Таныг эрч хvчтэй байлгах 10 бvтээгдэхvvн

Шєнєдєє 8 цагийг хvн бvр тэр болгон бvрэн унтаж чаддаггvй. Бидний хэн нэг нь стрессийн байдалтай байх, эсвэл нойр муугаас болж ямар нэг аргаар энерги ихтэй ундаа ууж, дараа нь сулрахгvйн тулд эрч хvчээ сэлбэх єєр аргыг эрж хайж байдаг. Тамирчдын хооллолтыг судладаг мэргэжлийн хоол судлаач Лиза Московиц та бидэнд зориулан эрч хvч єгдєг дараах 10 vндсэн бvтээгдэхvvнийг нэрлэж байна. Ингээд эрч хvчтэй болгох шилдэг хvнсний бvтээгдэхvvнvvдтэй танилцацгаая.

Таныг эрч хvчтэй байлгах 10 бvтээгдэхvvн

1 Єндєг

«Єндєгний шар B бvлгийн витаминуудаар баялаг. Эдгээр нь хоолыг энерги болгон хувиргах vvрэгтэйн зэрэгцээ ясыг бэхжvvлдэг D витамин агуулдаг. Vvнээс гадна B бvлгийн витаминууд уургийн нэг гол эх сурвалж болдог. Уураг эрч хvч шаардсан дасгал хийсний дараа булчин сунасан байх тул агшаахад уураг хэрэгтэй» хэмээн Московиц ярьж байна. 

Зєвєлгєє: Та єєрийгєє ханасан єєх тос, илvvдэл калориос сэргийлэхийн тулд нэг бvтэн єндєг, эсвэл 2-3 єндєгний уураг идэх хэрэгтэй. Ийм эрчтэй єглєєний хоол Танд ашигтай. 

Єндєг

2 Кофе

Та жаахан сэргээд авъя гэвэл кофены багахан поорц хэрэгтэй. «Аяга кофе биеийн хvчний ажлын эрчийг нэмэгдvvлэхээс гадна дасгал хийхийн ємнєхєн бол хамгийн сайхан ундаа болж чаддаг» хэмээн Лиза Московиц зєвлєж байна. Тосыг нь шvvж авсан сvvтэй кофе хvний биеийг кальци, D витамин, энергийн нvvрс усаар хангадаг.

Зєвєлгєє: Бага зэргийн кофе Танд ашигтай. 30 мл халуун кофе, эсвэл мєстэй кофе захиалж ууж vзээрэй.

Кофе

3 Ногоон буурцагны шош

Буурцагны шош тэжээлийн бодисоор баялаг. Жишээ нь, B бvлгийн витамин, зэс, фосфороор баялаг. «B витамины комплекс нvvрс ус тєрєгчийг глюкоз болгон хувиргахаас гадна эд эсvvдийг хvчилтєрєгчєєр хангадаг. Зэс, фосфор нь хvнсийг энерги болгосноор энэ нь эсvvдэд шингэж цаашид хvний биед хэрэглэхэд бэлэн болгож єгдєг. Ногоон буурцагны шош организмыг нvvрс устєрєгч, холбогч эдээр хангаж, булчинг уургаар нєхдєг. Нэг аяга буурцагны иш 8 г эд, 17 г уураг багтаадаг» аж. 

Зєвєлгєє: Хvнд дасгалын дараа организмыг нєхєн сэргээхийн тулд ногоон буурцагны шош сайн идэх нь чухал. Бага зэрэг давслаж болно. 

Ногоон буурцагны шош

4 Бvхэллэг vрний нэвс

Бvхэллэг vрний ишлэг нэвс цусанд глюкоз нэвчихийг удаашруулна. Ингэснээр организм бvтэн єдєр энергитэй байна. Хэрэв цусан дахь глюкозын хэмжээ эрс ихэсвэл ходоодны доорх булчирхай инсулиныг их хэмжээгээр алддаг. Инсулин глюкозыг цуснаас эд эс рvv шахаж эхлэдэг. Цусан дахь глюкозын тvвшин нэмэгдэхэд дагаад инсулины хэмжээ єсдєг. 

