Хүйтэн шүршүүрт орохын ашиг тус

Хүйтэн шүршүүр нь арьсыг цочроож, бие махбодь, эд эсийг сэргээн, гоо сайханд ч мөн сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна байгалийн өвчин намдаах, булчин чангалах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Ийнхүү бид та бүхэндээ хүйтэн шүршүүрт орохын давуу талуудыг танилцуулья.

Хүйтэн шүршүүрт орохын ашиг тус

1 Эд эсийг сэргээдэг

Хүйтэн шүршүүрт орсноор биеийн эд эс бүхэн сэргэж, маш сэргэг, сэргэлэн цовоо болдог. Гэвч тэсгим хүйтэн устай болгоомжтой харьцах нь зүйтэй. Халуун өдөр, хэт хүйтэн шүршүүрт орох нь булчинг цочроож сөрөг нөлөө үзүүлж болохыг санаарай.

Эд эсийг сэргээдэг

2 Сэтгэл гутралаас сэргийлнэ

Үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч, эрдэмтэд хүйтэн ус нь биднийг сэтгэл гутралаас сэргийлж, аз жаргалтай болгодог гэх судалгааг гаргажээ. Учир нь хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамжыг нэмэгдүүлдэг байна.

Сэтгэл гутралаас сэргийлнэ

3 Үсний ургалтыг нэмэгдүүлнэ

Хүйтэн ус нь үсний ургалтыг нэмэгдүүлж, өвчлөлийг багасгадаг байна. Ялангуяа бороо, голын усаар үсээ угаавал, үс маш түргэн ургадаг.

Үсний ургалтыг нэмэгдүүлнэ

4 Цусны эргэлтийг түргэсгэдэг

Энэ нь бидний эд эсийг сэргээхээс гадна, цусны эргэлтийг нэмэгдүүлж, биеийн дулааныг эрчимтэй нэмэгдлүүлдэг байна. Тиймээс биеийн температурын огцом өсөлт нь биеийн дархлаа, муу эд эсийг үхүүлэх чадвартай болдог ажээ. 

Цусны эргэлтийг түргэсгэдэг

5 Өвчин намдаадаг

Бид хуруу болон гараа түлсний дараа хүйтэн урсгал усанд гараа дүрж, норгодог шүү дээ. Энэ нь ч учиртай юм. Хүйтэн ус нь өвчин намдаах, мэдээ алдуулах үйлчилгээг давхар үзүүлдэг. 

Өвчин намдаадаг

6 Арьс зөөлөн, толигор болно

Хүйтэн усаар нүүрээ угаах, арьсаа цочроож байх нь хөгшрөлтийн явцыг удаашруулах, арьсны уян хатан чанарыг сайжруулдаг ажээ. 

Арьс зөөлөн, толигор болно

7 Булчин чангалдаг

Тамирчид болон спортоор хичээллэдэг хүмүүс, бэлтгэл хийсний дараа хүйтэн шүршүүрт хэдхэн минут биеэ шүршээд гардаг шүү дээ. Энэ нь тэдний эд эс, булчинг чангалж, илүү эрүүл чийрэг, чанга биетэй байхад нь тусалдаг аж.

Булчин чангалдаг

8 Тайвшруулна

Хүйтэн бүлэвгэр ус, голын ус нь таныг тайвшруулж, биеийг амраадаг. Ялангуяа ийнхүү усад орсны дараа дулаан хөнжилдөө унтвал, илүү бат бөх, гүн нойрсдог байна. 

Тайвшруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()