1
Бэлхүүсээ тодотгож өг
Хэрвээ та сайхан өгзөгтэй харагдахыг хүсэж байвал, юун түрүүнд бэлхүүсэндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Бэлхүүс бариу, түүнийг ил гаргах даашинз, хувцас нь өгзгийг илүү сайхан харагдуулдаг.
2
Бариу банзал, өндөр өсгийтийг мартаж болохгүй
Мэдээж өгзөгний хэлбэрийг улам тодотгож, таныг дур булаам харагдуулах зэвсгүүд бол богино банзал, өндөр өсгийт юм. Тиймээс тэднийг дотны найзаа болгоорой.
3
Биеийн хэлбэр тодотгосон, эсвэл дэрэвгэр банзал
Биеийн хэлбэр тодотгосон даашинз нь бүсгүй хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой юм. Учир нь тэдгээр хувцаснууд таныг биеийг илүү галбирлаг сайхан харагдуулахаас гадна, эмэгтэйлэг харагдуулдаг. Харин дэрэвгэр банзлын тухайд таныг илүү өхөөрдөм, үзэсгэлэнтэй харагдуулж чадна.
4
Ташуу судал өгзгийг өргөж харагдуулна
Урт босоо судал нь таныг илүү өндөр, гоолиг харагдуулдаг бол хөндлөн зураас нь өгзгийг илүү том, хэлбэрлэг харагдуулдаг.
5
Богино банзал, шорт шилдэг сонголт болно
Бэлхүүс бариу цамцан дээр, богино өмд, банзал өмсөх нь таныг үнэхээр дур булаам харагдуулдаг. Эрчүүд харцаа салгаж чадахгүй гээд бод доо.
6
Дур булаам харагдуулах бариу даашинз
Бариу даашинз, банзал нь хэзээд сонгодог загваруудын нэг байсаар ирсэн. Охид бүсгүйчүүд эртнээс өнөөг хүртэл тэдгээр хувцсыг таашааж, сонголтоо болгосоор байгаа юм.