Хурхирахыг зогсоох 10 алхам

Хурхиралт гэдэг нь хурхирдаг болон үүнийг сонсож, унтаж чадахгүй байгаа гэхчлэн хүн бүрийн хувьд толгойны өвчин болсон байдаг билээ. Хэн хэн нь үүнээс түргэн ангижирхыг хүсдэг боловч хэрхэн, ямар арга хэмжээ авах тал дээр мэдлэг, чадвар хомс байдаг юм. Иймд та бүхэндээ хурхирахыг зогсоох алхмуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хурхирахыг зогсоох 10 алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Агаарын урсгал амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөхөд үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Хүн хурхирах үед, жирийн үед амьсгалж буйгаас хэд дахин илүү их энерги шатаадаг. Үүнээс гадна, хурхирдаг хүмүүсийн амьсгал тасалдах нь өндөр байдаг учраас гэнэт зүрхний шигдээст өртөх магадлал өндөртэй байдаг аж. Харин энэ нь хамрын таславчны муруйлт, хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт байх, доод эрүү арагшаа байх (зуулт алдагдах), гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэргээс үүдэн үүсдгээс гадна хэт ядаргаанд орох, архи, тамхи хэрэглэх зэргээс болох нь ч бий. Ингээд хурхиралтаас ангижрах алхмуудтай танилцъя. Мөн доорх алхмуудыг бүгдийг хэрэгжүүлснээр үр дүнгээ өгнө гэдгийг анхаараарай. 

1 Хажуу тийшээ харж унтах

Ингэснээр амьсгалахад чөлөөтэй болж, хүчил төрөгчийг сайн дамжуулах тул хурхиралт багасах талтай. Харин эгц дээш харж унтахад хэл болон тагнай нийлж, улмаар, амьсгал авахад төвөг учруулж, хурхирахад хүргэдэг юм шүү. 

Хажуу тийшээ харж унтах

2 Жингээ хас

Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс хурхирч байдаг болохыг та анзаарч байв уу, Хэт их өөх, тарга нь уушгийг чөлөөтэй амьсгалах нөхцлийг бууруулж, саад учруулдаг юм. Тиймээс та өөрийн энэхүү нэг төрлийн өвчлөлийг эмчлэхийг хүсвэл эхлээд жингээ хас. 

Жингээ хас

3 Унтахаасаа өмнө хамраа цэвэрлэ

Хамар битүүрснээр амьсгал авах аргагүй болж цаашлаад хурхирч эхэлдэг. Тиймээс та орондоо орохоосоо өмнө сайтар нусаа хийж, хамраа цэвэрлэж хэвшээрэй. Ингэснээр та тав тухтай унтахаас гадна, хурхиралгүй бусдад ч саад болохгүй юм. 

Унтахаасаа өмнө хамраа цэвэрлэ

4 Хурхирахаас сэргийлэх наалт

Хэрэв яаж ч хичээсэн хурхирахаа больж чадахгүй бол хурхирахаас сэргийлэх наалтыг ашиглаарай. Энийг нааж унтсанаар хамрын хөндий онгойж, амьсгал авахад илүү хялбар болдог бөгөөд та болон эргэн тойрны тань хүмүүсийг тайван амраах болно. 

Хурхирахаас сэргийлэх наалт

5 Эмчид үзүүл

Эрүүл хүн хэзээ ч хурхирахгүй. Таны ямар нэгэн зүйл эрүүл бус байгаагын улмаар хурхирч эхэлдэг бөгөөд энэ нь танд ч зовиуртай байх болно. Хэдийгээр элдэв арга туршиж үзсэн ч үр дүнгээ өгөхгүй байвал яаралтай эмчид хандахыг зөвлөе. 

Эмчид үзүүл

6 Чихээ цэвэрлэ

Чихээ цэвэрлэж, ухах нь амьсгал авахад илүү таатай мэдрэмжийг олгож, цээж дүүрэн, цэвэр агаарыг уушиглахад тун ч их тус хүргэнэ. Гэхдээ орой бүр унтахын өмнө чихээ ухаж болохгүй бөгөөд энэ нь чихийг гэмтээх аюултай байдаг аж. 

Чихээ цэвэрлэ

7 Байгалийн эм

Хурхиралтын эмчлэх маш олон төрлийн ургамал байдаг. Тэдгээрийн хамгийн үр дүнтэй гэгддэг аргыг танд дуулгая. Аяга хатаасан халгайны навчийг 2 аяга буцалсан усанд 10-15 минут дэвтээгээд унтахаасаа өмнө ууж хэрэглээрэй. Ингэснээр таны бие сэргэж, элдэв харшил, хамрын битүүрэл зэргээс ангижрах болно. 

Байгалийн эм

8 Гэрээ цэвэрлэ

Харшил нь хурхиралтыг өдөөж өгдөг юм. Тиймээс гэрээ, тэр тусмаа унталгын өрөөгөө тогтмол сайтар цэвэрлэх нь харшлыг арилгахад туслах төдийгүй цаашлаад хурхиралтыг багасгах аж. 

Гэрээ цэвэрлэ

9 Согтууруулах ундаанаас зайлсхий

Дээр дурдсанчлан согтууруулах ундаа, тамхи зэрэг нь хурхирах томоохон шалтгаан болдог. Учир нь согтууруулах ундаа хэрэглэснээр биеийн булчин суларч, хурхирч эхэлдэг. Тиймээс та унтахын өмнө хэт их тамхи болон архийг хэрэглэхгүй байвал зохилтой. 

Согтууруулах ундаанаас зайлсхий

10 Тусдаа өрөөнд унт

Бусад хүмүүсээс болж өгвөл тусдаа өрөөнд унтаж байх хэрэгтэй. Ингэснээр танд болон ойр дотны хүмүүст тань тав тухтай хялбар байх төдийгүй амар амгалан байдлыг авчирдаг аж. Мөн та байнга дэр дэрлэж хэвшээрэй. Энэ нь таныг амьсгал авахад илүүтэй дөхөм болгоно. 

Тусдаа өрөөнд унт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()