Цахим ертөнцийг байлдан дагуулж буй одууд

Өдгөө цахим ертөнц бидний дотны найз, нөхөр болоод байгаа билээ. Бид үүнээс сонирхолтой мэдээ, мэдээлэл авахаас гадна, хайрлаж, хүндэлж явдаг олны танил хүмүүстэй холбогдож, амьдралынх нь хором мөч бүртэй хамт байх боломжтой юм. Харин алдартай одууд олон нийтийн сүлжээг ноёрхож, оруулсан ганц зургандаа олон мянган лаяк аван, буруу хийсэн ганц үйлдэлдээ бороо мэт асар их шүүмжлэл хүртдэг жамтай. Ингээд та бүхэндээ цахим ертөнцийu байлдан дагуулсан, олны танил эрхмүүдийг танилцуулъя. 

Цахим ертөнцийг байлдан дагуулж буй одууд

1 Хамгийн их дагагчтай гэр бүл

Алдарт Кардашьяны гэр бүлийнхэн өдгөө бүгд л нэр алдартай, амжилттай яваа билээ. Тус гэрийн үзэсгэлэнт охид зөвхөн "Инстаграм " сайтад гэхэд нийлээд 300 сая дагагчтай аж. Мэдээж тэднийг Ким Кардашьян (Kim Kardshian) тэргүүлдэг бөгөөд араас нь Кайли (Kylie), Кендалл (Kendall) нар эрчимтэй нэхэж байгаа юм. 

Хамгийн их дагагчтай гэр бүл

2 Цахим сүлжээнээс хамгийн их ашиг ологч

Үзэсгэлэнт дуучин, жүжигчин бүсгүй өдгөө эрчийг аван, цахим сүлжээг шуугиулж яваа билээ. Тэрээр өөрийн "Инстаграм" хуудаснаа "Me and rhythm" дууны үг болох "You're spark" гэсэн бичигтэй ундааны хамт авахуулсан зургаа байршуулж, 500,000 доллар олсон байдаг юм. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

Цахим сүлжээнээс хамгийн их ашиг ологч

3 Хамгийн шившигт зураг

Цахим ертөнцөд олон мянган, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг. Гэтэл алдартай "од" хүн өөрийн чармай нүцгэн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах нь буруу зүйл гэж хэлж болно. Харин алдарт Ким-д энэ бүхэн огт хамаагүй юм. Тэрээр өөрийн нүцгэн зургаа Инстаграм сайтад байршуулсан нь олны эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд үүнээс болж түүнийг үзэн ядах хүмүүсийн тоо олон мянгаар нэмэгдсэн байдаг. 

Хамгийн шившигт зураг

4 Хамгийн их "re-tweet" авсан зураг

2014 оны Оскарын наадмаар авхуулсан оддын тун ч хөгжилтэй, хөөрхөн зураг Твиттер сайтад хамгийн их "Re-tweet" авсан байдаг юм. Алдар нэртэй оддыг багтаасан гайхалтай зураг нь, Твиттер сайтад хийгдсэн даруйдаа маш их хандалтыг авч, нийт 3 сая гаруй "Re-tweet" авсан билээ.

Хамгийн их "re-tweet" авсан зураг

5 Инстаграмын хамгийн их лаяктай зураг

Өнгөрсөн хавар, Инстаграмын хатан хаанаар нэрлэгдэж, алдар нэртэй одуудыг ардаа хол хаясан авхаалжтай сэргэлэн, авьяастай бүсгүй бол яалтчгүй Селена юм. Түүний энэхүү үзэсгэлэн төгс, харцаа ч салгаж чадахааргүй зураг нь, инстаграм хуудаснаа 4 сая гозойлгосон эрхий хурууг авч чадсанаар хамгийн их лаяктай зураг гэгдэх болсон байна.

Инстаграмын хамгийн их лаяктай зураг

6 Твиттер хуудаснаа хамгийн их дагагчтай бүсгүй

Хүчирхэг хоолой, хүнлэг сэтгэл, хөгжилтэй байдал зэрэг нь Кэти Перри (Katy Perry)-г тодорхойлох зүйлс аж. Гайхалтай дуучин бүсгүй Твиттер сайтад, 91 сая дагагчтай бөгөөд үүгээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй юм. Түүний араас дуучин Жастин Бибер (Justin Bieber) 85 сая дагагч, Тэйлор Свивт (Taylor Swift) 80 дагагчтайгаар араас нь нэхэж яваа аж. 

