Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга

Та бүхнийхээ долоо хоног бүрийн ням гарагт зориулан сонирхолтой хоолны жор хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад, 5 өөр төрлийн пиццаны жорыг хүргэхээр бэлтгэсэн бөгөөд энэ нь энгийн нэгэн пицца биш тун ч өвөрмөц болоод тансаг сайхан амттай юм. Ингээд хамтдаа пиццагаа хийцгээе.

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга

Хамгийн түрүүнд бүх пиццанд зайлшгүй байх ёстой Пиццаны талх болон улаан лоолийн соус хийх орцыг танилцуулъя.

Талхны орц:

  • Хөөлгөгч- 7 гр
  • Элсэн чихэр- чимх
  • Гурил- 500 гр
  • Оливын тос- 1 халбага
  • Бүлээн ус- 300 мл

Улаан лоолийн соус:

  • Оливын тос- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Улаан дарс- 1 халбага
  • Хэрчсэн улаан лооль- 400 гр
  • Нунтаг орегано- 1 халбага

1 Дөрвөн амтыг нэг дор

Орц:

  • Моцералла бяслаг- 150  гр
  • Олив
  • Хиам
  • Гахайн мах
  • Эрэдэнэшиш
  • Мөөг
  • Амтат чинжүү
  • Үрлэн улаан лооль 

Хийх арга: 

Гурил: Эхлээд гурилаа бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ томхон саванд гурил, хөөлгөгч, оливын тос, элсэн чихрээ хийж холиод, усаар зуурна. Дараа нь үүнийгээ дулаахан газар, хучиж тавина.

Улаан лоолийн соус: Харин одоо улаан лоолийн соусаа бэлтгэнэ. Оливын тосоо тогоонд хийж, халаана. Үүндээ хэрчсэн сармисаа хийж, 1 минут хуураарай. Мөн элсэн чихэр, улаан дарсны цуу, орегано болон улаан лоолио хийж 20 минут буцалгаж өтгөрүүлнэ.

Чимэглэл: Дараа нь урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халаан орхих аж. Шарах шүүгээний тавцангаа оливын тосоор тосолж, дээр нь элдсэн гурилаа тавьж, бэлтгэнэ. Ингэхдээ гурилаа 4 хэсэгт хувааж, нэмэх тэмдгийг гурил дээгүүр нь тавих юм. Дараа нь улаан лоолийн соусаа жигд түрхэж, дээрээс нь бяслагаа цацна. Харин та өөрт байгаа ногоо, мах зэргээ ашиглаж, 4 төрлийн пицца хийх боломжтой. Ингэхдээ нэг талыг нь хиамтай, нэгийг нь ногоотой болгож мөөг, олив зэргээр чимэглэнэ. Харин дахин нэгийг нь холимог болгож гахайн мах, чинжүүг ашиглах бол сүүлийнхийг нь тахианаа махтай болгож хамтад нь ананас, эрдэнэ шиш, улаан лооль зэргийг тавиарай. Одоо та пиццагаа зуухандаа хийж, 20 минут байлгахад хангалттай. 

Дөрвөн амтыг нэг дор

2 Өндөгтэй пицца

Орц: 

  • Улаан лооль- 1 ширхэг
  • Сармис- тал
  • Нунтаг орегано- тал халбага
  • Бууцай- 20 гр
  • Пармезан бяслаг- 30 гр
  • Моцералла- 70 гр
  • Өндөг- 1 ширхэг

Хийх арга: 

Улаан лоолио буцалж буй усанд хийж, 2-3 минут чанана. Дараа нь улаан лоолио гаргаж хальслан, жижиглээд орегано, хэрчсэн сармис зэргээ хийж, хутгана. Үүндээ чанаж бэлтгэсэн бууцайг ч мөн нэмэх юм. Харин дараа нь шарах шүүгээгээ 200 хэмд халааж, тавцангаа тосолно. Харин гурилаа дээр дурдсангаар бэлтгэн элдэж тавцандаа дэвсэж өгөөрэй. Дараа нь үүндээ улаан лоолийн хольцоо жигд түрхэнэ. Дээр нь бяслагаа цацаж, зууханд хийн 5 минут байлгах юм. Харин үүний дараа өндгөө хагалж, дахин 7 минут зууханд байлгаарай. 

