Хамгийн ашиг тустай 10 үнэр

Хүний амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яахын аргагүй үнэрлэх мэдрэхүй билээ. Түмэн зүйлийн амьтай, амьгүй зүйлсээс бүтсэн дэлхий дээрх үл мэдэгдэм, хурц, тааламжтай, эвгүй гээд төрөл бүрийн үнэр биднийг тойрон байдаг. Харин үнэрлэх тоолонд таны насыг нэмж, гоо үзэсгэлэнг тань тэтгэн, гоолиг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг үнэр байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв мэддэг бол та амьдралдаа үнэтэй мэдлэгийг бий болгосон хүн юм. Харин үгүй бол дэлгэрэнгүй дээр дарж, хүний эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй үнэрнүүдийн тухай нийтлэлийг хүлээн авна уу.

Хамгийн ашиг тустай 10 үнэр

1

Канон гэж бидний нэрлэж заншсан хуулбарлах машин дээр гүнзгий амьсгаа авангаа хагас минут хиртэй зогсох төдийд л агаар салхинд гарч, гол горхийг зорихгүйгээр 81 жил байж болно гэнэ. Учир нь хуулбарлах машинаас ялгардаг озоны хэмжээ нь байгалийнхаас хэдэн тэрбум дахин их байдаг ажээ. Озон бол хамгийн хүчтэй хүчилдүүлэгч бодис юм. Озон нь хүний бие организмын үйл ажиллагааг бүх талаар нь түргэсгэж өгдөг. Харамсалтай нь озоноос болж хүн амархан хөгширдөг ажээ.

2

Апельсины тусламжтайгаар бид спиртний төрлийн зүйлээс бүрэн татгалзах боломжтой. Учир нь апельсины үнэр нь дулаацуулж, өөдрөг бодолтой болгодог. Мэдээж гэртээ зочид урьчихаад, тэднийг дарсаар биш, апельсинаар дайлах нь ч хаашаа юм.

3

Лаванда цэцгэнд ухаангүй дурладаг эмэгтэйчүүдийг танихад их амархан. Учир нь лаванда цэцэгний үнэрт дуртай бүсгүйчүүд өөрсдийгөө хичнээн их сэтгэлийн дарамтанд орсон гэдгээ илтгэж байдаг. Учир нь лаванда цэцгийн үнэр нь юутай ч харьцуулшгүй стрессийн эсрэг зэвсэг юм.

4

Турах хүсэлтэй эмэгтэйчүүдэд шоколадны цаас бэлэглэх хэрэгтэй гэнэ. Яагаад гэвэл шоколадны үнэр нь эндорфин буюу аз жаргалын гормон ялгаруулахад хүргэдэг байна. Түүнчлэн стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлж, сексийн дур хүслийг бадраан, сэтгэл санааг өргөдөг учраас хоол идэх ухамсаргүй дуршлыг эрс бууруулдаг.

5

Лимонтой цайг ажлын цагаар уухад хамгийн тохиромжтой. Учир нь, Японы эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд лимонтой цай нь ажлын байран дээр, компютерийн ард сууж байгаа хүний бүтээмжийг эрс дээшлүүлж, алдаа гаргах магадлалыг 54%-иар бууруулдаг нь тогтоогджээ.

6

Үнэр бүрийг эм, эсвэл цаг хугацааны бяцхан “машин” мэтээр ашиглаж болдог. Хүн үнэрлэсэн даруйдаа маш хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг. Нүд ирмэхийн зуурт л үнэртсэн үнэрнийхээ нөлөөнд бид автдаг. Өнгөрсөн үеийн сайхан дурсамжийг санагдуулдаг үнэрийг үнэртэж байх үедээ хүн яг тэр үедээ өөрийн мэдэлгүй очдог. Хүн аз жаргалтай байх үедээ буюу эндорфин ялгаруулж байх үедээ бие нь эрүүлжиж байдаг ажээ.

7

Домогт өгүүлснээр Зевсийн эхнэр Гера нь нөхрийнхөө зүрх сэтгэлийг Афродитагаас авсан анхилам үнэрт, шидэт бүсний тусламжтайгаар эзэмдсэн гэж өгүүлдэг. Эрдэмтдийн хэлж буйгаар Грекийн бурхны тэсвэрийг алдуулсан тэрхүү Афродитагийн үнэр нь орчин үеийн амьдралд бол: иланг-иланг, хушганы самар, жасмин, хатаасан цэцэгний үнэр байж болох ажээ.

8

Анальгины оронд грейпфрут-ын тосыг хэрэглэвэл хамаагүй эрүүл, органик эмчилгээ болно. Учир нь уг жимсний тос нь өвчин намдаах үйлчилгээтэй ажээ.

9

Эмчилгээний зориулалттай, ашиг тустай үнэртүүлэгчид заримдаа толгой өвтгөх тохиолдол бий. Тиймээс яг өөрт нь сайн гэсэн үнэрийг үнэртээд, тэр хүний толгой өвдөх юмуу ямар нэгэн байдлаар эвгүйцэж байвал ашиг тусаа өгөхгүй гэсэн үг. Тиймээс хүн өөрт тохирох гайхалтай тэр үнэрийг л олж мэдэх ёстой юм.

10

Төрөх хугацаа нь болоогүй ч, бие нь өвдөөд байгаа эмэгтэйчүүд жасмины тосоор биеэ арчих хэрэгтэй. Ингэснээр “түгшүүрийн дохио” намжиж, нялх үрээ хугацаандаа хүлээн авах боломжийг ихэсгэдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()