25
Ареззо, Итали улс
Тус хотод маш алдартай фестиваль, наадмууд өргөн дэлгэр зохиогддог байна. Тиймээс ч жуулчдын аялж, үзэх дуртай газруудад багтжээ.
24
Петра, Иордан улс
Уулан хотууд нь таныг гайхшруулах нь лавтай...
23
Крэтер нуур, Орегон муж
Гүн хөх өнгө нь хэний ч анхаарлыг эрхгүй татдаг.
22
Гранд-Каньон, Аризона муж
Байгалийн үзэмжит, өвөрмөц тогтоц бүхий газруудаараа алдартай.
21
Алькатрас, Калифорни муж
Калифорни мужийн тус арал нь үзэж харах гайхалтай үзэмж байхгүй ч, Алькатрасын чанга дэглэмтэй шоронг үзэхээр жилд маш олон жуулчид зорин ирдэг ажээ.
20
Калифорни мужын хөдөө арал
Зах хязгааргүй үргэлжлэх далайн эрэг, гоёмсог цэцгүүд, цэнгэг агаар нь үнэхээр алдартай.
19
Нью Орлеан, Луизиана муж
Гудамж талбай нь маш цэвэрхэн, тохилог юм.
18
Мон-Сен-Мишель, Франц улс
Францын хамгийн алдартай, хамгийн их жуулчид очдог газруудын нэг болох арал дээр орших энэ цайз эх газартай хиймэл далангаар холбогддог.
17
Остия, Итали улс
Яг л эртний Ромыг санагдуулам гайхалтай тохижилт, орчинтой.
16
Английн музей, Лондон хот
Маш гоёмсог уран барилгуудтай. Жуулчдын харааг эрхгүй булаадаг юм.
15
Плитвисийн нуур, Хорват улс
Хорватын хамгийн том, хамгийн эртний нууруудын цогцолбор газар юм. Жил бүр 1 сая 200 мянган жуулчид эндэхийн байгалийн хосгүй үзэсгэлэнг ирж сонирхдог бөгөөд саарал, ногоон, хөх зэрэг хэд хэдэн өнгөөр солонгорох 16 нуурыг эндээс харж болно.
14
Зайоны үндэсний парк , Юта муж улс
Дэлхийн хамгийн сайхан уул, байгальтай газруудын нэг юм.
13
Флоренсийн сүм , Итали улс
Энэ нь Пизагийн цамхагаас ч илүү хүмүүсийн анхааралд байдаг байна.
12
Гэрэлтдэг далайн хөвөө, Пуэрто-Рико улс
Үлгэрийн оронд ирсэн мэт, гүн гүнзгий сэтгэгдлийг төрүүлэх болно.
11
Квинстаун, Шинэ Зеланд улс
Энд байхгүй зүйл гэж үгүй. Таны анхаарал, хараанд өртөх бүхий л зүйлсийг өөртөө багтаасан аж.
10
Кёнигзее, Герман улс
Маш сайхан цэнгэг, гүн нууртай.
9
Ибиза, Испани улс
Та энэхүү газрын талаар олон удаа дуулсан бизээ. Гайхалтай сайхан цаг агаар, үдэшлэг, далайн эргээрээ алдартай.
8
Карлсбад каверн, Нью Мексико муж улс
Өвөрмөц тогтоцтой агуу, байгалийн зүй тогтлыг хараад алмайрах болно.
7
Мачу-Пикчу, Перу улс
Уг газар нь "Инкийн орхигдсон хот" хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн хамгийн эртний гүрнүүдийн нэг юм. 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд, Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна.
6
Нью-Йорк хот, АНУ
Хамгийн сайхан хотуудын нэг юм. Энд ирснээр та хэзээ ч харамсахгүй. Яг л кинон дээр гардаг шиг адал явдалтай аялах болно.
5
Ангкор-Ват, Камбож улс
Сүм хийд, үлгэрийн мэт байгалиараа алдартай.
4
На Пали, Хавай арал
Тус арал нь уул ус, байгалийн бүхий л гайхамшигт цогцолборууд бүрдсэн гэхэд болно.
3
Йосемит цэцэрлэгт хүрээлэн
Яг л зураг мэт сайхан байгальтай.
2
Прага, Чех улс
Нар жаргахад амьдрал буцалдаг юм. Та энд ирснээр хэзээ ч уйдахгүй.
1
Сиднейн дуурийн театр, Австрали улс
Жуулчдын хамгийн ихээр зорин ирэх дуртай гайхалтай газруудын нэг юм.