1
Гэрлэлтийн тэгш эрхийг баримталдаг
Тэрээр гэрлэлт гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тэгш байх ёстой гэх үзэл баримтлалыг эрхэмлэдэг билээ. Хэн нэгэн нь давуу эрх эдэлж, захирангуй хандахыг эсэргүүцдэг бөгөөд ижил хүйстнүүдийн тухайд эерэг байр суурьтай байдаг аж. Майли үүнийгээ өөрийн твиттер хуудаснаа үргэлж илэрхийлэн, үзэл бодлоо хуваалцдаг билээ.
2
Майли болон түүний аав
Түүний гайхалтай хүчирхэг хоолой, авьяас чадвар нь ааваас нь өвлөгдөж ирсэн юм. Майлигийн аав нэртэй "каунтри" дуучин бөгөөд охиныхоо дуунуудын ихэнхийг бичиж өгсөн байдаг. Тэдгээр дуунууд нь ч үргэлж амжилтыг дагуулдаг төдийгүй аав охин хоёрын харилцаа ч үнэхээр дотно, сайхан гэнэ шүү. Магадгүй түүний энэ бүх тэнэглэлүүд аавд нь төдийлөн асуудал болдоггүй бололтой.
3
Боловсрол
Суурь боловсрол нь хүн бүрийн хувьд ажил амьдралыг нь авч явах гол түлхүүр нь болдог. Харин Майлигийн тухайд тэрээр суурь боловсрол эзэмшээгүй бөгөөд үүнээс илүүтэй дуучин болохыг хүссэн тул сургуулиа орхисон байна. Тэрээр заавал боловсролтой байж сайхан амьдарна гэх хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан олны танил хүмүүсийн нэг юм.
4
Гэр бүл
Тэдний гэр бүл тун ч өнөр өтгөн билээ. Хосууд 1993 онд гэрлэсэн бөгөөд тэд урьд нь хоёул гэр бүл зохиож байсан төдийгүй нөхөр болох Билли Рэй (Billy Ray) нь 2 хүүхэдтэй, эхнэр болох Тиш Сайрус (Tish Cyrus) нэг хүүтэй байсан юм. Тэд цаашид 3 хүүхэдтэй болж, нийтдээ 6 хүүхдийн эцэг эх болсноор тун ч аз жаргалтай амьдрах болсон аж. Майли чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай бөгөөд баяр алгасалгүй гэртээ зочилдог байна.
5
Ааваасаа баян
Майли анх "Hannah Montana" кинонд тоглосноор өөрийн карьерээ эхлүүлж байсан юм. Цаашлаад дуу бичин алдаршиж, үүнийгээ өөрөө дуулах болсноор олон мянган хүний хайртай уран бүтээлч нь болсон билээ. Харин түүний аав гайхалтай дуучин, жүжигчин боловч олох орлого, хөрөнгө чинээгээрээ охиноо гүйцэж чаддаггүй нь сонирхолтой.
6
Солгой гартан
Тэрээр угтаа бол солгой гартай аж. Бичих, барих, идэх гэхчлэн бүх зүйлсээ солгой гараараа хийдэг байсан ч, аав нь түүнийг хүчилсээр баруун гараар нь бүгдийг хийлгэдэг болсон аж. Мэдээж анхнаасаа сураагүй хүнд, баруун гараараа бичнэ гэдэг хэцүү шүү дээ... Гэвч эцэг нь түүнд "Чамд баруун гар чинь л хамгийн ихээр хэрэг болно. Тиймээс чи сурах хэрэгтэй хонгор минь" хэмээн зоригжуулж, улмаар зорилгодоо ч хүрч, баруун гараараа бүхнийг хийдэг болжээ.
7
Зүүнээс айдаг
Хүн бүрт ямар нэгэн айдас гэж байдаг. Харин Майлигийн тухайд тэрээр зүүнээс амиа гартал айдаг аж. Мэдээж тариа хийлгэхгүй насыг барна гэдэг хэцүү боловч тэр аль болох зайлс хийж, хол байхыг хичээдэг байна.
