1
Угаалтуур
Гал тогооны угаалтуур танай гэрийн суултуураас илүү бохир байдаг гэдгийг мэдэх үү? Тиймээс цэвэрлэсний дараа тогтмол ариутгаж заншаарай. Угаалтуураа угаахдаа хүнсний сода цацаж, толбыг арилгаж цэвэрлэх боломжтой аж.
2
Аяга таваг угаагч
Хүмүүс гэрээ цэвэрлэхдээ аяга таваг угаагчийг ихэнхдээ алгасдаг. Та долоо хоногт нэг удаа аяга таваг угаагчаа цэвэрлэх байх ёстой юм шүү. Ингэхдээ угаагчаа хөөсрүүлж, дотор хэсгийг нь сайтар цэвэрлээрэй.
3
Шарах шүүгээ
Ямар нэгэн хоол хийсний дараа шарах шүүгээ түлэгдэж, наалдсан байдаг бөгөөд энэ нь эзэгтэй нарын шүдний өвчин болдог билээ. Та нэг халбага хүнсний сод, нэг халбага аяга таваг угаагч шингэн зэргийг устай хольж, хөөсрүүлээд бохирдсон хэсгүүдэд түрхэн, 15 минут байлгах ёстой юм. Харин товлосон цаг болоход үүнийг цэвэр усаар зайлж, арчихад хангалттай аж.
4
Угаалтуурын шүүлтүүр
Угаалтуураас тань байнга эвгүй үнэр ханхалж, хэцүүхэн байна уу? Тэгвэл та тухайн хэсгийн нимбэгээр үрж, цэвэрлээрэй. Сайхан үнэр ханхлахаас гадна цэвэр цэмцгэр байдлыг бэлэглэх болно.
5
Ханаа угаах
Ингэхдээ зүгээр нэг хөөстэй усаар арчаад үр дүнгээ бага үзүүлэхээс гадна цаг завыг тань хомслоно. Харин шил толь арчигчийг шүршиж, элгэн алчуураар арчаад нэг үзээрэй.
6
Чин сэтгэлээсээ цэвэрлэ
Яарч, дутуу цэвэрлэсэн аяга таваг эргээд таны эрүүл мэндэд заналхийлж байдаг юм шүү. Тиймээс ямар ч нөхцөлд аяга тавгаа хөөстэй усанд сайтар угааж, хэд хэдэн удаа цэвэр усаар зайлаарай.
7
Пролоноо цэвэрлэх
Элдэв зүйлс угааж арчсаны дараа порлоноо угааж ариутгах хэрэг гардаг. Ингэхийн тулд та чийгтэй порлоноо богино долгионы зууханд хийж 2 минут эргүүлэхэд хангалттай. Энэ нь порлоныг ариутгаж, цэвэрлэж байгаа хэрэг юм.
8
Угаалгын өрөөний шилэн хаалга
Угаалгын өрөөний шилэн хаалгыг цэвэрлэхдээ халтардуулж, эсвэл дутуу арчих нь бидэнд байнга шахуу тохиолдолддог. Тэгэх болгонд дахин дахин арчина гэдэг бас ч хүсээд байх зүйл биш. Харин та тал аяга цагаан цууг усанд хийж үүндээ алчуураа норгон, арчаад үзээрэй. Таны төсөөлөө ч үгүй үр дүнг үзүүлэх байна шүү.
9
Шүршүүр
Шүршүүрээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байхгүй бол нян, бактери үржиж, таны биед сөрөг нөлөө үзүүлж ч мэднэ. Иймээс та бага зэрэг цагаан цууг уутанд хийж, үүгээрээ шүршүүрийн цоргыг уяж, боогоорой. Үүнийг 1 цаг байлгах шаардлагатай бөгөөд дараа нь арчиж цэвэрлэнэ.
10
Суултуур
Суултуур түргэн бохирдож, толбо тогтдог тул цэвэрлэх тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Шарлаж, эвгүй үнэр тогтсон суултуурыг цэвэрлэхэд хүнсний сода болон цагаан цуу танд хэрэг болно. Нэг аяга цагаан цууг суултуур руу хийж, угаагчаар үрээрэй. Үүний дараа хэдэн минут байлгаад нэг аяга хүнсний сода, 2 аяга цагаан цууг дахин хийж, үрж угаана. Энэ нь толбыг арилгахаас гадна нян бактерийг устгах шидтэй.