Зєвєлгєє: Витаминааар баялаг бvхэллэг vрийн нэвс бараг бvх тєрлийн амин чухал витамин болон минералуудыг агуулсан байдаг. Нэг удаагийн порц хоолонд нэвсийг хэрэглсэнээр 5 г эдлэгийг биедээ авч байгаа гэсэн vг. Уурагтай хоолонд тосыг нь авсан сvv, эсвэл тосыг нь авсан грек йогурт дээр стакан нэвсийг нэмж хэрэглэвэл маш их тэжээлллэг байх болно. 

Бvхэллэг vрний нэвс

5 Самар болон хатаасан жимсний холимог

«Самар болон хатаасан жимсний холимог бол ашиг тустай єєх тос, эдлэг бодис, уургийг нэгэн зэрэг агуулдаг. Цэвэршvvлж шvvсэн нvvрс устєрєгч эдлэг бодисыг агуулдаггvй тул глюкоз болж хувирахдаа амархан. Энэ нь тухайн хvний биед тvр хэрэгцээний энерги л єгч байгаа юм. Эдлэг бодис глюкозын алдагдлыг багасгаж энергийн хэрэглээг удаашруулдаг. Эдлэг бодистой нэгэн адил уураг нvvрс устєрєгчийн солилцоог удаашруулж булчингийн гэмтсэн эд эсийг сэргээдэг. Иймээс уургийг хvнд хvчир ажил хийсний дараа булчинг євдєхєєс сэргийлж хэрэглэдэг. Самар, vр, эдгээрт агуулагдсан єєх тос организмыг энергиэр хангадагийг хvн бvхэн мэднэ. Гэхдээ энэ нь 1 цагаас илvv идэвхитэй хєдєлгєєн хийсэн vед боломжтой. Нvvрс устєрєгч дасгал хєдєлгєєний vед макро-элементыг тэжээдэг тул амархан алга болж, биенд хуримтлагдсан муу єєхийг шатаадаг» хэмээн Московиц ярьж байна. 

Зєвлєгєє: Сахар болон єєх тосыг илvv хэрэглэхгvйн тулд самар хуурай жимсний холимогийг єєрсдєє бэлдэх нь чухал. Хушны самрыг бvхэллэг vртэй, эсвэл самраа мушгиа боовтой хамт хэрэглэвэл их хэмжээний нvvрс устєрєгчийг хэрэглэж чадлаа хэмээн vзэж болно. 

Самар болон хатаасан жимсний холимог

6 Ус

Организмын эрч хvчийг хэвийн байлгадаг нэг гол зvйл бол ус. «Хэрэв организм усаар гачигдах юм бол єлссєнєєс илvv ихээр эрч хvчгvй болно. Ус тэжээлийн бодисыг цусаар дамжуулан зєєвєрлєж vр дvнд нь бид энергитэй болдог. Ус хэрэггvй болсон бодисыг биеэс гадагшлуулдаг. Энэ муу бодисыг гадагшлуулахгvй бол бид амархан ядардаг. Зохих хэмжээний усгvй бол организм хоолоо боловсруулж энерги болгон хувиргаж чадахаа болино. Ийм учраас Та бvхэн єдрийн турш усыг сайн уух хэрэгтэй. Ялангуяа хvнд хvчир дасгалын ємнє болон хойно».

Зєвлєгєє: Та єєрийн жингээ хоёрт хуваа. Єдєрт хэдий хэмжээний ус уухаа тооцоолох энгийн арга бий. Єєрийн жингээ хоёр хуваа. Гарсан тоон дээр цаг тутам уух ёстой 600-800 мл усыг нэм. Гарсан тоо нь «дийлэнх хvмvvсийн єдєрт уух ёстой усны хэмжээний дундаж болно» хэмээн эмч зєвлєж байна. 

