Амьдрахад хамгийн тохиромжтой, Америкийн хотууд

Мэдээж өссөн төрсөн эх орондоо амьдрах хамгийн сайхан. Хэрвээ өөр нэгэн улсыг сонгон амьдрах боломж олдвол та хаашаа очих вэ? Магадгүй таны сонголтонд АНУ лавтай багтсан болов уу. Учир нь тус улс нь хөгжил дэвшил, ард иргэдийн ахуй амьдралаараа дэлхийн хүчирхэг орнуудтай үнэмлэхүй өрсөлддөг юм. Ингээд ажиллаж, амьдрахад таатай АНУ-ын томоохон хотуудыг танилцуулъя.

Амьдрахад хамгийн тохиромжтой, Америкийн хотууд

12 Атланта, Жоржия (Atlanta, Georgia)

Хүн ам: 5.455.053

Жилийн дундаж цалин: 48.750 доллар

Амьдралын түвшин: 5.8

Ерөнхий үнэлгээ: 7.1

АНУ-ын зүүн өмнөд хэсэгт орших тус хот нь олны хөл бужигнасан, нягтрал ихтэй томоохон хотуудын нэг билээ. Тэрчлэн маш олон гайхалтай дурсгалт, цогцолбор газрууд болон музей, бусад сонирхолтой зүйлсээр дүүрэн. Хамгийн гол нь амьжиргаа, хэрэглээний зардал харьцангуй бага ажээ.

Атланта, Жоржия (Atlanta, Georgia)

11 Феникс, Аризона (Phoenix, Arizona)

Хүн ам: 4.337.542

Жилийн дундаж цалин: 45.840 доллар

Амьдралын түвшин: 6.2

Ерөнхий үнэлгээ: 6.8

Феникс хот нь АНУ-ын бусад хотуудтай харьцуулахад, хамаагүй гэгээлэг, нарлаг хотуудын нэг юм. Шөнөдөө ч гэсэн яг л өдөр мэт гэрэлтэж, дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд анивчин үзэгдэнэ. Оршин суугчид нь үнэхээр аз жаргалтай, амар тайван амьдардаг байна.

Феникс, Аризона (Phoenix, Arizona)

10 Тампа, Флорида (Tampa, Florida)

Хүн ам: 2.851.235

Жилийн дундаж цалин: 43.420 доллар

Амьдралын түвшин: 6.7

Ерөнхий үнэлгээ: 5.4

Цаг уур, амьдралын өртөгийн хувьд хамгийн тохиромжтой газруудын нэг билээ. Аяллаар явах, амьдрахад үнэхээр сайхан. Мөн зугаа цэнгэлийн өлгий гэгддэг учраас таныг лавтай уйдаахгүй юм.

Тампа, Флорида (Tampa, Florida)

9 Бостон, Массачусетс (Boston, Massachusetts)

Хүн ам: 4.650.876

Жилийн дундаж цалин: 64.010 доллар

Амьдралын түвшин: 6.8

Ерөнхий үнэлгээ: 5.5

Эртний түүхэн хотуудын нэг билээ. Тиймдээ ч олон гайхалтай дурсгалт газруудаар дүүрэн. Тус хотод авьяаслаг хөгжимчид, чадварлаг инженерүүд байдаг тул хотыг илүүтэй чимнэ.

Бостон, Массачусетс (Boston, Massachusetts)

8 Даллас-Форт-Уорт, Техас (Dallas-Fort Worth, Texas)

Хүн ам: 6.703.020

Жилийн дундаж цалин: 49.060 доллар

Амьдралын түвшин: 6.5

Ерөнхий үнэлгээ: 7.0

Маш эрүүл, чимээ аниргүй, нам гүм тайван хотуудын нэг юм. Хэдийгээр олон хүн амтай ч, тэдгээр хүмүүсийн ажиллах ажлын байр, нөөц бололцоо өндөр түвшинд хангагдсан байдаг билээ. 