11
Гал тогоо
Та гэрээ цэвэрлэхдээ гал тогооноосоо эхэлж байгаарай. Юмыг хүндээс эхлэх нь үр дүн сайтай бөгөөд таны цагыг хэмнэх болно. Эхлээд хамгийн хэцүү гэгддэг плитка цэвэрлэх нь тохиромжтой юм. Гал тогооны плитканы толбонд ургамалын тос нэн тустай. Цаасан салфеткан дээр бага зэргийн масло түрхээд плиткаа арчаарай.
12
Ваннаа цэвэрлэх
Хэдэн удаа усанд орох төдийд л ванн шарлаж, өнгөр тогтдог. Харин та үүнийг арилгах гэж хамаг цагаа гарздах хэрэггүй юм. Ердөө л цайруулагчийг бөмбөлөгөн хөвөнд шингээж, өнгөртсөн хэсэгт тавьж орхиорой. Ийн хонуулаад өглөө нь тухайн хэсгээ цэвэр усаар зайлахад л хангалттай бөгөөд ванн тань яг л шинэ мэт болсон байх аж.
13
Оройн цагаар гэрээ цэвэрлэ
Учир нь оройн цагаар хүүхдүүд унтдаг тул, танд ажиллах бүрэн боломж гарч ирнэ. Үүнээс гадна оройн цагаар хүн илүү эрч хүчтэй болж байдаг юм.
14
Шал цэвэрлэх
Шарлаж, гандсан шалыг итгэмээргүй өнгө оруулж, цэвэрлэхийн тулд танд ердөө цагаан цуу, хүнсний сода байхад хангалттай. Эдгээрийг ижил хэмжээтэй хольж, толботой хэсэг дээрээ жигд түрхэж өгөөрэй. Ийнхүү хэсэг байлгасны дараа үрж угаагаад, усаар арчиж аваарай
15
Хамтран ажиллах
Ганцаараа зүтгэснээс охин, хүүгээ туслуулаарай эзэгтэй нараа. Боломжтой бол нөхрөө ч мөн хамруул. Олны хүч оломгүй далай гэгчээр хамтдаа цэвэрлэвэл хичнээн их цаг, хүч хөдөлмөр хэмнэнэ гээч.
16
Шүүрэээ зөв сонгох
Та хаана юу цэвэрлэх гэж байгаагаас хамаарч шүүрээ сонгоорой. Хэрэв гэр тань паркетэн шалтай бол аль болох зөөлөн үстэй шигүү шүүр сонгох хэрэгтэй юм.
17
Хамгаалалт
Та юу ч цэвэрлэж байлаа гэсэн гар, арьсаа хамгаалах бээлий өмсөж хэвшээрэй. Ингэснээр та ямар нэгэн арьсны халдварт өвчнөөс сэргийлэхээс гадна гараа сайхан хэвээр нь хадгалж үлдэх юм.
18
Ороо дэвсгэрээ угаах
Унтлагын өрөөндөө ороод орныхоо бүтээлэг, даавуу гэхчлэн бүгдийг хуулж угаана. Даавуугаа өнгөлөг, зөөлөн болгохын тулд ээдсэн сүүг ашиглаарай. Ор хөнжлийн даавуугаа ээдсэн сүүнд хийж, 1-2 цаг байлгаарай. Дараа нь зориулалтын дагуу угаах бөгөөд та даавуугаа хичнээн сайхан өнгө орж, зөөлөн болсныг анзаарах болно.
19
Шүүгээгээ цэгцэл
Олон хоног гар хүрч, цэвэрлэж амжаагүй шүүгээгээ зориг гарган цэгцлэх хэрэгтэй. Ингэхдээ дараагийн удаа хувцсаа хайхад амар байлгах үүднээс, өмд цамц, зузаан нимгэн гэхчлэн ялгаж, тус тусад нь хийгээрэй.
20
Агаараа цэвэршүүл
Гэр бохирдох бүрийд агаар муудаж, эвгүй үнэр ханхалдаг. Тиймээс та гэрээ цэвэрлэж дууссан бол анхилуун үнэрт цэцэгс байрлуулж, цонхоо онгойлгоод агаараа цэвэршүүлэх ёстой юм шүү.
