1
Данни Мүүдер (Danny Moder) болон Жулия Робертс (Julia Roberts)
"Mexican" киног хамтран бүтээх явцдаа бие биедээ дурлаж, сэтгэл алдарсан хосууд юм. Гэхдээ тухайн үед зураглаач Данни гэр бүлтэй байсан бөгөөд жүжигчин Жулия Робертстой хамт байх хүсэлдээ автан, гэрлэлтээ цуцлуулж, эхнэрээсээ салсан гэдэг. Удалгүй Данни болон Жулия нар хуримаа хийж, өдгөө 3 хүүхдийн эцэг эх болж аз жаргалтай амьдарч яваа билээ.
2
Марк Энтони (Marc Anthony) болон Женнифер Лопез (Jennifer Lopez)
Гайхалтай хоолой, энгийн байдлыг өөрийн нэрийн хуудас болгосон нэрт дуучин Марк Энтони нь дуучин Женнифер Лопезтой найз нөхдийн харилцаатай байсан боловч энэ нь даамжирч, хайр дурлал болон ассан аж. Марк эхнэртэй байсан төдийгүй тэд гэрлээд хэдийн 4 жилийн нүүрийг үзсэн байв. Гэтэл Марк Энтони ийн өөр бүсгүйтэй болсон тул эхнэр нь түүнээс салахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд хосууд хоёр тийш болов уу үгүй юу Марк болон Женнифер нар харилцаагаа ил болгож, тухайн жил хуримаа хийсэн байдаг. 10 жил хамтран амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болсны эцэст хосууд хоёр тийш болсон байдаг.
3
Хамфри Богарт (Humprey Bogart) болон Лорен Бэйкал (Lauren Bacall)
"Casablanca" киногоороо бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин Хамфри эхнэрээ хуурч, өөрөөсөө 26 насаар дүү бүсгүйтэй болзож явсан юм. Тэрээр хайр дурлалдаа мансуурч, төд удалгүй эхнэрээсээ салж, жүжигчин Лорентой гэр бүл болсноо зарлахад хүмүүс маш ихээр бухимдаж, дургүйцэж байсан гэдэг. Хосууд 1945 онд гэрлэж, жүжигчин эрийг насан эцэслэх хүртэл хамт байсан аж.
4
Антонио Бандерас (Antonio Banderas) болон Мелани Гриффит (Melanie Griffith)
Хосууд анх бие биедээ дурлаж байх үедээ тус тусдаа гэр бүлтэй, амьдралаа зохиочихсон байсан билээ. Мэдээж энэ нь тэдний харилцаанд маш том саад учруулж байсан боловч хосуудын гал мэт дүрэлзсэн хайр бүхнийг даван туулж эцэст нь тэд өөр өөрсдийн гэр бүлээ цуцлуулж, хамт байхаар болсон байна. Олны хэл аманд өртөн байж гэр бүл болсон ч, 20 жил ханилсны эцэст 2015 онд салсан юм.
5
Том Брэди (Tom Brady) болон Жизель Бандчен (Gisele Bundchen)
Америк хөлбөмбөгийн тамирчин Том Брэди жүжигчин Бриджет Мойнехан (Bridget Moynahan)-тай үерхэж тэр бүү хэл анхны үрээ гэдсэндээ хүлээж байсан билээ. Гэтэл Том жүжигчин эхнэрээ, загвар өмсөгч бүсгүйгээр сольж, төрөх дөхсөн найз бүсгүйгээ хаяж тоогүй зан гаргасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж байсан юм. Харин Том болон Жизель нар 2014 онд хуримаа хийсэн аж.
6
Кевин Федерлайн (Kevin Federline) болон Бритни Спирс (Britney Spears)
Бүжигчин, жүжигчин залуу нь попын гүнж Бритнигийн ард бүжиглэдэг байсан бөгөөд тухайн үед тэрээр жүжигчин Шар Жейксон (Shar Jackson)-той сүй тавьсан байжээ. Харин удалгүй Кевин болон Бритней нар нууцаар болзох болж, хосууд хоёр тийш болсноор тэдэнд сайхан боломж гарсан юм. Хосууд 2004 онд гэрлэж, 2 хүүхдийн эцэг эх болсон боловч тэдний харилцаа ердөө 3-н жил үргэлжилсэн байдаг.
