Усанд живж буй хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

Өдгөө хүмүүс аялал зугаалганд явж байна гэх нэрийдлээр анзааргагүй, бодлогогүй байдлаас болж үерлэсэн голд живэх тохиолдол маш ихээр гарч байгаа билээ. Хэрэв таны ойр орчим хэн нэгэн живж байвал та бусдын алтан амийг аварч чадах уу? Иймд та бүхэндээ усанд живж буй хүнд хэрхэн анхны тусламж хүргэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Усанд живж буй хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

1 Бод, ажигла

Юу юуны духанд хүрэлгүй сандарч, ус руу үсрэх гэсний хэрэггүй. Сайтар бодож, тунгаасны дүнд тухайн хүнийг аврах хэрэгтэй. Эхлээд живж байгаа хүн таниас хэр хол байгаа, хаагуур явбал хурдан хүрч болох, ингэхэд би сэлж чаддаг билүү гэхчлэн хэдэн хормыг тунгаан, ажиглахад зарцуул. 

Бод, ажигла

2 Живж байгаа хүний шинж байгаа эсэхийг хар

Магадгүй тухайн хүн живэх биш, сэлж, шумбаж байж болно. Тиймээс живж байгаа хүнд илрэх нийтлэг төрх, үзэмжийг нь хараарай. Живж байгаа хүн эхний 20 секундэд сандарч, ус самардаж, орилж эхэлнэ. Тэд ийн хэсэг орилж байгаад хүч нь барагдаж, усанд живж доош ордог юм. Тиймээс тухайн хүний байдлыг харж,, алтнаас үнэтэй амийг нь авраарарй. 

Живж байгаа хүний шинж байгаа эсэхийг хар

3 Хэрэгтэй зүйлсээ бэлд

Хэрэв та хэн нэгнийг усанд живж байгааг харсан бол тэвдэж сандралгүй хэрэгтэй зүйлсээ бэлтгээрэй. Ингэхдээ аврах хантаз, тавцан зэргийг авч, мөн ус руу орохоосоо өмнө түргэн тусламж дуудаж, бусдад мэдэгдэх хэрэгтэй юм шүү. 

Хэрэгтэй зүйлсээ бэлд

4 Өөртөө итгэлтэй байх

Хэрэв та өөртөө итгэлгүй байвал ус руу үсрэх талаар бодсоны ч хэрэггүй. Өөртөө ч итгэхгүй хүнд амиа хариуцуулж итгэх хүн гэж тун ховор юм шүү . Тиймээс эхлээд өөртөө итгэ, таны хулчгар зангаас болж хэн нэгэн амиа алдах дэндүү харамсалтай биш гэж үү?

Өөртөө итгэлтэй байх

5 Сэлэх чадвартай эсэх

Живж байгаа хүнийг усанд сайн сэлдэг, эсвэл мэргэжлийн аврагч нар л аврах ёстой байдаг юм. Харин сайн сэлж чаддаггүй хүний тухайд ийн орлодлого гаргах нь дэндүү осолтой. Та байдлыг бүр дордуулж ч мэднэ. Голд нэг хүн живж байсан бол хоёр болох нь байна. Иймд яаж ч чадахгүй эргэлзэж зогсохоор түргэн тусламж, эсвэл усанд сайн сэлдэг нэгнийг дуудаж, тусламж хүсээрэй. 

Сэлэх чадвартай эсэх

6 Бүхнийг ашигла

Хажуудаа байгаа эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ хэрхэн ашиглаж, живж байгаа хүнийг аврах боломжтойг сайтар тунгааж, шинийг эрэлхийлээрэй. Та урт саваа мод эрж хайж, тусламж нэхэн байгаа зовлонт хүнийг аврахыг хичээх хэрэгтэй. Үүгээрээ түүнийг татаж, гаргах боломжтой юм. Мод, саваа олдохгүй байгаа тохиолдолд урт уяа байсан ч болно. Ямартай ч түүнийг аврах чин зүрх сэтгэлтэй байх нь чухал. 