21
Угаалгын машин
Угаалгын машиныг сардаа нэг удаа бүрэн цэвэрлэхгүй бол, хувцсанд бохирдол хурах, муутгах аюултай байдаг. Тиймээс түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд угаалгын машинаа хамгийн бага устай угаалга дээр тааруулан, дээр 80 гр орчим лимоны хүчил хийж ажиллуулаарай. Бохирдол цэвэрлэгдэж, эвгүй үнэр нь арилах болно.
22
Хувцсаа хүйтэн усаар угаа
Хүйтэн усаар хувцас угаах нь өнгийг сэргээж, эдэлгээг уртасгадаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа цагаан өнгийн зүйлсийг хүйтэн усанд угаах нь илүү үр дүнтэй байдаг юм шүү.
23
Төлөвлө
Юунаас эхэлж, хаана дуусах гэдгээ эхлээд төлөвлөөрэй. Ямар ч зүйлийг төлөвлөж байх нь цагыг дэмий үрэхгүй байх сайн талтай бөгөөд гэрээ цэвэрлэхдээ төлөвлөхгүй аваас залхуу хүрмэгц л орхиж, дараа хэмээн хойш тавих магадлал өндөр төдийгүй элдэв зүйлсийг анзааралгүй орхих сул талтай.
24
Давхар амжуул
Цаг бол алт. Тиймээс аливаа зүйлсийг зэрэг амжуул, аль болох цаг хожиж байх хэрэгтэй. Жишээлбэл, хогоо шүүрдэж байхдаа утсаар ярих, юмаа угааж байхдаа бусад цэвэрлэгээгээ хийх гэх зэргээр зүгээр бүү суугаарай.
25
Цай, кофе
Ялангуяа кофены толбыг арилгахад үнэхээр хэцүү төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл доорх зааварчилгааны дагуу толбыг арилгаарай.
Тус бүр 1 хоолны халбага хэмжээтэй угаалгын нунтаг, цагаан цуу, ус зэргийг холиод толботой хэсгийг 5-10 минут байлгах хэрэгтэй. Учир нь цагаан цуу нь арилхад хэцүү толбыг ч үнэхээр сайн арилгадаг болохыг дуулгахад таатай байна. Хэрвээ хивс, хивсэнцэр дээр дээрх толбо тогтсон бол зөөлөн порлон, 1 хоолны халбага глицерин, 1 литр хүйтэн ус хэрэгтэй. Порлоноо норгоод бага зэрэг глицерин түрхээд толботой хэсгийг үрж арчих хэрэгтэй.
26
Булан цэвэрлэх
Булан хэмээн орхигдуулж хэрхэвч болохгүй. Заавал тоос сорогчын хошууг авч байгаад булан тохой бүрийг сайтар цэвэрлээрэй. Энд л хамгийн аймшигтай бактер, нянгууд нуугдаж байдаг юм.
27
Бүгдийг арч
Жижиг, ашигладаггүй гэлтгүй бүгдийг л арчиж цэвэрлээрэй. Тэгж байж л жинхэнэ цэвэрлэгээ гэх үгэнд дүйх болно. Хэрэв ганц л зүйлийг цэвэрлэлгүй үлдээвэл түүнд агуулагдаж байсан бактери бохирдол бусад зүйлсд халдварлан, бохирдох болно гээч.
28
Цэгцтэй байлга
Жижиг сажиг зүйлсээ бүгдийг цэгцэлж нэг саванд хий. Ингэхдээ хаа хамаагүй зүйл хийж болохгүй бөгөөд хүүхдийн тоглоом, нөхрийн хэрэгтэй зүйлс, багаж гэхчлэн тус бүрт нь ангилаарай.
29
Түргэн цэвэрлэх
Та 5 минутанд гэрээ цэвэрлэх шаардлага гарвал яах вэ? Тэгвэл зүгээр томхон сагс олж аваад бүгдийг хийчих. Ингээд л болоо. Гэр тань цэвэрхэн болчихлоо. Харин дараа нь үүнийгээ гаргаж, нэг бүрчлэн цэвэрлэхээ мартуузай.
30
Шүүгээ
Дэл сул хувцаснуудаа зориулалтын тавиур, шүүгээнд хийснээр хөглөрөх, гэрийн үзэмж алдагдуулахаас сэргийлнэ. Тиймээс та хувцсаа зориулалтын шүүгээ, тавиурт тавьж хэвшээрэй!