7
Блейк Шелтон (Blake Shelton ) болон Миранда Ламберт (Miranda Lambert)
Нийтийн дууны эцэг гэгддэг Блейк Шелтон нь ахлах сургуульд учирсан хайрттайгаа гэр бүл болон аз жаргалтай амьдарч байв. Харин түүний амьдралд гэнэт орж ирэн, сэтгэл зүрхийг нь булааж, хайрт гэргийгээс салгахад хүргэсэн хүн бол дуучин Миранда Ламберт юм. Тэд хамтдаа “You’re the Reason God Made Oklahoma” дууг дуулах болсноор бие биедээ татагдаж эхэлсэн гэдэг. Удалгүй Блейк эхнэрээсээ салан дурлалт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт 2015 он хүртэл үргэлжилсэн аж.
8
Эдди Сибрейн (Eddie Cibrian) болон Леан Раймс (Leann Rimes)
Чадварлаг жүжигчин эр, 2010 онд 9 жил ханилсан үзэсгэлэнт гэргий Брэнди Гланвилл (Brandi Glanville)-ээс салах болсон байна. Хүн бүр л хосуудыг яагаад хоёр тийш болсонг гайхаж, мөн сэтгэл дундуур байлаа. Харин тэднийг салснаас хэдхэн хоногийн дараа, Эдди нөхрөөсөө салаад удаагүй байсан дуучин Леан Реймстэй дотно харилцаатай гэдгээ олон нийтэд мэдэгдсэн нь хүн бүрийг дургүйцлийг хүргэсэн юм. Ямартай ч тэд 2011 онд гэр бүл болсон бөгөөд өдгөө ч хамтдаа аз жаргалтай амьдарч яваа юм.
9
Дуэйн Уэйд (Dwyane Wade) болон Габрейль Юнион (Gabrielle Union)
АНУ-ын сагсанбөмбөгийн холбоо буюу "NBA"-гийн нэрт тамирчин Дуэйн Уэйд нь жүжигчин Габрейл Юнионтой болзох болсон нь маш их шүүмжлэл дагуулж, хэл ам гарч байсан цаг саяхан. Учир нь тухайн үед алдарт сагсчин эхнэр, 2 хүүхэдтэй байсан бөгөөд үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдарсны улмаас эхнэрээсээ салсан билээ. Тэрээр шүүхээр заргалдаж 2 хүүгээ өөр дээрээ авсан төдийгүй 2014 онд Габрейльтэй гэр бүл болсон юм. Мөн сонирхуулахад тэрээр 2013 онд танихгүй бүсгүйтэй унтаж, жирэмсэн болгосон тул хүүхдээ төрмөгц өөр дээрээ авч өсгөсөн гэдэг. Өдгөө тэдний гэр бүл 5-уулаа болж, өнөр өтгөн сайхан амьдарч байна.
10
Билли Крудуп (Billy Crudup) болон Клэр Дэйнс (Claire Danes)
Хайрыг хорьж, барьж болдоггүй гэдэг. Жүжигчин Мэри-Луиз Паркер (Mary-Louise Parker)-тай удаан хугацаанд хамтран амьдарч, анхны хүүхдээ хүлээж байсан жүжигчин Билли Крудупд хайрлаж болохгүй хайр нисэн ирсэн юм. Тэрээр төсөл дээр хамтран ажиллаж байсан жүжигчин Клэр Дэйнс (Claire Danes)-д сэтгэл алдарч, улмаар 7 сартай найз бүсгүйгээ орхин, шинэхэн амрагаа сонгосон билээ.
