Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч

Дэлхийн түүхэнд маш олон тооны аугаа удирдагчид тэмдэглэгдсэн байдгийг бид мэднэ. Зарим нэг нь Дэлхийг байлдан дагуулж, зарим нь нэг нь хүчирхийллийг үгүй хийн, улс орондоо амар амгалан байдлыг авч ирэн, зарим нь улс орноо төдийгүй Дэлхийн түүхийг өөрчилсөн байдаг. Ингээд дэлхийн түүхэн дэхь хамгийн нөлөө бүхий 10 удирдагчийн талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. Шилдгийн шилдэг байлдан дагуулагчдын хэн нь шилдэг аравт орсон бол?...

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч

10 Одиссей (Odysseus)

Эртний Грекийн Итак-ийн хаан Одиссей-н гайхалтай байлдан дагуулалтын талаар шагшин дуулах Гомер-ын “Одиссей” хэмээх эмгэнэлт дуулийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр оюун төгс байдал, тулааны ер бусын ур чадвараараа гайхан бишрэгддэг. Одиссей нь Трой-ын дайны үед алдарт “Трой морь”-ийг бүтээж, дотор нь цэргүүдээ нууж байгаад, Трой-ыг байлдан дагуулж байсан. Тройчууд модон морийг хотынхоо дотор оруулснаар Грекийн цэргүүдэд Трой-ын эзэнт гүрнийг нураах боломжийг олгосон юм. Одиссей нь мөн Итак –ийн эзэнт гүрнээ түүнийг эзгүйчилсэн урвагчдын гараас буцаан авч чадсан байна.

Одиссей (Odysseus)

9 Гитлер

Тиймээ, Наци намын үүсгэн байгуулагч, Дэлхийн II дайныг өдөөж, бүхэл бүтэн улс үндэстнийг үй олноор нь хомроголон устгаж байсан хүн болох Гитлер бол үнэхээр агуу удирдагч байсан. Гитлер Герман улсыг Дэлхийн анхааралд өртүүлж, бас Герман улсыг Дэлхий дахинд үзэн ядагдсан үндэстэн болгосон хүн. Тэрээр Герман гүрний бүх асуудал нь Еврей гаралтай хүмүүст оршиж байгаа гэдэгт итгүүлж, Герман хүн бүрийг Еврейн хамгийн хөөрхөн хүүхдийг хүртэл үзэн яддаг болгож чадсан. Үнэхээр муу зүйл хийсэн гэдгийг нь Дэлхий дахин мэдэх хэдий ч Гитлер шиг тийм олон хүний тархийг, зүрх сэтгэлийг угааж чадсан суут удирдагчийг бид мэдэхгүй.

Гитлер

8 Цезарь.

Цезарь буюу Августус гэдгээрээ алдартай энэ суут удирдагч нь Ромын эзэнт гүрний анхны хаан төдийгүй МАӨ 27 оноос МЭ 14 онд таалал төгстлөө энэ гүрнийг удирдсан билээ. Түүний үед Ром гүрэн урьд хожид байгаагүй амар амгалан, элбэг дэлбэг жилүүдийг туулсан юм. Цезарь хэдийгээр урьдын удирдагчид шиг хуурамч амлалт өгч, хий хоосон цэцэрхэж байгаагүй ч гэсэн төрийн эрх мэдлийг гартаа бүрэн атгаж чадаж байжээ.

Цезарь.

7 Аугаа Александр

Домог болон шагшигдсан тулааны тактикуудаараа алдартай Македоны Александр нь Дэлхийн шилдэг цэргийн удирдагч биш байлаа ч, шилдгүүдийн нэгд заавал орох учиртай хүн юм. Тэрээр жинхэнэ утгаараа байлдан дагуулагч байсан бөгөөд ихэнхи хотуудыг эзлэн, нэгтгэж байжээ. Зарим хотуудыг тэрээр нэг ч хүний аминд хүрэлгүйгээр өөрийн мэдэлд буулган авч байсан юм.

Аугаа Александр

6 II-р Жозеф

1765-1790 онуудад Герман-Ромын удирдагч байсан Жозеф нь Дэлхийн бүх удирдагчдын дундаас амин хувиа хамгийн бага боддог хүн байсан гэхэд хэлсдэхгүй. Тэр бол үнэхээр ард түмнийхээ тусын тулд юуг ч хийхэд бэлэн нэгэн байсан төдийгүй тухайн үедээ боолчлолын ёсыг халж байжээ.

