1
Канье Уэст (Kanye West), Тайлор Свифт (Taylor Swift ) нарын хуйвалдаан
Алдарт хүрнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ бас бодлогогүй хэлсэн ганц үгнээсээ болж, алдартай болж болох л юм. 2009 оны "The Video Music Awards" дээр болсон явдлыг эргэн санацгаая. Рэппер Канье Вест, дуучин Тайлор Свифтийг шагнал авахад микрофоныг нь булааж аван "Заза чиний өмнөөс их баярлаж байна Тайлор. Гэхдээ Беойнсе бол бүх цаг үеийн хамгийн шилдэг клиптэй эмэгтэй юм шүү" хэмээн бухимдангуй хэлчихээд тайзнаас буусан байдаг. Тэдний энэ явдлыг өөрсдийгөө дэлхий нийтийн сэдэв болгох гэсэн, эртнээс хэлж ярилцсан оролдлого хэмээн ярих нь бий.
2
Стиви Вондер (Stevie Wonder) хараагүй биш
Хөгжмийн ертөнцийн мөнхийн домог, тоо тоймшгүй олон шагналын эзэн түүнийг төрөлхийн хараагүй гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр төрөх ёстой хугацаанаасаа сар гаруйн өмнө дутуу төрж, инкубаторт байсаар хүчилтөрөгчийн дутагдалд орж, тэр нь нүдэнд нь нөлөөлснөөр хараагүй болсон гэгддэг. Гэвч ганц нэг санаандгүй тохиолдлоос дүгнэж үзээд зарим хүмүүс түүнийг зүгээр л хараагүй болж жүжиглэдэг гэдэг юм билээ. Тэрээр Битлзийн "Hey Jude" дууг дуулж байхдаа микрофоноо алдаж унагасан даруйдаа шууд л бариад авсан, бас зарим хүн рүү энгийн нэгэн мэт муухай хардаг гэх мэт.
3
Киану Ривз (Keanu Reeves) бол үхэшгүй мөнх
Оворгүй өтөлнө гэдэг хамгийн сайхан зүйл. Зарим одуудын хэдэн жилийн өмнөх зургийг одоогийнхтой нь харьцуулаад өөрийн эрхгүй дуу алдах үе байдаг шүү дээ. Тэгвэл тэдний нэг болсон "Matrix" киноны од, жүжигчин Кеану Ривз огт өөрчлөгддөггүй нь гайхалтай. Тиймээс ч түүнийг мөнх настай хэмээн ярьдаг юм.
4
Бейонсе (Beyonce), болон Соланж (Solange) нар ээж охин хоёр
Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, чадварлаг уран бүтээлч бол мэдээж Беойнсе (Beyonce). Харин түүний төрсөн дүү Соланж Ноулз (Solange Knowles)-ийг Беойнсегийн төрсөн охин хэмээх цуурхал нэг хэсэгтээ л газар аваад байсан. Тэд 5 насны зөрүүтэй ч, яг үнэндээ Беойнсе 14 насандаа Соланжийг төрүүлсэн гэх энэ яриаг сонсоход ч эвгүй юм.
5
Лэди Гага (Lady Gaga) эрэгтэй хүн
Энэхүү цуурхал нь хөгжмийн ертөнцөд орж ирсэн түүний эрс шийдэмгий байдал, стилээ бүрдүүлж буй тэрхүү содон өнгө төрхөөс хамааралтай байж мэдэх юм. Зарим хүмүүс түүнийг өмдөндөө ямар нэгэн овойсон зүйл байнга нууж явдаг, эрэгтэй, эмэгтэй хос бэлэг эрхтэнтэй хэмээн ярилцдаг гээч.
6
Том Круз (Tom Cruise), нэрд гарахын тулд эхнэртэйгээ гэрлэсэн
Холливуудын сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан учир ургуулдаг түүнийг зөвхөн нэр хүндийн төлөө л хувийн амьдралаа зольдог гэлцэх юм. Жүжигчин Николь Кидман (Nicole Kidman)-аас салж, Кэйт Холмес (Kate Holmes)-тэй гэрлэхэд нь энэхүү цуурхал бүр ч их дэгдсэн билээ.
7
Бейонсе (Beyonce), Блуй Айви (Blue Ivy)-гийн ээж нь биш
2012 онд Беойнсе, Жей Зи хоёрын охин Blue Ivy мэндэлсэн. Гэвч охиныг Беойнсе төрүүлээгүй, өөр эмэгтэй төрүүлсэн хэмээх яриа хаанаас ч юм бэ гарсан байдаг. Магадгүй иймэрхүү асуудлаас болж хосуудын харилцаа таагүй болсон байж магадгүй.