Даллас-Форт-Уорт, Техас (Dallas-Fort Worth, Texas)

7 Хьюстон, Техас (Houston, Texas)

Хүн ам: 6.204.141

Жилийн дундаж цалин: 50.830 доллар

Амьдралын түвшин: 6.4

Ерөнхий үнэлгээ: 7.1

Газрын тос, байгалийн хий, үйлдвэрлэл, сансар судлал болон эрүүл мэндийн салбарт гол үүргийг гүйцэтгэдэг. Байрлах байр, хоол хүнс нь харьцангуй хямд учир жуулчид тасардаггүй ажээ.

Хьюстон, Техас (Houston, Texas)

6 Сан-Диего, Калифорни (San Diego, California)

Хүн ам: 3.183.143

Жилийн дундаж цалин: 53.020 доллар

Амьдралын түвшин: 7.3

Ерөнхий үнэлгээ: 4.6

Тус хотод хамгийн гайхалтай, наран шарлагын газрууд үйл ажиллагаа явуулдаг. Мөн дээд зэрэглэлийн ресторан, спорт болон зугаа цэнгээний хүрээлэнгүүд ажилладаг юм. Жил бүр 30 сая гаруй жуулчид ирдэг бөгөөд ажлын байр, нөөц бололцоо сайтай гэгддэг.

Сан-Диего, Калифорни (San Diego, California)

5 Миннеаполис Сант Пол, Миннесота (Minneapolis-St. Paul, Minnesota)

Хүн ам: 3.424.786

Жилийн дундаж цалин: 52.080 доллар

Амьдралын түвшин: 6.8

Ерөнхий үнэлгээ: 7.7

Маш олон гайхалтай спорт цэнгэлдэх хүрээлэн, үзвэр үйлчилгээний байгууллагатай бөгөөд эдгээр нь таныг огтхон ч уйдаахгүй юм. Мөн шинжлэх ухааны салбар нь өндөр түвшинд хөгжсөн байдаг билээ.  

Миннеаполис Сант Пол, Миннесота (Minneapolis-St. Paul, Minnesota)

4 Сан - Франциско, Калифорния

Хүн ам: 4.466.251

Жилийн дундаж цалин: 69.350 доллар

Амьдралын түвшин: 6.6

Ерөнхий үнэлгээ: 5.3

Үйлвдэр үйлчилгээ, техник технологийн ноён оргил гэгддэг тус хот нь өнгө төрх сайтай, үнэхээр цэвэр цэмцгэр. Сүүлийн арван жилд технологид суурилсан компаниуд үүд хаалгаа нээснээр ажлын байр ихээр бий болж, ажилгүйдлийн түвшин багасаад байгаа юм. 

Сан - Франциско, Калифорния

3 Вашингтон ДС (Washington DC)

Хүн ам: 5.863.608

Жилийн дундаж цалин: 65.890 доллар

Амьдралын түвшин: 6.5

Ерөнхий үнэлгээ: 7.3

АНУ-ын нийслэл хот болох Вашингтон нь өнгө үзэмж төгс, үзвэр үйлчилгээний байгууллага арвин тул үзэх харах зүйлс бишгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаарлаа хандуулж, оршин суугчдаа тав тухтай байлгахыг эрхэм зорилгоо болгодог аж. 

Вашингтон ДС (Washington DC)

2 Сиэтл, Вашингтон (Seattle, Washington)

Хүн ам: 3.557.037

Жилийн дундаж цалин: 59.130 доллар

Амьдралын түвшин: 6.3

Ерөнхий үнэлгээ: 6.0

Уур амьсгалын хувьд маш тогтвортой, бороо хур ихтэй газруудын нэг юм. Тус хот нь технологи болон эрүүл мэндийн салбарт дээгүүр байр эзэлдгээс гадна, үйлдвэрлэл дээд зэргээр хөгжсөн байдаг.

Сиэтл, Вашингтон (Seattle, Washington)

1 Денвер, Колорадо (Denver, Colorado)

Хүн ам: 2.651.392

Жилийн дундаж цалин: 53.060 доллар

Амьдралын түвшин: 6.9

Ерөнхий үнэлгээ: 7.4

Цаг агаарын хувьд бусад хотуудтай харьцуулахад харьцангуй сэрүүн уур амьсгалтай. Тэрчлэн маш гайхалтай өндөр оргилууд, бүтээн байгуулалтын өлгий юм. Жилээс жилд, тус хотыг зорин ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.

Денвер, Колорадо (Denver, Colorado)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()