Хөлс дарагч түрхэхдээ бидний гаргадаг алдаа

2016-07-09, 16:47
32,723

Халуун үед хувцасны цаанаас хөлөрсөн суга, хөлсний толбо харагдах шиг гутамшигтай зүйл үгүй. Энэ үед бид хөлс дарагч түрхдэг. Харин ихэнх хүмүүс заримдаа дараах нийтлэг алдааг танилцуулж, үүнтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ. 

Хөлс дарагч түрхэхдээ бидний гаргадаг алдаа

1

Хэрвээ та үнэр дарагчийг дөнгөж түрхэж эхэлж байгаа бол усанд орсныхоо дараа түрхэж байгаарай. Энэ нь хурдан хатаж, хувцсан дээр толбо үүсгэхгүй байхаас гадна хөлсний үнэртэй холилддоггүй сайн талтай. 

2

Усанд ороогүй хэд хоносон, хэтэрхий их хөлс гарсан үед түрхэхгүй байхыг зөвлөе. 

3

Хөлс дарагч деодарант бол нүүрний будаг, нарны тос шиг өдөрт ганц удаа түрхээд л болчихдог эд биш. Хэрвээ та халуун өдөр хэтэрхий их хөлөрч байгаа бол хөлс дарагчнаасаа ахин түрхэж болно. 

4

Үнэргүй хөлс гарч байгаа тохиолдолд ч гэсэн нимгэн түрхэх нь илүүдэхгүй. Учир нь хэтэрхий их хөлс гарч, түүнийгээ угаахгүй, эсвэл хатаагаагүй тохиолдолд эвгүй үнэртэй болдог. Үүнээс сэргийлэхийн тулд хөлс дарагчийг ашиглаж болно. 

5

Зуны халуун шөнө ч гэсэн та хөлс дарагчнаасаа бага зэргийг түрхээд унтаж болно. Энэ нь шөнийн турш хөлөрч, чийгтэхээс хамгаална.

6

Байгалийн гаралтай хөлс дарагч сонгож байхыг зөвлөе. Ихэнх хөлс дарагчнуудад химийн бодисууд орсон байдаг нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. 

7

Харин хөлс дарагч таны бодсон шиг үр дүнг үзүүлэхгүй байвал өөрийн гараар хөлс дарагч хийгээрэй. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()