Үхлээс эргэн ирсэн хүүгийн гайхалтай түүх

Орчлон дээр олон мянган хүмүүс золгүй тохиолдлоор амиа алдаж, ойр дотны хүмүүсээ харуусал гунигт орхин оддог. Гэвч хачирхалтай хувь тохиолоор амь аврагдаж чадсан хүмүүс ч гэж байдаг билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ аймшигт ослоос амь гарч, үхлээс эргэн ирж чадсан нэгэн хүүгийн гайхалтай түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үхлээс эргэн ирсэн хүүгийн гайхалтай түүх

1

Түүнийг Зак Клементс (Zack Clements) гэдэг бөгөөд 17 настай, Техас мужын Браунвуд хотод амьдардаг өсвөр насны хүү юм. Тэрээр сургуулийнхаа Америк хөлбөмбөгийн багт тоглодог төдийгүй өөрийн хүч, авьяасаараа багийнхнаа тэргүүлж, манлайлдаг байсан билээ. 

2

Харин нэгэн өдөр тэрээр сургуулийнхаа талбай дээр хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж байгаад шууд л ухаан алдаад уначихав. Багш нар болон багийнхан нь сандралдаж, түргэн тусламж дуудан, хүүг эмнэлэгт хүргэсэн аж. 

3

Хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүнийг амьсгалахгүй байна хэмээгээд сэхээн амьдруулах тасагт оруулсан аж. Тухайн үед сурагч, багш нарын нүднээс нулимс эрхгүй урсаж байсан юм. Хүүг зүрхний өвчтэй болохыг олж илрүүлсэн бөгөөд эмч нар түүнийг найдлагагүй хэмээн итгэлгүйхэн хэлж байсан гэдэг. 

4

Ямартай ч багш нь хүүгийн эцэг эх болох Тереза (Teresa) болон Билли Клементс (Billy Clements)-ийг дуудан ирүүлжээ. Эцэг, эх нь яаран сандран ирэхэд хүү нь хэдийн бурхны оронд заларсан байв. Түүний зүрх цохилохоо больж, эмч нар ч нас барсан хэмээн бүртгэжээ.

5

Хүүгийн ээж үг ч дуугарч чадахгүй, зүгээр л түүнийг тэврээд уйлаад байсан аж. Гэтэл яг л ид шид гэлтэй Зак зүрх нь зогссоноос 20 минутын дараа дахин амьсгалж эхлэв. Энэ нь эмч нарыг гайхшруулж орхисон бөгөөд хүн бүр л "эхийн хайр" үнэхээр агуу хэмээн дуу алдацгааж байсан билээ.

6

Түүнээс өөр хэн ч тухайн эмнэлэгт 20 минутын турш үхдэл байж байгаад амьдралд эргэн ирж байгаагүй бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарч, хүн бүрийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байгаа юм. 

7

Ямартай ч хүү үхлээс эргэн ирж, ус уух хувьтай гэдгээ батлан харуулсан бөгөөд нэг хэсэгтээ сэтгэл санаа нь тогтворгүй, хүндхэн байдалтай байсан билээ. 

8

Харин хүү эргэн амьсгалснаас 3 хоногийн дараа ээж, аавдаа ухаан балартахдаа юу харсан болохоо нуулгүй хэлжээ. Тэрээр ямартай ч тэнгэрийн орон, цав цагаан зүйлсээр хүрээлэгдсэн үл таних газар очсон байна. 

9

Зак цааш үргэлжлүүлэн "Тэнд нэг өтгөн сахалтай, урт үстэй, цагаан нөмрөгтэй хүн байсан. Тэр намайг тэврээд зүгээр дээ хүү минь, чи удахгүй буцаж очно гэж хэлсэн. Тун удалгүй ээжийн минь уйлах, намайг дуудах дуу чихэнд минь сонсогдсон. Тэгээд л би ээжийнхээ дуу хоолойг дагасаар амьдралдаа эргэн очсон юм." хэмээжээ.

10

Энэхүү хүндхэн явдал нь хүүг улам хүчирхэг нэгэн болгож, ямар нэгэн чухал зүйлийг хийхийн тулд амьдралд эргэн ирсэн хэмээн ойлгуулж байгаа юм. Тэрээр одоо илүү идэвхитэй, зөв зүйтэй амьдрах болно хэмээгээд байгаа билээ.  

11

Зак бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд яг л дахин шинээр төрсөн мэт эрч хүч, урам зоригтой байгаа юм. 

12

Харин олон нийт хүүгийн ярьсан цагаан сахалтай хүний тухай зүйлсийг худал хэмээн итгэж, түүнийг ердөө л зүүдэлсэн хэрэг гэж үзэж байгаа бол зарим нэг хүмүүс бурхантай уулзсан хэмээн бодож байгаа аж. Үүнээс болж хүмүүс хоёр тал болон мэтгэлзэх нь холгүй байгаа бөгөөд ямартай ч хүү түүнийг ямар нэгэн бурхан биш, ээж нь аварсан гэдэгт эргэлзэлгүй итгэжээ.

13

Зак сургуульдаа эргэн суралцаж, найз нөхөдтэйгээ уулзан, хуучин амьдралдаа эргэн орсон байна. Гэвч түүнийг хөлбөмбөг тоглох, гүйж харайхыг хориглосон тул хүү дуртай спортоо орхихоос өөр аргагүйд хүрсэн аж. 

14

Эмнэлгээс гарснаас 3 долоо хоногийн дараа хүүг эдгэрсний баяр хийж, эмнэлгийн ажилчид, багш нар, найзууд зэргийг нь урин, хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлсэн байна. 

15

Өдгөө тэрээр сургуульдаа суралцаж, хажуугаар нь эмчилгээгээ хийлгэж, эрүүл саруул аж төрөн амьдарч байгаа юм. Үхлийн заагт очоод ирсэн хүү өнөөдөр амьд сэрүүн, аз жаргалтай амьдарч байгаад олон хүн олзуурхан, баярлаж суугаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()