Ус

7 Гуарана

«Гуарана бол дугуй хэлбэртэй улаан жимс. Энэ жимсийг ундааны vйлдвэрт нэмэлт бодис болгон ашиглана. Гуарана тєв мэдрэлийн системд идэвхижvvлэх нєлєє vзvvлдэг. Организмын эрч хvч чадлыг нэмэгдvvлнэ» -гэж доктор Московиц ярьж байна. Натуропатик (байгалийн гаралтай бодисыг эмчилгээнд хэрэглэх тухай ухаан) анагаах ухааны доктор,  "Genesis Today" хэмээх супер бvтээгдэхvvн vйлдвэрлэх байгууллагыг хамтран vндэслэгч, алдартай хvмvvсийн хоолны жорыг судлаач Линдсэй Дункан (энэ эмэгтэй эрдэмтэн Тони Дорсетт, Регги Буштай хамтран ажиллаж байсан) хэлэхдээ: «Гуаранагийн vр кофеины баялаг эх сурвалж. Энэ vрэнд кофеноос 2.5 дахин их кофеин агуулагддаг. Ийм учраас организмын идэвхтэй идэвхижvvлэгч хэмээн тооцогддог. Гуаранагийн vрэнд кофеины хэт хэрэглээнээс хамгаалдаг теофиллин, диметилксантин агуулагддаг тул энэ жимсний vрийг урт хугацаанд хэрэглэхэд тохиромжтой. 

Гуарана

8 Киноа

«Киноа бол глютенгvй залаат ургамал. Уургийг ихээр агуулдаг. Мєн амин хvчлийн болон уураг, лизин, метионин, цистеины баялаг эх сурвалж. Хvнд хvчир дасгалын дараа хэрэглэхэд тохиромжтой. Булчинг єсгєж єгдєг. Киноад фолийн хvчлийн давс, магни, фосфор, марганц ихээр агуулагддаг. Нvvрс устєрєгчийн баялаг эх сурвалж. Организмын тонусыг (эрч хvч) сайн байлгадаг» хэмээн доктор Дункан зєвлєж байна. 
Зєвєлгєє: Киноа бол улаан буудайг сайн орлодог. Сайтар шvvсэн нvvрс ус тєрєгч гэсэн vг. Иймд зvрх судасны систем, дотоод эрхтэнг дэмжиж цусны даралтыг тогтворжуулна. Доктор Дункан киноаг талх, будаа, гоймонгийн тєрлийн бvтээгдэхvvний оронд хэрэглэхийг зєвлєж байна.

Киноа

9 Хулууны vр

«Хулууны багахан тvvхий болон хуурсан vрийг идвэл таныг хvнд хvчир хєдєлгєєн хийхэд эрч хvч єгнє. Хулууны vр уураг, ашигтай єєх тос, эдлэг бодисоор баялаг. Таны организмын тонусыг хангана» хэмээн доктор Дункан зєвлєж байна. «Эдгээр vр нь бие организмын эрч хvчтэй байлгахад шаардлагатай марганц, магни, фосфор, цайрыг агуулдаг».
Зєвлєгєє: Хэрэв та хулууны vрийг хэрэглэх бололцоогvй бол хулууны масло агуулсан хvнсний нэмэлт бvтээгдэхvvнийг хэрэглэж болно шvv.

Хулууны vр

10 Ердийн дереза буюу бутлаг ургамал

«Олон мянган жилийн турш дерезагийн шимтэй жимсийг хятадын анагаах ухаанд хvний биеийн энергийг тогтоон барих, гормоныг гадагш ялгаруулахад ашиглаж иржээ. Дереза стрессийг тайлж, депрессээс хамгаалдаг. Ой ухааныг сайжруулна. Оюуны vйл ажиллагааг сэргээнэ. Биеийн хvчний ажил хийхэд хvчээ сэлбэдэг» хэмээн доктор Дункан тайлбарлаж байна. «Дереза цусны эргэлтийг тvргэсгэж, ингэснээр биеийн эд эсvvд хvчилтєрєгчєєр хангагдаж, бэлгийн чадавхийг нэмэгдvvлдэг. Иймд дерезаг хятадын виагра хэмээн нэрлэдэг. 

Зєвєлгєє: Дерезаг шингэн хэлбэрээр худалдаж аваад хэрэглэвэл их зохимжтой. Шингэн дереза хурдан боловсордог. Хэрэв ургамал хэлбэрээр нь хэрглэнэ гэвэл 100 дахин илvv хатаасан ногоо идэх хэрэг гарна.

Ердийн дереза буюу бутлаг ургамал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()