8
Шивээс
Шивээсийг ашиглан тухайн хүн өөрт хамгийн дурсамжтай, нандин зүйлсээ арьсан дээрээ арилахгүйгээр бичүүлдэг. Харин дуучин, жүжигчин бүсгүй нийт 14 шивээстэй бөгөөд анх 17 настай байхдаа шивээс хийлгэж байжээ. Майли зүүнээс айдаг боловч шивээсэнд донтсон тул айдсаа дарахаас өөр арга байдаггүй гэнэ.
9
Загалмайлсан эх
Алдарт дуучин Долли Партон (Dolly Parton) бол Майлигийн загалмайлсан эх юм. Тэрээр Майлигийн аавтай тун ч дотно найзууд аж. Майлигийн судсаар одын цус гүйж, бага наснаасаа л одуудтай уулзаж, хайр халамжинд нь өсөж торнисон. Тиймдээ ч өдгөө "од" хэмээгдэж яваа билээ.
10
Зүрхний өвчин
Тэрээр анх төрөхдөө л "тахикарди" гэх зүрхний хэм алдагдалттай байсан аж. Энэ нь зүрхийг хэт хурдан цохилуулж, улмаар уур хилэн бадрааж, юу ч хийхээс буцахааргүй болгодог юм. Тиймдээ ч Майли өөрийн мэдрэмжээ ил гаргаж, тайвширдаг аж.
11
"Ханна Монтана"
Майлиг хамгийн анх олны танил болгосон "Ханна Монтана"-д хүн бүхэн дуртай. Тэрээр анх 11 насандаа, "Ханна Монтана"-гийн шалгаруулалтанд оролцож байсан бөгөөд түүнийг хэтэрхий жоохон байна хэмээн үзэж, хассан гэдэг. Харин удалгүй кино багийнхан бодлоо өөрчилж, түүнийг авчээ.
12
"Youtube од"
"Youtube" хуудаснаа гайхалтай, сонирхолтой бичлэг байршуулж, олноо алдартай болно гэдэг тун бэрх юм. Харин Майли өсвөр насны охин байхдаа найзынхаа хамтаар "The Miley and Mandy Show" гэх хуудсаар ламжуулан өөрсдийн дуулж буй бичлэгнүүдээ байршуулан, олон мянган хүнийг байлдан дагуулж байсан.
13
Келли Осборн (Kelly Osbourne)
Майлигийн хамгийн сайн найз бол дуучин Келли Осборн юм. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж чаддаг бөгөөд хэрэг гарсан үед, юу ч хийхээс буцахгүй галзуу сайн найзууд гэнэ.
14
Гэрийн тэжээмэл гахай
Хүмүүс ихэвчлэн нохой, муур, туулай зэргийг гэрийн тэжээмэл амьтан болгож, хайрлаж явдаг. Харин бүхнээс онцгой Майли бусад амьтдаас гахайг илүүд үзжээ. Тэрээр гахайндаа маш их хайртай бөгөөд хамгийн өхөөрдөм, хөөрхөн нь гэж үздэг байна.
15
Түүний жинхэнэ нэр Майли биш
Түүний эцэг, эхээс хайрласан жинхэнэ нэрийг Дестини Хоуп Сайрус ( Destiny Hope Cyrus) гэдэг ажээ. Гэвч тэрээр бага байхдаа үргэлж л нүүрэндээ инээмсэглэл тодруулж явдаг байсан тул хүмүүс "smiley" хэмээн өхөөрдөж дууддаг байжээ. Энэ нь явсаар аяндаа "Miley" болж хувирсан гэдэг. Ингээд тэрээр 2008 онд өөрийн нэрээ албан ёсоор Майли Сайрус болгон өөрчилжээ.