11
Дин МакДермотт (Dean McDermott ) болон Тори Спеллинг (Tori Spelling)
13 жил ханилсан гэргийгээ орхиж, айлгүй жүжигчин бүсгүйтэй явалдах болсон хэмээж жүжигчин Лин МакДермоттыг жигших хүмүүс бишгүй байсан юм. Харин өдгөө бүх зүйлс ард хоцрон үлдсэн бөгөөд хосууд 2006 онд гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг эх гэгдэх болсон.
12
Жерри О'Коннелл (Jerry O’Connell) болон Ребекка Ромин (Rebecca Romijn)
Олон кинонд гайхалтай дүрүүдийг бүтээж, охид бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж явсан жүжигчин Жерри О'Коннелл телевизийн хөтлөгч Гулиана Рансик (Giuliana Rancic)-тай болзож байхдаа жүжигчин Ребекка Роминтой нууцаар явалдаж байсан юм. Энэ тухай нь олж мэдсэн Гулиана ихэд шаналж, хэзээ ч мартахааргүй сэтгэлийн шарх авч салсан хэмээдэг. Ямартай ч хосууд 2007 онд гэр бүл болсон бөгөөд ихэр охидын эцэг эх болсон юм.
13
Свизз Бийтз (Swizz Beatz) болон Алиша Кейс (Alicia Keys)
Нэрт продюсер болон авьяаслаг дуучин нар гэрлээд хэдийн 6 жилийн нүүрийг үзжээ. Гэхдээ тэдний хайр сэтгэл дурсаж, ярихаар сайхан эхлээгүй юм. Тухайн үед Свизз эхнэртэй, тэр бүү хэл 3 хүүхэдтэй байсан аж. Гэвч энэ бүхнийг үл тоон, Свизз нууц амраг болох Алишатай уулзаж байсан бөгөөд түүний дурлалт бүсгүй жирэмсэн болсноор тэд хамтдаа амьдрах болсон билээ. Свизз эхнэр хүүхдээ орхин, Алиша болон шинэхэн мэндлэх хүүгээ сонгосон нь маш олон хүний зэвүүцлийг төрүүлж байсан аж.
14
Жонни Депп (Johnny Depp) болон Эмбер Хёрд (Amber Heard)
Авьяас чадвар нь ундарсан алдартай жүжигчинг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр 1998 онд Ванесса Парадис (Vanessa Paradis)-тай гэр бүл болж, 12 жилийн нүүрийг үзэж байхдаа өөрөөсөө 23 насаар дүү жүжигчин Эмбер Хёрдэд сэтгэл алдарч, эхнэрээсээ салах болсон байна. Хосууд 2015 онд гэрлэлтээ батлуулсан боловч жүжигчин бүсгүй саяхан шүүхэд салах өргөдлөө өгсөн бөгөөд, Жонни Деппийг архинд донтсон, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн өөрийн хавдаж хөхөрсөн нүүрний зургийг олонд дэлгэсэн нь шуугиан тариад амжсан байна.
15
Брэд Питт (Brad Pitt) болон Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд болон Анжелина нар нь өдгөө 6 хүүхдийн эцэг эх болж, өнөр өтгөн, аз жаргалаар бялхан амьдарч байгаа билээ. Харин тэдний хайрын түүх тун ч сонирхолтой төдийгүй адармаатай. Анх 2005 онд "Mr. and Mrs. Smith" кинонд хамтран тоглохдоо бие биедээ дурласан гэх бөгөөд тухайн үед Брэд Питт жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston)-той гэрлээд 5 жил болж байсан аж. Гал мэт дүрэлзэж байсан хайр сэтгэлийг зогсоох зүйл байгаагүй тул Брэд эхнэрээсээ салж, Жоли болон түүний өргөмөл хүүхдүүдийг сонгосон байдаг. Тэрээр Жолигийн өргөж авсан хүүхдүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж, хамт амьдарсан бөгөөд 2014 онд хуримаа хийж, жинхэнэ утгаараа гэр бүл болсон юм.