II-р Жозеф

5 Нэгдүгээр Элизабет Хатан Хаан

Нэгдүгээр Элизабет Хатан Хаан нь Английн хаант улсын төрийг 1558 оноос ертөнцийн мөнх бусыг үзүүлтлээ барьж байсан юм. Тэрээр маш олон нэрээр алдаршсан байсны дундаас хамгийн түгээмэл тархсан нь “Онгон хатан” – гэсэн нэршил байв. Учир нь тэрээр хэзээ ч хаанаас хамааралтай байгаагүй бөгөөд төрийн жолоог маш зөв тийш нь залж байсан юм. Нэгдүгээр Элизабет хатан хаан нь Дэлхийн түүхэн дэхь хамгийн агуу эмэгтэй удирдагч бөгөөд эмэгтэй хүн төрийн эрхэнд гарвал ямар байх учиртайг бусдад үлгэрлэсэн нэгэн. Түүний өмнөх хатан хаад тийм их эрх мэдлийг гартаа авч үзээгүй бөгөөд бүгд эр хүний эрхин доор байдаг байжээ. Нэгдүгээр Элизабет хатан хаан нь эмэгтэй хүн байх нь төрийн хэргийг шийдэх тал дээр эр хүн байхаас ч давуу талтай байж болохыг нотолсон юм.

Нэгдүгээр Элизабет Хатан Хаан

4 Charlemagne

Charlemagne нь 768 оноос таалал төгсөх хүртлээ Франкс-ын төрийг барьсан хүн юм. Тэрээр Франкын хаант улсыг өргөжүүлэн, нэгтгэснээр хүчирхэг Франкын эзэнт гүрнийг байгуулжээ. Түүний хууль дүрэм нь Carolingi-ийн сэргэн мандалтын үеийнхтэй дүйцэж, католик шашны сүм хийдүүдээр дамжуулан уран зураг, баримал зэрэг соёлын өвүүдийг олноор үлдээхэд их хувь нэмэрээ оруулсан юм байна.

Charlemagne

3 Наполеон

I Наполеон нь Францын улс төр, зэвсэгт хүчний суут удирдагч билээ. Тэрээр 19-р зууны эхэн үед Европ дахинд асар их нөлөө үзүүлсэн. Тэрээр Европын ихэнхи хэсгийг байлдааны ер бусын тактик болон оюун ухааныхаа тусламжтайгаар эзэлж авсан. Түүний байлдан дагуулалт нь 1812 оны Оросыг булаан эзлэх ажиллагаа амжилтгүй болох хүртэл үргэлжилсэн билээ. Хэдийгээр түүний байлдан дагуулалт нуран унасан хэдий ч өнөөдөр Баруун Европын олон орны үндсэн хуульд Наполеоны дэвшүүлсэн бодлогууд хэрэгжсээр байдаг.

Наполеон

2 Абрахам Линкольн

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч тэрээр улс эх орноо Иргэний Дайны үеэр гайхалтай төвхнүүлж чадсан нэгэн. Абрахам Линкольн тухайн үед ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол АНУ өнөөдөр хоёр хэсэгт хуваагдах байсан гэж үздэг. Тэрээр мөн АНУ дахь боолчлолыг үгүй хийсэн хүн юм. Абрахам Линкольн нь Дэлхийн агуу удирдагчдын тоонд орохгүй байлаа ч АНУ-ын хамгийн суут төрийн тэргүүний тоонд нэгдүгээрт бичигдсээр байх болно.

Абрахам Линкольн

1 Чингис хаан

Чингис хааныг Дэлхийн хамгийн харгис хэрцгий удирдагч гэлцдэг боловч, хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тэрээр цагтаа Дэлхийн соёлын төв байсан Монголын эзэнт гүрнийг байгуулж байжээ. Түүний байлдааны гоц стратеги, ер бусын суу билэг нь энэ жагсаалтад оруулах шалтгаан нь болж байгаа юм. Тэрээр Ази тивийн бүх нүүдэлчин ардыг нэгтгэж, дараа нь Дэлхийн талыг эзэлж явсан удирдагч билээ.

Чингис хаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()