8
Бритни Спирс (Britney Spears), Жорж Буш (George W Bush)-ийн төлөө нэр хүндээ унагасан
Нэг хэсэг дуучин Бритни Спирс үсээ хусаж, хэт их депресст орж, нөхрөөсөө салж, олны ярианы сэдэв болж байв. Тухайн үед АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш улс төрийн нилээд асуудалтай тулгарч, нэр хүнд, албан тушаалаа хогтой хутгаж мэдэхээр байсан төдийгүй олонд мэдэгдэх аваас юу ч үгүй болтлоо сүйрэхэд бэлэн байсан гэдэг. Тиймээс бусдын анхаарлыг улс төр лүү биш, урлаг тал руу чиглүүлж, Бритнигээр халхавч хийжээ. Тэгэхээр ерөнхийлөгч, алдарт дуучин хоёр хуйвалдаан зохиосон болж таарч байна.
9
Майкл Жексон "засуулсан"
Хөгжмийн ертөнцийн шүтээн, попын хаан Майкл Жексоныг бэлэг эрхтнээ тайруулж байсан гэх яриа мөн л их сонирхол татлаа. Үнэн худлыг тогтоогоогүй ч, тэрээр багадаа батганы эсрэг хүчтэй эмчилгээ хийлгэж байсан тул энэ нь эр дааврыг нь багасгаж, бэлэг эрхтнээ тайруулахаас өөр аргагүйд хүргэсэн гэнэ. Үүнийх нь нөлөөгөөр хоолой нь нарийссан ч гэдэг.
10
Ж.К. Роулинг (J.K. Rowling) гэж хүн байдаггүй
Дэлхийн хамгийн алдартай зөгнөлт зохиол бол мэдээж "Харри Поттер" билээ. Харри Поттерийн зохиолч, Ж.К. Роулинг өнөөгийн энэ алдарт хүрэхийн тулд хэвлэлийн хэд хэдэн газруудад гологдож, нөхөртөө хаягдаж, хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн гэдэг. Ингэж их уналтанд орсон, хүч чадал багатай эмэгтэй хүн ийм их амжилтыг ганцаараа эзэмшинэ гэдэг боломжтой юу? Тиймдээ ч түүнийг зохиомол намтартай, энгийн л нэгэн эмэгтэй хэмээн тайлбарлах хүмүүс бишгүй.
11
Жеймс Хьюитт (James Hewitt), ханхүү Харри (Harry)-гийн аав
Диана гүнж, ханхүү Чарльз нарын салалтыг Чарльзын хууралт гэхээсээ илүүтэй Дианагийн нууц амрагийн асуудалтай ч холбон тайлбарладаг. Тиймдээ ч Дианатай 5 жилийн турш амрагийн холбоотой байсан Их Британийн морин цэргийн оффицер Жеймс Хевиттийг ханхүү Харригийн аав гэлцэн, жиг жуг хийх хүмүүс олон. Ямартай ч энэ тухай нууц Дианатай хамт үүрд нойрссон гэж хэлж болно.
12
Боб Марли (Bob Marley) хорлогдсон
Рэгги урсгалын хаан Боб Марли дөнгөж 36-хан насандаа арьсны хорт хавдраар нас барсан байдаг. Ямайкийн хувьсгалын дуу хоолой болсон түүнийг тагнуулын төв газрынхан хороосон гэх мэдээлэл бий. Нэгэн удаагийн тоглолт дээр нь Тагнуулын төв газрын гүйцэтгэх захирал Карл Колби (Carl Colby) өвчний вирус халдаасан шинэ гутал бэлэглэсэн гэдэг бөгөөд түүнээс нь болж амиа алдсан гэх яриа мэр сэр байдаг юм.
13
Пол Маккартни (Paul McCartney) нас барсан
1969 онд "Beatles" хамтлагийн дуучин Пол Маккартни (Paul McCartney) үхсэн хэмээх шуум тарж байв. Хэдийгээр түүнийг ихэнх хүмүүс амьд гэдгийг мэдэж байсан ч, тэдний нэгэн дууны хэсгийг араас нь унших юм бол "Түүнийг үхлээс авраач" хэмээх үг гарч ирдэг бөгөөд, үүний яг араас нь Жон Леннон "Би Полыг шатаасан" хэмээн өндөр темптэйгээр "орж ирдэг" юм.
14
Үхсэн болж жүжиглэсэн
Дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулж, шүтэн бишрүүлсэн алдартай дуучид нас барлаа гэх мэдээллээр тэдний үнэнч фэнүүд өөрсдийн амиа тавьж өгөх нь л холгүй гашууддаг. Гэхдээ тэд үнэхээр үхсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Магадгүй олны хараанаас хол, өөр шинэ амьдрал эхлүүлэхээр тохиролцсон байдаг ч юм билүү... Үүнд бол нотолгоо гэж үгүй.