Бүхнийг ашигла

7 Эрэг рүү аваачих

Ямартай ч яаж ийгээд тухайн хүн дээр очсон байлаа ч яаж буцааж эрэг дээр аваачих вэ гэдэг том асуудал гарч ирнэ. Живсэн хүн ямар ч хүчгүй, гараа хөдөлгөх ч тэнхээгүй болсон байх аж. Тиймээс та тухайн хүнийг араас нь тэвэрч, чирэн авч явах нь илүү хялбар болоод тухтай байх болно.  

Эрэг рүү аваачих

8 Дэмжих

Хэрэв түүнийг өргөж, авч явахад таны хүч дутмаг байвал хохирогчийг дэмжиж, түшиж өгөөрэй. Та ус руу орохдоо ямар нэгэн сав, тавцан гэхчлэн зүйлсийг авч орсон байх хэрэгтэй. Үүнийгээ ашиглан, живсэн хүнийг уснаас гарган, бариулж, эргийг зориорой. 

Дэмжих

9 Анхны тусламж үзүүлэх

 Усанд живсэн хүний царай хөхөрч цайж улайж байна уу, амьсгал олон цөөн саадгүй болж байна уу, судасны лугшилт зүрхний цохилт ямар болж байна, бөөлжиж байна уу үгүй юу гэдгийг ажиглана. Хэрэв тухайн хүний судас нь цохилохгүй бол зүрхний массаж хийх ёстой. Ингэхдээ цээжний доод хагаст буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж, нөгөө гараараа түгжинэ. Хоёр гараа нугалахгүй, босоо байрлалд байлган цээжин дээр нь дарах бөгөөд амьсгал сэргэж судасны лугшил мэдрэгдэх хүртэл үргэлжлүүлэх ёстой юм. 

Анхны тусламж үзүүлэх

10 Хиймэл амьсгал хийх

Хэрэв тухайн хүн амьсгалахгүй байвал амнаас ам руу хүчтэй үлээгээрэй. 10 секундэд 5 удаа ухаан ортол нь давтах ёстой бөгөөд амьсгалж эхэлвэл хажуу талаар нь харуулж хэвтүүлэн, агаар амьсгалуулах хэрэгтэй. Гэхдээ та хиймэл амьсгал хийхээсээ өмнө тухайн хүний залгисан усыг гаргах ёстой юм. Ингэхдээ нүүрийг уруу тийш харуулж аюулхай дор нь ивээс хийж цээжин талыг дор байрлалд оруулах бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохилтой билээ. 

Хиймэл амьсгал хийх

11 Байнгын болгоомж

Хүнд хэзээ ч болгоомж илүүддэггүй юм. Хаашаа ч явсан зүйлсийг эерэг, сөрөг аль аль талаас нь харж, хэрэгтэй зүйлсээ үргэлж явч яваарай. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, харамсаж суухын оронд та одооноос эхлэн бүх зүйлсд няхуур хандаж хэвшээрэй. Энэ нь та болон таны гэр бүлийг гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх болно. 

Байнгын болгоомж

12 Аюулгүй газар сэлэх

Ялангуяа хөдөө орон нутгыг зорьсон хүмүүс  үерлэсэн голыг ялгаж танилгүй шууд явж орон, үүнээс улбаалан живэх нь элбэг байдаг. Тиймээс танихгүй мэдэхгүй гол усанд аль болох орохгүй байсан нь дээр. 

Аюулгүй газар сэлэх

13 Хүүхдүүддээ заавар, зөвлөмж өг

Хүүхдүүд ус хараад хөөрөн баярлаж, шууд л гүйгээд ордог. Энэ нь тэдний гэм биш зан тул болиулна гэдэг бэрх. Иймд та тэдэнд сэлэхийг заан сургаж, болзошгүй аюулыг хэрхэн даван туулах зэргийг сургамжлаарай. 

Хүүхдүүддээ заавар, зөвлөмж өг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()