Уруулаа хэрхэн том харагдуулах вэ?

Уруул сайхан бол эмэгтэй хүн маш дур булаам, үзэсгэлэнтэй харагддаг. Учир нь булбарай зөөлөн, хэлбэрлэг уруул нь бүсгүй таны царайг илүүтэй тодотгож, илүү жавхаалаг, халуухан харагдуулдаг юм. Тиймээс ч бид та бүхэндээ, оддын нууц болсон бумбагар, хэлбэрлэг уруулыг будах бяцхан залийг танилцуулья.

Уруулаа хэрхэн том харагдуулах вэ?

1 Сойзоор үрж, зөөлрүүлэх

Уруулаа норгосон, зөөлөн сойзоор үрснээр илүүдэл арьс гуужиж, уруул илүү зөөлөн, булбарай харагддаг. Үүнийхээ дараа уруулын "бальзам" тосыг түрхээд хэсэг байлгаарай.

Сойзоор үрж, зөөлрүүлэх

2 Уруулаа зөв хүрээлэх

Зурган дээр үзүүлснээр, та эхлээд өөрийн уруулын хэлбэрийг тодотгож, түүндээ тохирсон будалт, хүрээлэх аргыг хэрэглэх нь чухал.

Уруулаа зөв хүрээлэх

3 Уусгалт хийх

Уруулыг гаднаас нь дотогшоо чиглэлд бага зэрэг уусгалттай будсанаар маш үзэсгэлэнтэй харагддаг байна. 

Уусгалт хийх

4 Өө дарагч хэрэглэх

Уруулын хүрээг тойруулан өө дарагч харандаагаар зурж, тодотгон өгөөрэй. Ингэснээр уруул илүү хэлбэрлэг, том харагдах болно.

Өө дарагч хэрэглэх

5 Уруул будах зааварчилгаа

Зурагт үзүүлсэн зааварчилгааны дагуу уруулаа жигд хүрээлж, дотор хэсгийг дүүргэн, будах нь зохимжтой.

Уруул будах зааварчилгаа

6 Арьсныхаа өнгөнд тохируулан уруулын будаг сонгох

Хэрвээ та цайвар арьстай бол, танд улаан, ягаан, улбар гээд төрөл бүрийн тод уруулын будгууд гайхалтай харагдах болно. Харин бага зэрэг хөрслөг арьстай бол нүцгэн өнгө, улбар ягаан, ягаан өнгүүд сайхан харагдана. Харин бор царайтай бол алтлаг өнгө, бүхий л төрлийн бор, улаан өнгөнөөс сонголтоо хийгээрэй.

Арьсныхаа өнгөнд тохируулан уруулын будаг сонгох

7 Уруулаа хэрхэн хүрээлэх вэ?

Зурагт үзүүлсний дагуу уруулаа ийнхүү хүрээлвэл, илүү цэвэрхэн, төгс будалт хийгддэг ажээ.

Уруулаа хэрхэн хүрээлэх вэ?

8 Уруулаа уусгаж будах аргачлал

Мөн уруулаа бүгдийг нь дүүргэн будахаас сэргийлж байгаа бол та, ийнхүү дотроос нь гадагш чиглэлд уусган будаарай. Ингэснээр царай илүү өхөөрдөм, овор багатай харагдах болно.

Уруулаа уусгаж будах аргачлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()