Диснейн хүүхэлдэйн киноны үнэн түүх

Хүүхэд байхаас өнөөг хүртэл бидний шимтэн үзсээр ирсэн гайхалтай хүүхэлдэйн кинонуудын хамгийн анхны хувилбарууд нь цочирдмоор байх юм. Магадгүй тэдгээр кинонууд эх зохиолынхоо дагуу байсан бол өнөөдөр тэгж их алдарт хүрэхгүй байсан болов уу. Ийнхүү бид та бүхэндээ хүүхэлдэйн кинонуудын ард нуугдсан жинхэнэ түүхийг дэлгэж байна. 

Диснейн хүүхэлдэйн киноны үнэн түүх

1 "Үнэг ба анч нохой" (The Fox and the Hound)

Энэхүү хүүхэлдэйн кино нь хүүхэд багачуудад чин үнэнч нөхөрлөл, найздаа үнэнч байх явдлыг сургамжилдаг. Хэдийгээр хоёр өөр төрлийн амьтад боловч хэрхэн нөхөрлөж, бие биедээ ээнэгшин дасаж буй нь гайхалтай. Ямарваа хүүхэлдэй, уран сайхны кинонд гол дүрийн баатрыг үхүүлж, киног улам сэтгэл хөдөлгөм болгож, үзэгчдийн зүрхэнд хүргэдэг. "Үнэг ба анч нохой" хүүхэлдэйн киноны хувьд ч гэсэн, зохиол дээрээ хөөрхийлөлтэй үнэгийг үхүүлэхээр бичсэн боловч, найруулагчийн хүсэлтээр аз жаргалтайгаар төгсгөдөг байна. Ямар азаар зохиолоо өөрчилж, хүүхэд багачуудын хайртай, хөөрхий үнэгийг үхүүлсэнгүй вэ?  

"Үнэг ба анч нохой" (The Fox and the Hound)

2 "Пиноккио" (Pinocchio)

Хүн болохыг маш ихээр хүсдэг, хөгжилтэй, сэргэлэн модон хүүг санаж л байгаа биз дээ. Энэхүү хүүхэлдэйгээр эцэг эхдээ ачлалтай байж, буруу бусдад уруу татагдахгүй, худал хэлэхгүй, хамгийн гол нь өөрийгөө гололгүй сэтгэл хангалуун байхыг сургамжилдаг. Кинонд, хүүхэдтэй болохын хүслэн болсон хөөрхий ядуу хөгшин Жеппетто (Geppetto) модны тайрдсаар бяцхан хүүг урладаг. Хүү амилж, аливаа зүйлийн учрыг ойлголгүй худал хэлж, муу хүмүүст уруу татагдан, эцгийнхээ үгэнд оролгүй гэрээсээ төөрдөг билээ. Хөөрхий хөгшин эр хүүгээ эрж явахдаа халиманд залигуулж, харин хүү олон шинэ адал явдалтай учирдаг. Эх зохиол дээрээ хүү өөрийн өмдийг шувталж, түүний хүйсийг тодотгох эрхтэн байгаагүйгээс шаналж, жинхэнэ хүү болох хүсэлдээ дэндүү автсан талаар өгүүлдэг байна.

"Пиноккио" (Pinocchio)

3 "Геркулес" (Hercules)

Грекийн домогт бурхадын талаар өгүүлэх тус хүүхэлдэйг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Хүүхэд багачуудаас эхлээд, томчууд хүртэл шимтэн үздэг юм. Кинонд, аянгын бурхан Зевс, гэр бүлийн охин тэнгэр Гера нарын хүү Геркулесын хүч чадлаа хэрхэн олж байгаа болон жинхэнэ хайрынхаа төлөө хэрхэн зүтгэж байгаа талаар өгүүлдэг. Жинхэнэ хайр, үнэнч дурлалын талаар өгүүлэх тус кино үнэндээ бодит байдлаас огт өөр ажээ. Эх зохиол дээрээ, аянгын эзэн Зевс хэтэрхий хүүхэмсэг, харагдсан бүсгүй бүрдээ сээтэн хаядаг байснаас эхнэр нь тэсвэр алддаг байжээ. Тиймээс ч бяцхан Геркулесийг эцгийгээ битгий дууриагаасай гэсэндээ эх нь дэлхий рүү илгээж, жирийн нэгэн мэт өсгөдөг байна. 

"Геркулес" (Hercules)

4 "Бэмби" (Bambi)

Хөгжилтэй, дэггүй бяцхан янзагын эрэлхэг, адал явдалтай амьдралыг өгүүлэх тус кино нь маш олон хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадсан. Ялангуяа эх нь анчдад буудуулан, нялхаараа эзгүй ойд ганцаар үлддэг хэсэг нь үнэхээр зүрх шимширмээр... Харин тус киноны эх зохиол дээр Бэмби өөрөө анчдад буудуулдаг бөгөөд үнэхээр харгис үзэгдэл гардаг ажээ. Харин Диснейн кино бүтээгчид түүнийг нь өөрчлөн, илүү уянгалаг, сэтгэл хөдөлгөм болгон өөрчилсөн байна. Гол дүрийн баатар нь буудуулчихвал мэдээж кино ямар ч сонирхолгүй болно шүү дээ. 

