1
Жижи Хадид (Gigi Hadid)
Загварын ертөнцөд од болон гялалзаж яваа залуухан халуухан бүсгүйг хүсэхгүй, хайрлахгүй эр хүн гэж үгүй. Тэрээр нэр алдартай залуустай болзож явсан сайхан цаг бий ч харилцаагаа хадгалж үлдэж чадалгүй, хаяад явсан хүнд мөчүүд ч бий. Алдарт загвар өмсөгч бүсгүй 2013-2015 оны хооронд дуучин Коди Симпсон (Cody Simpson)-тэй үерхсэн бөгөөд төд удалгүй дуучин Жое Жонес (Joe Jonas)-тэй болзох болсон боловч тэдний харилцаа 5 сар л үргэлжилсэн юм. Харин хамгийн сүүлд тэрээр нэрт "One Direction" хамтлагийн экс гишүүн дуучин Заян Малик (Zayn Malik)-тай болзож, олон мянган залуусын атаархлыг төрүүлэм сайхан хос гэгдэж байсан билээ. Гэвч тэд салж сарнин, эргэж буцсаар 9 сарыг үдсэн юм. Ямартай ч хосууд өдгөө хамт байгаа боловч хэзээ дахин салахыг бид таашгүй.
2
Женифер Анистон (Jennifer Aniston)
Нэрт жүжигчин бүсгүй "Friends" цувралын өхөөрдөм Ричал (Richeal)-ын дүрээр бидний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Үзэсгэлэнт бүсгүй бага залуу байхаасаа л олон залуустай ороолцолдон, бүтэлгүйтэж явсан нэгэн. Тэрээр анх 1998 онд жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй гэр бүл болсон боловч 2005 онд түүний нөхөр жүжигчин Анжелина Жоли (Angelena Jolie)-той учир ургуулснаар тэдний харилцаа өндөрлөсөн. Үүний дараа сэтгэл нь шархалсан бүсгүй жүжигчин Винс Вон (Vince Vaughn)-той жилийн турш болзсон ч салахаар шийдсэн бөгөөд цуутай шалиг эр Жон Майер (John Mayer)-тай ч учир ургуулаад амсан юм. Мөн жүжигчин Жерард Батлер (Gerard Butler)-тай хэсэг хугацаанд болзсон боловч тэдний харилцаа амжилт ололгүй өндөрлөсөн. Ийн болж бүтэх олон залуустай болзож, уулзаж явсаар 2011 онд сая ханиа олж, 2015 онд гэр бүл болсон билээ. Түүний нөхөр бол нэрт жүжигчин, найруулагч Жастин Тероу (Justin Theroux) юм.
3
Жорж Клуни (George Clooney)
Гайхалтай чадварлаг жүжигчин эр тоглосон дүр бүрээрээ бүсгүйчүүдийг алмайруулж, уяраадаг нэгэн. Энэ нь амьдрал дээр ч биелэлээ олж түүнийг шалиг хэмээн нэрийдэхэд хүргэсэн билээ. Тэрээр бүсгүйчүүдийг оймс шигээ сольж явдаг бөгөөд үүгээрээ ч тун алдартай аж. 28 насандаа Талиа Балзам (Talia Balsam)-тай гэр бүл болсон боловч ердөө 4 жил болоод салахад хүрсэн юм. Үүнээс хойш тэрээр маш олон загвар өмсөгч, жүжигчин гэх зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй болзож байсан боловч алинтай нь ч удаан харилцаа өрнүүлэлгүй явсаар нэгэнт 22 жилийг ардаа орхисон билээ. Тэрээр 2014 онд буюу 53 насандаа өөрийн амьдралд ганц тохиох заяаны ханиа олсон бөгөөд төд удалгүй хуримаа хийж, бүсгүйчүүдийн эрлэг гэх ажлаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ гарсан аж. Олон бүсгүйн зүрхийг шархлуулсан эр одоо л нэг зөв хүнээ сонгосон байгаасаа гэж найдъя.
