Хуучин цамцаар юу хийж болох вэ?

Өмсөх дуртай цамц тань аргагүй элэгдэж, хаяхад дэндүү хайран санагдаж байгаа бол, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Учир нь бид та бүхэндээ маш хэрэгтэй, амьдралд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Хуучин цамцаа засаж янзлаад, хормын дотор гоёмсог, үнэлж болшгүй цор ганц сонгодог бүтээлийг урлацгаая!

Хуучин цамцаар юу хийж болох вэ?

1 Хүүхдийн хормогч

Хэрэглэдэггүй хуучин, муу цамцаараа ийнхүү хүүхдийн шүлсэвч, хормогчийг хялбархан хийгээрэй! Сайн анзаарч харвал, бидний амьдралд хэрэгцээгүй хог хаягдлууд гэж үгүй юм.

Хүүхдийн хормогч

2 Гоёмсог цүнх

Захтай цамц ашиглан, ийнхүү маш өвөрмөц гоёмсог гар цүнхийг хийж болно гэж мэдээгүй л биздээ. 

Гоёмсог цүнх

3 Зуны даашинз

Өмсдөггүй хуучин цамцаа ашиглаад, гоёмсог зуны даашинзыг урлаж болох нь ээ. Заавал дэлгүүр хэсэж үнэтэй цаг, мөнгөө үрэхгүй, дээр нь хүссэн загвараараа хийж болно гэхээр үнэхээр сайхан юм.

Зуны даашинз

4 Дэр

Цэвэр даавуун материалтай, чийг татахгүй, өвөрмөц гоёмсог цамцаа өөрийн гараар  хялбархан урлаарай. Хийхэд үнэхээр хялбар байх болно. Танд ердөө оёдлын машин, утас зүү л байхад хангалттай

Дэр

5 Охидын даашинз

Ийм хөөрхөн охидын нимгэн, хөнгөн даашинзыг урлана гэхээр үнэхээр итгэмээргүй байгаа биз. Бяцхан охиддоо өөрийн хүссэн загвараар, гоёмсог даашинзыг урлаарай. 

Охидын даашинз

6 Гэрийн шаахай

Энгийн нэгэн захтай цамцаар гэрийн шаахай урлаж болдгийг төсөөлөөгүй л биз дээ. Харж байгаачлан цамцны зах, ханцуй хэсгийг ашиглан ийнхүү гоёмсог гэрийн шаахайг урлаж болох нь ээ.

Гэрийн шаахай

7 Хормогч

Гэрийн хормогч тань элэгдэж муудаад, шинийг авахаас өөр аргагүйд хүрсэн үү? Тэгвэл түр азнаад, хуучин муу цамц байгаа эсэхийг шалгаарай! Маш хялбар аргаар хүссэн загвар, нэмэлт халаастай хормогчийг урлаж болох юм. 

Хормогч

8 Тэдди баавгай

Бяцхан жаахан дүү нар, хүүхдүүддээ эрүүл, аюулгүй, хамгийн гол нь хямд төсөр аргаар тэддий баавгайг урлаж болох юм. Хэрвээ хүсвэл нэмэлтээр нүд, хамар, ам оёж болох шүү дээ.

Тэдди баавгай

9 Гоёмсог зах

Сүүлийн үеийн охидын дунд моодонд ороод байгаа аксесорын нэг бол гоёмсог чимэглэлтэй цамцны зах юм. Ямар ч төрлийн хувцсан дээр төгс нийцдэгээрээ онцлогтой. 

Гоёмсог зах

10 "Crop top"

Зуны хөнгөн, нимгэн, бэлхүүс гаргах "crop top"-ийг хялбархан хийж болох юм. Та өөрийн хүссэн загвар, чимэглэлтэйгээр өөртөө хийгээрэй.

"Crop top"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()