1
2
Энэхүү «Япон гайхамшиг» анх Фузиу улын бэлд 1969 онд үүсжээ. Эхнээсээ энэ парк янз бүрийн үеийн олон янзын соёлын холимог байдлаар багтаасан байв. Энд эртний урлагаас эхлэн орчин үеийн японы уран барималын урлагийн үеийг хамарсан музей байв. Пабло Пикассогийн том охин эцгийнхээ томоохон цуглуулгыг чухамдаа энэ паркийг сонгож эздэд нь гардуулан өгчээ. Үүний дараа Генри Мурын цуглуулга ч нэмэгдэв. Энд японыг Фузиу улын сүрлэг сүүдэр, японы уран зураачдын нэлээд хэдэн уран баримал төлөөлж байдаг.
3
4
Пикассогийн битүү павильон паркийн дотор нэлээд том талбай эзлэнэ. Бусад нь орчны байгальд тохируулан ирсэн гийчдийн нүдийг баясгадаг хөгжилтэй барималууд болон арт-объектууд байдаг. Бутны дундаас эртний грекийн домогт үлгэрийн бурхны толгой цухуйх энүүхэнд.
5
Хаконэгийн оршин суугчид үнэхээр хошигнолтой гэдгийг нэгэн зүйл батлана. Замыг цэвэрлээд явж байтал газар тэрийгээд унасан хүний цогцос тааралдана. Өвсөн дээр ойн цоорхойд нэгэн хүн ил тэрийн хэвтэнэ. Айх эмээх нэгэн зэрэг давхцана. Гэхдээ энэ бол ердөө л Генри Мурын бүтээсэн уран баримал шүү хэмээн бодоход сэтгэл онгойно.
6
Энд бүх толгой нь уруу харсан гэмээр байрлажээ. Генри Мурын баримал энд тэнд замбараагүй «хөглөрнө». Тавцан дээр «Шон нэртэй Зомби» киноны том гар байрлана. Үүнийг энэ паркт зориулж найруулагч Эдгар Райт (Edgar Wright) болон киноны гол дүрийг бүтээсэн Саймон Пегг (Simon Pegg) нар бүтээлгэжээ.
7
Энэ барималын хажууд газар руу ордог хонгилын орцыг барьжээ. Хүмүүсийг дээшээ нисч буй үлгэрийн морийг харж яваад унаж бэртэхээс хамгаалж гадуур нь шилэн хоргоор хамгаалжээ.
8
9
Хэрэв зочид японы уран барималыг сонирхохыг хүсвэл хүүхдийн талбай руу очих хэрэгтэй. Паркийн зохион байгуулагчид зураачдад зөвхөн энэ талбайг л зориулжээ. Энд хүүхдийн тоглоомнуудын оронд тороор сүлжиж хийсэн таазанд байрлуулан хийсэн зүсэн бүрийн хонгилууд, янз бүрийн модоор хийсэн үзвэрүүд багтжээ.
10
11
12
Паркийн уур амьсгал үзэгчдийн сэтгэлийг үнэхээр эзэмдэнэ. Хүмүүс инээлдэж, зарим нь баримал руу авирна. Зарим нь ойролцоох кафе руу тэмүүлнэ. Хүн бүхэн дуртайгаа л хийнэ. Замбараагүй мэт байрласан уран барималууд жинхэнэдээ нарийн учир шалтгаанаар холбоотой. Энэ паркт хамгийн гол нь хүрээлэн буй байгальтай зохицсон байх ёстой. Чухамдаа энэ зохицолын хүчээр хүн медитацид орж стрессээ тайлах боломжтой. Паркийн голд хүмүүс хөлөө амраах ууран ванн байрладаг. Хүн бүр хөлнийхөө ядаргаагаа гаргах дуртай. Ингэж байж л дээрх зохицолын үнэн амтыг мэдэрнэ.
13
14
15