилтнүүдийн ур ухаанаар Швейцарь технологиор барьж гүйцэтгэжээ.
2
Энэ нь аварга том шүхэр бөгөөд өдөр халуун нартай үед автоматаар дэлгэгдэж, үдэш нар буухаар өөрөө хумигддаг байна. Учир нь Саудын Араб улс нь хэт халалтын улмаас ган гачиг нүүрлэж, халууны өвчнөөр жилд олон мянган хүн нас бардаг юм. Харин энэхүү төсөл цаашид амжилттай хэрэгжвэл, бусад хотуудыг ч мөн өөрсдийн бүтээлээр тоноглох гэнэ.
3
Тус бүтээн байгуулалтын санааг 2010 онд гаргаж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 250 ухаалаг шүхрийг амжилттай суурьлуулж, тэр нь өнөөдөр үр дүнгээ өгсөөр байгаа юм. Шүхэр дэлгэгдэхээрээ 25.5*25.5 м бөгөөд өндөр нь ойролцоогоор 20 метрт хүрдэг аж.
4
Эдгээр аварга том ухаалаг шүхрүүд бүгд нийлээд 143 м2 газрыг сүүдэрлэж байгаа гэдэг. Харин үдэш болоход тэд автоматаар хумигдаж, гэрлийн шон болдог ажээ.
5
Шүхэр ердөө 3 минутын хугацаанд бүрэн дэлгэгдэж, эвхэгддэг байна. Мөн өөртөө нарны эрчим хүчийг хурааснаар, үдэш тухайн эрчмээрээ гэрэлтүүлгийн үүргийг гүйцэтгэдэг байна.
6
Тус бүтээн байгуулалтыг үзэхээр Арабын Медина хотод жил бүр мянга мянган жуулчид ирж, инженерийн ур ухаан, гайхамшгийг биширсээр байгаа юм.