4
Хлоё Кардашьян (Khloe Kardashian)
"Keeping Up With Kardashians" реалити шоуны од Хлоё Кардашьян эрчүүдийн тал дээр бага зэрэг азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Учирсан болгоноосоо удалгүй салах түүнийг эрийн тэнгэргүй гэх нь ч бий. Ямартай ч тэрээр 2009 онд "NBA"-ийн сагсан бөмбөгчин Ламар Одом (Lamar Odom)-той гэр бүл болсон ч 2013 онд хоёр тийш болсон билээ. Үүнээс хойш тэрээр "The Game", Фрэнч Монтана (French Montanna) зэрэг рэпперүүдтэй болзож байсан боловч амжилт ололгүй өндөрлөсөн юм. Харин сүүлд мөн л "NBA"-ийн нэрт тоглогч Жеймс Харден (James Harden)-тэй болзож байсан ч анхны нөхрөө мартаж чадалгүй байсаар бүтэлгүйтсэн байдаг билээ. Түүнийг өдгөө Мэргэжлийн Хокейн тамирчин Оделл Бекхам (Odell Beckham Jr)-тай болзож байгаа хэмээн олон шуугиж байгаа юм. Харин тэрээр хэдий олон жил өнгөрсөн ч өөрийн хуучин нөхөр болох Ламар Одомтой тун ч дотно харилцаатай гэх бөгөөд тэднийг эргээд нийлэхэд гайхаад байх зүйлгүй аж.
5
Кэти Перри (Katy Perry)
Чадалтай хоолой, хүчирхэг төрх бол түүний имиж. Тэрээр 2007-2009 оны хооронд реппер, ая зохиогч Треви Меккой (Travie McCoy)-той болзож байсан юм. Тухайн үед Кети нэр алдарт гарч амжаагүй байсан бөгөөд Тревигийн клипэнд тоглосноор олноо илүүтэй танигдаж эхэлсэн байдаг. Тэд хоёр тийш болсны дараа нэрт дуучин бүсгүй инээдмийн жүжигчин Рассел Брэнд (Russel Brand)-тэй гэр бүл болсон ч ердөө жилийн дараа салсан аж. Төд удалгүй дуучин Жонн Майер (John Mayer)-той болзох болж, тэдний харилцаа хоёр жил үргэлжилсний эцэст 2014 онд өндөрлөсөн юм. Түүний хайр дурлал үүгээр эцэслэсэн гэвэл эндүүрэл болно. Тэрээр DJ Дипло (Diplo)-той хэсэг хугацаанд болзсон бөгөөд өдгөө жүжигчин Орланда Блүүм (Orlando Bloom)-тэй болзож, бие биедээ хайрлан дурлаж байгаа аж.
6
Рианна (Rihanna)
Барбадос улсаас гаралтай, үзэсгэлэн төгөлдөр, үлэмжийн эрхэм гайхалтай дуучин бүсгүй өсвөр насны бяцхан охин байхаасаа л урлагт хөл тавьсан билээ. Урлагт орж ирсэн цагаас эхлэн түүний карьер үргэлж дээш тэмүүлж, олон мянган шүтэн бишрэгчтэй болж, орлого ашгийг ч ихээр олж байв. Дуулсан дуу бүхэн нь амжилт дагуулж, дурласан залуу бүхэн нь түүний гомдоож салдаг гэмтэй гэгддэг. Бүх зүйлс нь төгс хүн гэж байдаггүйтэй адил бурхан түүнд сайн хань заяагаагүй юм. Тэрээр 2007 онд дуучин Крис Браун (Chris Brown)-той болзож, тэд сайхан зохицсон хосууд байв. Гэтэл 2009 онд Крис Браун, Рианнад гар хүрч, гэмтээснээр тэд хоёр тийш болоход хүрсэн билээ. Харин 2010 оноос эхлэн тэрээр реппер Дрейк (Drake)-тэй дотно байх болсон юм. Тэднийг хос эсвэл найзууд гэдгийг нь ялгахад тун ч бэрх. Тэрээр ийнхүү Дрейктэй учир битүүлэг харилцаатай байхдаа мэргэжлийн бейсболын тамирчин Мэтт Кемп (Matt Kemp)-тэй болзож эхэлсэн гэдэг бөгөөд үүнээс гадна өнөөг хүртэл жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher), Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio), сагсанбөмбөгийн нэрт тамирчин Эрл Жозеф Смит (Jr Smith), реппер "ASAP Rocky", Тревис Скотт (Travis Scott ) нартай нэр холбогдон, болзож байсан юм. Үзэсгэлэнт дуучин бүсгүй өдгөө 28 настай боловч тогтвортой, аз жаргалтай харилцааг амталж үзээгүй л явна.