Твиттер хуудаснаа хамгийн их дагагчтай бүсгүй

7 Томоохон өрсөлдөгчид

Реппер, дуучин Канье Вест (Kanye West) сүүлд гаргасан "Famous" гэх дуундаа дуучин Тэйлорын нэрийг дурдаж "Тэр өлөгчинг чинь би алдартай болгосон юм" хэмээсэн төдийгүй нүцгэн зургыг нь хүртэл ашиглаж, клипэндээ оруулсан байв. Тэйлор үүнд ихэд бухимдаж, өөрийн твиттер хуудаснаа ширүүхэн хэдэн үг дурдаад авсан. Харин энэ бүхнийг зүгээр хараад сууж чадаагүй Каньегийн эхнэр Ким өөрийн твиттертээ "Тэйлор худал ярьж байна. Надад Канье тэр хоёрын утсаар ярьсан бичлэг ч байгаа" хэмээн бичлэгийг байршуулав. Хариуд нь Тэйлор түүнийг шүүхэд өгч, хувийн зүйлсийг олонд дэлгэсэн хэмээсэн бөгөөд энэхүү цахим сүлжээн дэхь хэрүүл олны анхаарлыг ихээр татаад байгаа юм. 

Томоохон өрсөлдөгчид

8 Инстаграм

Инстаграмын хатан хаан, хамгийн их дагагчтай нэгэн бол мэдээж Селена Гомез билээ. Тэрээр нийт 90 сая дагагчтай бол өхөөрдөм дуучны араас Тэйлор Свивт 86 сая дагагч, Ким Кардашьян 77 сая дагагчтайгаар удаалдаг байна. Харин Попын хатан хаан Бейонсе (Beyonce) болон дуучин Ариана Гранде (Ariana Grande) нар араас нь нэхэж, эхний 5-д багтдаг аж. Мөн хамгийн их лаяк авсан зураг гэгдсэн Селенагийн зураг цахим ертөнцөд түрэн орж ирэхээс өмнө загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner)-ын энэхүү гайхалтай зураг, түүний байр суурийг эзэлж, олон сая лаякийн авч чадсан билээ.

Инстаграм

9 "Snapchat"

Цахим ертөнцөд тэсрэлт хийн орж ирсэн "Snap Chat" нь өдгөө хүн бүхний дотны найз болоод байгаа билээ. Харин өдгөө 18 настай Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) тус хуудаснаа 30 сая дагагчтай бөгөөд үүгээрээ бүх хүнийг тэргүүлж яваа юм. Түүний ажил нь амжилттай үргэлжилж, алдар нэр нь улам өссөөр байна.

"Snapchat"

10 Хамгийн их үзэн ядагдсан од

Сэтгүүлч, нэвтрүүлэгч Пийрс Морган (Piers Morgan) нь Твиттер сайтад, хамгийн ихээр үзэн ядагдаж, олны дургүйцлийг хүргэдэг од аж. Тэрээр маш сэхүүн, их зантай нэгэн бөгөөд бусдыг хүндэлдэггүй, зөвхөн өөрийн зөв гэж бодсоноо жиргэдэг зэрэг нь олны дургүйцлийг ихээр төрүүлдэг байна. 

Хамгийн их үзэн ядагдсан од

11 "Фэйсбүүк"

"Фейсбүүк" хуудас нь цахим ертөнцийн ноён оргил гэгддэг бөгөөд энэ нь 1.32 тэрбум хэрэглэгчтэй юм. Харин Фейсбүүкд хамгийн анх 100 сая лайкыг цуглуулж чадсан, дуучин Шакира (Shakira) юм. Тэрээр өөрийн хуудаснаа 105 сая гаруй лаяктай бөгөөд түүний араас жүжигчин Вин Диезел (Vin Diesel) нэхэн яваа аж.  

"Фэйсбүүк"

12 Цахим ертөнцөд хамгийн алдартай нэгэн

Дахиад л Селена... Тэрээр цахим ертөнцийг атгандаа оруулж, бүхий л үзүүлэлтээр тэргүүлээд байгаа юм. Дуучин бүсгүй инстаграм, твиттер, фейсбүүк зэрэг хуудаснаа нийт 200 сая дагагчтай бөгөөд хамгаас үзэсгэлэнтэй халуухан, үзүүштэй сайхан зурагнуудыг байршуулдаг аж.

Цахим ертөнцөд хамгийн алдартай нэгэн

13 Твиттер хуудаснаа хамгийн их дагагчтай улс төрч

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) Твиттер сайтад, 76 сая дагагчтай бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ улс төрчдийг хол хаяж, хамгийн их дагагчтай хүмүүсийн 4-р байрыг эзэлдэг юм. Түүний эхнэрээ тэврэн авахуулсан, цаанаасаа л хайр цацруулсан зураг нь өнөөг хэр нь "Re-tweet" хийгдэн, яригдсан хэвээр байгаа билээ. 

Твиттер хуудаснаа хамгийн их дагагчтай улс төрч

14 Цахим ертөнцөөс төрөн гарсан од

Энэхүү хөгжилтэй залуугийн талаар сонсоогүй, дуулаагүй хүн гэж ховор бизээ. Түүнийг Крис Кармайкл (Chris Carmichael) гэдэг бөгөөд зугаатай бичлэг, төрх зэргээрээ олны хайрыг татаж чаддаг байна. Тэрээр өдөрт 1,500 доллар, сард 45,000 доллар, харин жилд 500,000 долларыг зөвхөн цахим ертөнцөөс олдог байна шүү. 

Цахим ертөнцөөс төрөн гарсан од

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()