Эрдэс дутагдсаныг бие эрхтэн бидэнд ингэж мэдэгддэг

2016-08-01, 09:54
9,712

Хүний биеийн жингийн 2-3% нь эрдэс бодис байдаг. Ийм хэмжээний эрдэсийг бид хоол хүнс, уух шингэнээрээ дамжуулан биедээ хуримтлуулж байж  эд эрхтний бүх л үүрэг, үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байдаг. Хэрэв та анзаарсан бол бие махбод эрдэсийн дутагдалд маш мэдрэмтгий бөгөөд үүнээс үүдэн нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Тухайлбал...

Эрдэс дутагдсаныг бие эрхтэн бидэнд ингэж мэдэгддэг

Үс, хумс хэврэгшиж, хугарч гэмтэх: Эдгээр шинж нь В амин дэм, кальци дутагдалтайг харуулж байдаг. Магадгүй танд эдгээр шинж байгаад, эрдэсээ нөхөлгүй энэ хэвээр үргэлжилбэл амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт зэрэг эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаараарай.

Хөлийн шөрмөс болон зовхи татах: Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж байдаг. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаагаар хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг бүр л батлагдаж байдаг.

Мөн Батга гарах, арьс хуурайших, булчин сулрах, сандрамтгай болох, арьсан дээр янз бүрийн жижиг ургацаг гарах, нөсөө үүсэх, ам цангах зэрэг нь кали дутагдсаны шинж байж болдог.

Сэтгэл түгших, мартамхай болох, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, шуугианд хэт мэдрэмтгий болох нь магни дутагдсанаас үүдэн бидэнд мэдрэгдэж болох шинжүүд юм.

Ил үүссэн шарх удаан эдгэх, үс салаалах, хумсанд цагаан толбо үүсэх: Энэ нь цинк   дутагдсаны шинж байж болдог. 

Хоолонд дургүй болох, яс янгинаж өвдөх, ядарч сульдах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх: Эдгээр нь мөн л Фосфор дутагдсаны шинж байх магадлалтай юм.   

Хумс хугарах, арьс цайх, өтгөн хатах, хэл хорсох, цус багадах: төмөр дутагдвал эдгээр шинжүүд мөн илэрч болдог.

Гэтэл аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй шим тэжээлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар бодисын солилцоонд ордог байгалийн хуультай шүү дээ. Бодисын солилцоонд үдсэн шим бодис, аминдэм, эрдэс бодис, ус хамгийн чухал үүрэгтэй. Эдгээрээс бидний энэ удаад онцолж байгаа, биед зохимжит хэмжээгээр байх ёстой эрдэс бодисыг жагсаавал   төмөр, кальци, магни, натри, иод, цайр,селен, зэс, фтор  зэрэг юм. Тйимээс хоол хүнснийхээ эрдэсийг тооцоолж ямар бүтээгдэхүүнд аль эрдэс нь ямар хэмжээгээр агуулагддаг вэ гэдгийг анхаарч сурах нь бидний эрүүл мэндийн боловсролын дараагийн алхам юм. Сүүлийн үед хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ эрдэсжүүлж аминдэмээр баялаг болгох нь элбэг болсон нь сайшаалтай. Гэхдээ мэдээж байгалиас заяасан эрдэсийн агууламжтай хүнс бүх цаг үед хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Энэ усанд ч гэсэн хамааралтай сэдэв юм. Усыг зүгээр нэг хоосон шингэн биш орц найрлага, ашиг тусаараа харилцан ялгаатай гэдгийг шинжлэх ухаан бидэнд нотолдог шүү дээ. Тухайлбал байгалийн эрдэст ус болох хужирт усанд л гэхэд дээрх эрдэсүүдийн 5 нь хүний биед тохирсон хамгийн зохимжит хэмжээгээрээ агуулагддаг нь дэлхийд ховорт тооцогдох амьд ус гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн байдаг.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.