7
Жон Майер (John Mayer)
Дуучин, ая зохиогч залууг охид бүсгүйчүүдийн эрлэг хэмээн хүмүүс тодорхойлдог. Учир нь тэрээр залуусын хүслэн болсон алдартай бүсгүйчүүдтэй хэдийн болзоод "үзчихсэн" сүйхэйтэй эр юм. Түүний гитарын хөг, уянгалаг хоолойд дурлахгүй бүсгүй байхгүй гэлцдэг... Тэрээр мөнхийн залуу хочит Женнифер Анистон (Jennifer Aniston), жүжигчин Минка Келли (Minka Kelly), дуучин Ванесса Карлтон (Vanessa Carlton), жүжигчин Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt), дуучин Жессика Симпсон (Jessica Simpson), гэх зэрэг бүсгүйчүүдтэй болзож байжээ. Мөн тэрээр 31 настай байхдаа ердөө 19 настай байсан дуучин Тэйлор Свифт (Taylor Swift)-тэй ганц сарын турш болзож байсан гэдэг төдийгүй 2012 онд дуучин Кэти Перри (Katy Perry)-тэй болзож, жилийн дараа гэхэд хоёр тийш болсон байв. Ийн хамгийн халуухан бүсгүйчүүдтэй болзож явсан тэрээр өдгөө ч гоонь эр хэвээр.
8
Колин Фаррелл (Collin Ferrel)
Ирландын нэрт жүжигчин, халуухан эр Колин ч мөн олон сайхан бүсгүйчүүдтэй болзож явсан нэгэн. Түүний болзож байсан бүсгүйчүүдийг жагсааж үзвээс Мишель Родригес (Michelle Rodriguez), Анжелина Жоли (Angelina Jolie), Бритни Спирс (Britney Spears), Кармен Электра (Carmen Electra) болон Лейк Белл (Lake Bell) зэрэг багтана. Үүнээс гадна баттай бус хэд хэдэн алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдсон байдаг юм. Харин тэрээр 2013 онд оролцсон нэгэн нэвтрүүлэгтээ нэрт жүжигчин Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)-той 2 жилийн турш хамт байсан гэдгээ зарласан аж. Тухайн үед Элизабет 76 настай, Колин 32 настай байсан гэдэг билээ.
9
Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)
Үргэлж л олны танил алдартай жүжигчин, модель бүсгүйчүүдтэй болздог ч өнөөг хэр нь ганц бие яваа түүнд татагдах эмэгтэйчүүд бишгүй олон. Хэдийн 40 гарсан ч, үеийнхээсээ огтхон ч хөгшрөөгүй түүнд атаархах, гайхах хүмүүс мундахгүй юм. Түүний болзож байсан бүсгүйчүүдийг дурдвал Бар Рафаэли (Bar Refaeli), Блейк Лайвли (Blake Lively), Жизель Бундхен (Gisele Bundchen), Келли Рорбах (Kelly Rohrbach), Рианна (Rihanna), Эрин Хитертон (Erin Heatherton), Эмбер Валлетта (Amber Valletta), Хелена Кристенсен (Helena Christensen) нар аж. Үүнээс гадна уулзаж, болзож явсан өч төчнөөн бүсгүй байдаг гэх боловч тэдгээр нь хэдхэн өдөр, цаг болзоод өнгөрсөн, хээнцэр цэцэгс байсан юм.
10
Тайлор Свивт (Taylor Swift)
Үзэсгэлэнт шаргал үст дуучин бүсгүй өдгөө 27 настай боловч хэдийн арван хуруунаас давсан залуустай болзсон байна шүү. Тэрээр анх 2008 онд дуучин Жое Жонас (Joe Jonas), 2009 оны 8-р сард жүжигчин Тайлор Лаутнер (Taylor Lautner), 2009 оны 12-р сард дуучин Жон Майер (John Mayer), 2010 оны 4-р сард дуучин Кори Монтейт (Cory Monteith), 2010 оны 10-р сард жүжигчин Жейк Жилленхол (Jake Gyllenhaal), 2012 оны 6-р сард АНУ-ын улс төрч Роберт Ф. Кеннеди (Robert F. Kennedy) ач хүү Конор Кеннеди (Conor Kennedy), 2012 оны 11-р сард дуучин Харри Стайлс (Harry Styles), 2015 онд DJ Калвин Харрис (Calvin Harris) зэрэг сайхан залуустай болзож явсан билээ. Тэрээр 2016 оны 6-р сард Калвин Харрисаас салсны дараахан дуучин бүсгүй шинэ амрагтай болсон талаар папарациуд саяхан зурагжуулсан билээ. Түүний шинэ амраг бол "Thor" киноны Локи (Loki)-ийн дүрийг бүтээсэн, өдгөө 35 настай Том Хэдллстон юм.