1
Амттанг санагдуулам лаа
Энгийн нэгэн шилэн сав байхад л, түүгээр маш гоёмсог лааг урлах боломжтой. Өөрт байгаа саа, чимэглэл ашиглан ийнхүү амттан мэт харагдах лаагаа хялбархан хийгээрэй.
2
Лаванда цэцгийн лаа
Лаванда цэцгийн анхилуун үнэр, цэцгийн дэлбээг ашиглан энэхүү лааг хийх боломжой. Зардал мөнгө үрэхгүйгээр дуртай ургамлаараа лаа хийнэ гэхээр үнэхээр сайхан биш гэж үү?
3
Тоглоомон лаа
Хэрэглэдэггүй тоглоом, ашиглан ийнхүү маш хөөрхөн лааны суурийг хийгээрэй. Харин дээр нь жижигхэн бялууны лааг асааж болох юм.
4
Хясаа
Далайн хясаа ашиглан, зурагт үзүүлсэний адил маш гоёмсог лаагаа урлаарай. Таныг гэрийг яг л далай тэнгис мэт, үнэхээр сайхан үзэмж нэмнэ.
5
Төрөл бүрийн хэлбэртэй лаа
Цаасны нугламал ашиглан, маш содон, өвөрмөц хэлбэртэй лааг урлах боломжтой. Дэлгүүрийн лаанаас илүү үзэсгэлэнтэй, бас цор ганц бүтээлийг урлаарай.
6
Энгийн авсаархан лаа
Жижиг, өнгө өнгийн туузуудыг ашиглан, маш хөөрхөн лааг хийж, хайртай дотны хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой юм.
7
Торхон лаа
Зурагт үзүүлсэнтэй ижил, ямар нэгэн хэв гаргахаар жижиг хөөрхөн хэлбэртэй савыг ашиглаад, түүнийгээ өнгө будгаар уусган будаж, лаагаа урлаарай.
8
Кофе
Энгийн кофе ашиглан, анхилам үнэртэй энэхүү тансаг лааг хийх боломжтой.
9
Саа
Үнэхээр сайхан санаа биш гэж үү? Лаагаа хийх шилэн саваа цавуу, эсвэл саатай ижил өнгийн будгаар будаж, түүнийгээ саагаар чимэглээрэй. Үдэшлэг, төрсөн өдөрт илүү тохиромжтой.
10
Зүрх
Бялуу, жигнэмэгийн суурь ашиглан, ийнхүү зүрхэн хэлбэртэй маш гоё, романтик лааг урлаарай.
11
Солонгон лаа
Хайлуулсан лаан дээрээ өнгийн будаг асгаж, сайтар бэхжүүлсний дараагаар өөр өнгийн будгийг асган, бэхжүүлэх маягаар урлаарай.
12
Цайны цаг
Сэнжтэй аяган дотроо лаагаа хийж, түүнийгээ буцалж байгаа тогоотой усанд хийж, хайлуулсны дараа бэхжүүлж хөргөөрэй.
13
Өндөг
Айл бүрт л байдаг энгийн нэгэн өндөгний хайрцаг, хальс ашиглан, өнгө, өнгийн гоёмсог лаагаа урлаарай. Өндөгний хальс ашиглан, лаа хийж болдгийг санаагүй л биздээ!