"Бэмби" (Bambi)

5 "Аладдин" (Aladdin)

Нисдэг хивс, эрдэнэсийн агуй, шидэт бэрд гээд л олон гайхалтай адал явдал, үлгэрийн баатруудтай тус кинонд дургүй хүн үгүй биз ээ. Хүүхэд багачууд гэлтгүй, томчууд ч гэсэн шимтэн үздэг. Эх зохиол дээрээ Аладдин агуй руу орох шидэт үгийг мартсанаас, ах нар нь түүнийг хороодог байна. Гэвч хүүхэлдэйн кинонд тиймэрхүү харгис үзэгдлийг хасаж, Алладин болон гүнж Жасмины хайр дурлал, адал явдалтай амьдралын талаар өгүүлдэг.

"Аладдин" (Aladdin)

6 "Улаан малгайт" (Little Red Riding Hood)

Энэхүү киноны эх зохиол дээр үнэхээр аймшигтай түүхийг өгүүлдэг. Улаан малгайт бяцхан охин, ойн жимээр эмээ дээрээ очихоор явна. Замд нь өлөн хөх чоно тааралдаж, охиноос эмээгийнх нь гэрийг асуун заалгаж, эмээг нь залгиад, түүний дүрд орж бяцхан охиныг ч мөн идэж орхидог. Ойр хавьд явж байсан сүхчин эр, охины чимээг сонсож гэрт ороод өлөн чоныг хороож, гэдсийг нь сүхээрээ хүүлж, эмээ охин хоёрыг эсэн мэнд гаргадаг байна. Гэвч хүүхэлдэйн кинон дээрээ энэ талаар өгүүлдэггүй билээ. Бяцхан хүүхдүүдэд буруу үлгэрлэл үзүүлэх учраас тэр шүү дээ. 

"Улаан малгайт" (Little Red Riding Hood)

7 "Рапунзел" (Rapunzel)

Өндөр цамхагт хоригдсон, урт шаргал шидэт үстэй гүнжийн адал явдалтай түүхийн талаар өгүүлэх тус кинонд, гүнж бяцхан охин байхдаа хорон санаатны гарт орж, өндөр цамхагт хоригддог. Хорон санаат эмэгтэй, охинд өөрийгөө төрсөн ээж нь хэмээн ойлгуулж, олон жилийн турш худал хэлэн, түүний шидтэй үсэнд шунадаг билээ. Харин сүүлд дурлалт ханхүүтэйгээ учран, тэрхүү цайзаас гарч, хорон санаатныг ялдаг.  Харин эх зохиол дээрээ, хархүү хорон санаат эмэгтэйтэй тулалдаж байхдаа өндөр цамхагийн цонхноос унаж нас бардаг байна. 

"Рапунзел" (Rapunzel)

8 "Лусын дагина" (The Little Mermaid)

Жинхэнэ хайрынхаа төлөө далайн шуламд дуу хоолойгоо худалдаж, хөлтэй болсноор эх газарт амьдрах болдог. Тэрээр 3 хоногийн дотор ханхүүг өөртөө дурлуулж, жинхэнэ хайрын үнсэлтийг авбал үүрд энэ хэвээр амьдарч, харин чадахгүй бол дуу хоолойгоо үүрд алдах аймшигтай болзолтой гэрээ байгуулдаг билээ. Тус кино нь хосуудын жинхэнэ хайр дурлалын талаар өгүүлдэг бол эх зохиол дээрээ Эрик өөр бүсгүйд хөл алдан дурлаж, далайн шулам залууг хороохыг хүсэхэд, охин оронд нь өөрийгөө хороож, далайн хөөс болон замхардаг юм. Харин кинонд үүнийг өөрчлөн илүү аз жаргалтай, сайхнаар төгсгөдөг байна.

"Лусын дагина" (The Little Mermaid)

9 "Нотр Дамын бөгтөр" (Hunchback of Notre Dame)

Цыган бүсгүйд дурласан хөөрхийлөлтэй бөгтөр хонхчны тухай өгүүлэх тус киноны төгсгөлд, үзэсгэлэнтэй цыган бүсгүй харамсалтайгаар амиа алддаг билээ. Харин жинхэнэ зохиол дээрээ ихэнхи баатрууд нь ч мөн харамсалтай байдлаар нас бардаг аж. Кинон дээрээ илүү сонирхолтой болгох үүднээс баатруудын үхлийг өөрчилжээ.

"Нотр Дамын бөгтөр" (Hunchback of Notre Dame)

10 "Цасан Гоо" (Snow White)

Диснейн гүнжүүд бүгд л үзэсгэлэнтэйн дээр хэтэрхий гэнэн байдаг бөгөөд үүнээсээ болж байнга хохирогч болдог. “Цасан гоо ба долоон одой” кинон дээр мөн л хөөрхөн төрхөөсөө болж хойд ээждээ адлагдсан охин, санаандгүй байдлаар одой нартай танилцаж, аз жаргалтай, баяр хөөртэй амьдардаг. Харин түүнийг амьд байгааг мэдсэн хойд эх нь хөгшин эмгэний дүрд хувиран хортой алим идүүлж, гүн нойронд автуулдаг бөгөөд түүний гүн нойрыг ханхүү сэрээж, хуримаа хийдэг билээ. Кинон дээрээ хойд эх нь хавцлаас унаж үхэж буйгаар дүрсэлдэг боловч эх зохиол нь үүнээс арай өөр юм. Цасан гоо хойд эхдээ галт гутал өмсгөдөг бөгөөд үүнийг өмссөн тэрээр дэвхэцсээр байгаад тарчилж үхдэг аж. 

"Цасан Гоо" (Snow White)

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол өмнөх дугаарыг доорх линкнээс үзнэ үү.

~ Диснейн гүнжүүдийн үнэн түүх ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()