Өндөгтэй пицца

3 Шоколадтай пицца

Орц: 

  • Масло- 185 гр
  • Элсэн чихэр- 185 гр
  • Бор элсэн чихэр- 150 гр
  • Өндөг- 2 ширхэг
  • Ваниль- 2 халбага
  • Гурил- 335 гр
  • Давс- 1 халбага
  • Шоколадны үртэс- 200 гр
  • Хайлуулсан хар шоколад- 200 гр
  • Цагаан шоколад- 25 гр
  • Гүзээлзгэнэ- 25 гр
  • Хөөсөн чихэр- 25 гр

Хийх арга: 

Урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халааж орхиорой. Масло хайлуулж, элсэн чихрээ хийж, миксердэнэ. Үүндээ өндөг, ваниль, гурил, давс зэргээ ч мөн хийж зуурмагаа бэлтгэх юм. Харин дараа нь зуурмагаа тавцанд тавьж, зууханд 25 минут байлгах аж. Энэ хооронд шоколаднуудаа хайлуулж, нийлүүлнэ. Жигнэмэгээ болмогц дээр нь шоколадаа түрхэж, гүзээлгэнэ, хөөсөн чихрээр чимэглэнэ. 

Шоколадтай пицца

4 Зайдас, мөөгтэй пицца

Орц: 

  • Зайдас- 4 ширхэг
  • Мөөг- 200 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Моцеррелла- 150 гр
  • Улаан лоолийн соус- 100 гр
  • Бэлтгэсэн талхны зуурмаг

Хийх арга: 

Гурилаа дээр дурдсан аргын дагуу бэлтгэнэ. Харин шарах шүүгээгээ 180 хэмд халааж, тавцанг нь тосолж, үүндээ элдсэн гурилаа дэвсэж бэлтгэнэ. Дараа нь улаан лоолийн соусаа жигд түрхэж тавиарай. Харин зайдас, мөөг болон сонгинио хэрчиж, тосонд бага зэрэг хуурна. Үүнийгээ пиццаны талхан дээрээ цацан тавьж, бяслагаар бүтээх аж. Та пиццагаа 15 минут зууханд байлгасны эцэст гаргаж, амтархан зооглоорой. 

Зайдас, мөөгтэй пицца

5 Бяслагтай пицца

Орц: 

  • Сармис- 1 хумс
  • Оливын тос- 1 халбага
  • Гурил- аяга илүү
  • Хөөлгөгч- 2 халбага
  • Розмарин- 1 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Давс- халбаганы дөрөвний гурав
  • Сүү- 6 халбага
  • Оливын тос- 3 халбага
  • Бүлээн ус- 6 халбага
  • Улаан лоолийн соус- аяганы дөрөвний гурав
  • Яншуй- 2 халбага
  • Пармезан баяслаг- тал аяга

Хийх арга: 

Шарах шүүгээгээ урьдчилаад 300 хэмд халаана. Ингэхдээ дотор нь 1 бүтэн сармисаа жижиглэн хэрчээд, тавцан дээр тавьж, оливын тосонд шарна. Болсон гэж үзвэл сармисаа гаргаж аваарай. Гурилаа хөөлгөгч, роземарин, элсэн чихэр, давс зэрэгтэй хольж, хутгана. Харин өөр нэг аяганд сүү, оливын тос, давс зэргээ холиод, гурилан дээрээ хийж, зуурах юм. Үүнийгээ бүтээж, бүлээн газар тавин, 1 цаг байлгана. Харин шарах шүүгээний тавцангаа авч тослоод гурилаа дэвсэж, дээр нь улаан лоолийн соусаа түрхэж жигд тараан түрхэнэ. Үүн дээрээ өмнө бэлтгэсэн сармис болон яншуйгаа цацаж, дээрээс нь бяслагаа тарааж тавина. Та үүнийг 25 минут зууханд байлгаж, болгоорой. 

Бяслагтай пицца

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()