Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ?

Өдгөө бүх л зүйлсийг хуурамчаар дуурайлган үйлдвэрлэх нь ихсэж байгаа билээ. Иймд бид анзаараггүй, мэдлэг дутуугаасаа болж, бусдад мэхлүүлэн, хуурамч барааг худалдан авах нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ бидний дотны нөхөр болсон "iPhone" гар утсыг хуурамч, оригналь эсэхийг хэрхэн таних талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ?

1 Сериал Номер

Таны гар утсыг хуурамч эсэхийг хэлж өгөх хамгийн чухал зүйл бол сериал номер юм. Та утасныхаа "Settings>General>About" хэмээн ороод доош гүйлгэхэд сериал номер байх аж. Харин үүнийг "https://selfsolve.apple.com/agreementWarrantyDynamic.do" гэх сайт руу хуулж, оруулаад шалгаад үзээрэй. Тус сайт нь таны утас оригналь, хуурамч аль нь болохыг хормын төдийд хэлж өгөх болно. 

Сериал Номер

2 Нийтлэг чанарууд

iPhone утасны нийтлэг шинж тэмдэг болох ар хэсгийн лого, хажуу талд байрлах дууг өсгөх, багасгах товчлуур, дуу хаах, нээх түгжээ, унтраах товчлуур, цэнэглэгч, чихэвчний оролт зэргийг нь нарийн сайн харах хэрэгтэй юм. Мөн ар хэсгийн дор байрлах үйлдвэрлэсэн тэмдэг, үсгийн сайтар ажих бөгөөд үг үсгийн алдаа зэргийг хянаад үзээрэй. 

Нийтлэг чанарууд

3 Интернэт сүлжээнд нэвтрэх

Мэдээж "iPhone" утас нь интернэт сүлжээнд нэвтрэх нь гарцаагүй. Харин та шинээр утас авч байгаа тохиолдолд ойр орчимд байгаа интернэтэд нэвтэрч байгаа эсэхийг болон 3G-ээр орж болох эсэхийг шалгаарай. Учир нь хуурамч "iPhone" утас нь зөвхөн тухайн үйлдвэрлэгдсэн улсдаа л 3G-ээр нэвтрэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг билээ. 

Интернэт сүлжээнд нэвтрэх

4 "iTune"

Хэрэв таны худалдаж авсан "iPhone" утас "iTunes"-ээ танихгүй, нэвтэрч болохгүй байвал энэ нь хуурамч утас гэсэн үг юм. Гэхдээ яаран дүгнэлт хийхээсээ өмнө "iOS"-ийн шинэ загварыг уншуулж, утсаа шинэчилсэн эсэхээ шалгаарай. Хэрэв шинэчилсэн байхад ийн нэвтэрч болохгүй байвал таны утас гарцаагүй хуурамч эсвэл эвдэрсний дохио юм. 

"iTune"

5 Аппликейшн

iPhone-д гол хэдэн аппликейшн байдаг билээ. "Contacts," "Compass," "Settings," "Calculator," "Music" болон "Photos" гэх зэрэг аппликейшнүүд байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгаад үз. Энэ нь тухайн утсыг 100 хувь оригналь гэдгийг баталж чадахгүй боловч ямартай ч эхний шатаа давлаа гэсэн үг билээ. 

Аппликейшн

6 Албан ёсны гэрээт борлуулагч

Хэрэв үнэхээр та хуурамч утас авахаас хэмээн эмээж байгаа бол албан ёсны гэрээт борлуулагч эсвэл хамгийн найдвартай газраас худалдан авалт хийгээрэй. Эдгээр нь ядаж л буух эзэн, буцах хаягтай тул таны зовнилыг багасгах болно. 

Албан ёсны гэрээт борлуулагч

7 "Siri"-г шалга

“Settings>General>Siri” гэж ороод Сиригээ асаагаарай. Ийн сиритэй ярьж, үр хэлэхэд таньд хариу өгөх нь оригналь утасны дохио юм. Эс бөгөөс энэ нь бага зэргийн ноотой байж болзошгүй тул сайтар шалгаж үзэхэд гэмгүй. 

"Siri"-г шалга

8 Эрэг

Гар утасны тань доод хэсэгт байрлах эргийг сайтар хараад үз. Оригналь "iPhone утасны эрэг нь цэцгэн буюу 5 хошуутай байдаг юм. Харин хуурамч утасны тухайд эрэгний хэлбэр, хэмжээ ямар ч байж болох аж. 

Эрэг

9 Савлагаа

Мэдээж савлагааг сайтар ажиглах нь зүйн хэрэг. Савлагаан дээр үйлдвэрлэсэн улс, үйлдвэр, сериал номер, бар код гэхчлэн зүйлс бичээтэй бөгөөд ингэхдээ үг үсгийн алдаа гаргасан эсэх нь тун чухал. Оригналь "iPhone" утасны тухайд огтхон ч үг үсгийн алдаа гаргахгүй тул энэ хуурамч утсыг таних хялбар арга болох юм. 

Савлагаа

10 Асах

Утсаа унтраагаад асаагаад үзээрэй. Ийн асаахад тод гэгч нь хазсан алимны дүрс гарах нь тус утсыг хуурамч биш гэдгийг нотолж болно. Гэхдээ зөвхөн үүгээр оригналь хэмээн ойлгож болохгүй бөгөөд дээр дурдсан аргуудаар туршиж үзэх хэрэгтэй аж. Мөн утасны тань хэл ямар төрөл дээр байгааг харах хэрэгтэй юм. Үүнээс гадна тус утасны жин нь танд маш олон зүйлийг хэлж өгөх болно. Таны утас хэт хүнд, эсвэл хэт хөнгөн байгаа эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй. 

Асах

11 Бонус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()