Герман гаралтай эрдэмтэн, физикч, математикч Альберт Эйнштейн 1879 оны 3-р сарын 14-нд төрсөн. Хэдийгээр жүүд гаралтай ч АНУ, Герман, Швейцарь, Итали зэрэг улсуудад оршин сууж байжээ. Түүнийг алдарт хүргээд зогсохгүй, дэлхийг өөрчилсөн нээлт бүтээлүүд нь харьцангуйн онол, масс-энергийн тэнцэтгэл, нэгдсэн орны онол зэрэг юм.
1
Тэрээр шашингүй үзэлтэн
Тэрээр хорвоо ертөнцийг бурханы бүтээл хэмээн бодохоос илүүтэй, энэ амьдрал, байгаль орчиндоо итгэж, эх дэлхийгээ сүсэглэн амьдардаг байжээ. Бурхан хэмээх ч нь, тэнгэрт бус бидний зүрх сэтгэлд оршдог хэмээн боддог байсны учир юм. Тиймээс ч өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, дотоод бурханаа хурцлахыг зорьдог байжээ. Бидэнд байдаг хамгийн хүчтэй зэвсэг бол өөртөө итгэх итгэл юм.
2
Тэрээр оймс өмсдөггүй байсан
Түүний амьдралын талаар бас нэгэн сонирхолтой зүйлийн нэг бол тэрээр өгтхон ч оймс өмсдөггүй байжээ. Тэрээр хоёр дахь амьдралаа зохиохдоо, хуримын ёслол дээрээ ч оймс өмсөөгүй гэдэг. Энэ талаар өгүүлсэн нэгэн захианд, "Намайг хүүхэд байхад, ээж минь оймс өмсвөл хөл томордоггүй хэмээсэн юм. Түүнээс хойш би хэзээ ч дахин оймс өмсөөгүй." гэжээ.
3
Барьцааны хүн болсон нь
1914 онд, Иргэний дайны үеэр тэрээр хамт сурдаг гурван оюутны хамт хэсэг зэвсэглэсэн этгээдүүдэд барьцаалагдаж, амиа алдахаа шахсан гэдэг. Харин золоор хүндхэн байдлаас эсэн мэнд мултарч чаджээ. Барьцаанд байсан хугацаа нь түүний амьдралын хамгийн таагүй дурсамжын нэг байснаас, ахин тэр талаар ам нээгээгүй гэдэг.
4
Оюуны хөгжил муутай
Дэлхийд нэрээ дуурсгасан алдартай эрдэмтэн эр хүүхэд байхдаа оюуны хөгжил дорой, сэтгэн бодох чадвар энгийн хүүхдүүдээс хамаагүй муу байжээ. Түүнийг ангийн нөхөд нь сэтгэцийн эмгэгтэй хэмээн дооглодог байсан аж. Гэвч гэнэт цоорно гэгчээр ахлах сургууль төгсдөг жилээсээ эхлэн бүхнийг мэрийн, толгой цохин гарч иржээ. Сонирхуулахад, тэрээр элсэлтийн шалгалтаа ч амжилттай дүүргэж чадаагүй гэдэг.
5
Олон асуудлыг шийдэж өгсөн
Тэднийх Берлинд нүүж ирээд удаагүй байтал хөрш айлын эмэгтэй хөргөгчөө эвдэж, доторх хүнсүүд нь муудах шахаад байжээ. Гэтэл шавилхан бор хүү хөргөгчийг нь үзээд хормын дотор л засчихсан гэдэг. Хүүхэд байхдаа давжаа биетэй, турь муутай байснаас сургууль төгссөний дараа ч ажилд ороход хүндрэлтэй байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй хөрш айлууд болон эргэн тойрны хүмүүсийн электрон техникийн холбоотой бүхий л зүйлсийг хялбархан засчихдаг байжээ.
6
Тамхичин Эйнштейн
Тэрээр маш бага байхаасаа л тамхийг ихээр татах болж, үхэн үхтлээ эрүүл мэндийн асуудлаас шаналдаг байжээ. Хэдийгээр эрүүл мэндэд муу гэдгийг мэдэж байсан ч, түүнгүйгээр нэг хором ч байж чадахгүй хэмээн амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл тангарагласан гэдэг. Учир нь тамхийг татсанаар оюун бодол сэргэж, аливааг эргэцүүлэх эрч хүч, онгод хайрладаг хэмээсэн байна.
7
Бага хүү нь шизофрени өвчтэй байсан
Тэрээр хоёр дахь эхнэрээсээ хүүхэдтэй болж чадаагүй ч, анхны эхнэрээсээ 2 хүүхэдтэй байсан аж. Түүний бага хүү нь шизофрени өвчтэй байсанд ихэд шаналж, сэтгэлээ чилээж явсан нь ойлгомжтой. Түүний бас нэгэн гол судалгааны ажил бол хүүгийнхээ өвчнийг анагаах байв. Хэдийгээр хүний сайн хань байгаагүй ч, үр хүүхдийнхээ төлөө үргэлж сэтгэлээ чилээж, олон зүйлийг эргэцүүлдэг байжээ.
8
ОХУ-ын тагнуулч бүсгүйтэй болздог байсан
Түүнийг маш олон бүсгүйчүүдтэй зэрэг болздог, шалиг нэгэн тодорхойлох, бичих хүмүүс олон. Учир нь тэрээр амьдралынхаа туршид маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явжээ. Тэдний нэгт ОХУ-ын тагнуулч бүсгүй мөн багтах гэнэ. Тухайн бүсгүйг Маргерита гэдэг бөгөөд 1905 онц хосууд онцгой харилцаатай байсныг түүний талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
9
Үеэлтэйгээ гэрлэж байжээ
Тэр амьдралдаа маш олон эмэгтэйчүүдтэй орооцолдож, харин хоёр эмэгтэйтэй гэрлэсэн байдаг. Түүний хоёр дахь эхнэр бол яг үнэндээ түүний үеэл дүү Эльза юм. Анхны эхнэрээсээ салаагүй байхдаа, үеэлдээ дурласан ч гэж ярьдаг. Ямартай ч хүмүүс түүний энэ үйлдэлд нь үнэхээр эгдүйцдэг юм.
10
Нас барсных нь дараа тархи нь хулгайлагдсан
Эйнштейнийг нас барсны дараа түүний хүү Ханс Эйнштейн аавынхаа тархины хэсгийг эрдэмтдэд өгч, судалгаа хийхийг нь зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд эрдэмтэн Мариан Диамонд, түүний тархинд жирийн хүнийхээс илүү глиал эс (аливааг сурах, санах ой тогтоомж) байсан учир мэдээлэл боловсруулах чадвар нь хавь илүү хөгжсөн байсныг нотолжээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү явдлын дараа хэн нэгэн түүний тархийг хулгайлсан аж. Чухам юунд ашиглах гэж байсан нь өнөөг хэр нь нууцлаг байсаар байна.