“Лото”-той холбоотой хамгийн том дуулиант хэргүүд

“Аз бол амьдрал гэдэг сугалааг зөв бөглөсний шагнал юм” гэж “Татар ажиллагаа” кинон дээр хэлдэг дээ. Түүн шиг аз бол зөв бодолтой, зөв хүнд л тохиодог зүйл гэдэгт би итгэдэг. Цайлган, тэнэг байх тусмаа, бас зоригтой байх тусмаа азтай байдаг юм уу даа. Тэгвэл хүмүүсийн азандаа найдаг аазгайн дээр мөнгө олдог бизнес болох сугалаа болон лоторейтой холбоотой хамгийн дуулиант хэргүүдийн талаар мэдээллийг танд хүргэж байна.

“Лото”-той холбоотой хамгийн том дуулиант хэргүүд

1 АНУ-ын Пенсильвани мужид 1980 онд гарсан “Гурван зургаа”-гийн хэрэг

3,5 сая америк долларын хонжворын сантай том сугалааны тохирол болсон жекпот ёслолын үеэр зургаагын тоотой гурван бөмбөлөг дарааллан гарч иржээ. Үүнийг зургаан сая үзэгч өөрийн нүдээр харсан байна. Хэргийн учир нь сугалаанд оролцсон Ник Перри гэгч залуу 6 болон 4-ийн тоотойгоос бусад бөмбөлөгнүүдийг хүндрүүлж, өөрийн бичсэн тоог гаргаж ирэхийг санаархсанд оршино. 

Перри болон түүний хамсаатнуудыг барихад маш хүндрэлтэй байв. Гэвч цагдаа нар тэдний Филаделфийн ойролцоох нэгэн жижиг баарнаас барьж чаджээ. Перри-гийн хамсаатан болох ах дүү Марагос нь энэхүү бааранд маш олон сугалааны цаастай орж иржээ. Энэ үеэр тэдэнтэй хамтарч, залилан хийж байсан эмэгтэй цагдаагийн газарлуу утасдаад, сугалааны машины дууг сонсгосон байна. Мөн тэрээр Перри-тэй грек хэлээр ярьж байж. Энэ дуудлагын дагуу цагдаагийнхан сугалааны тохирол болж байсан  WTAE-TV-гийн байранд очсон байна. Перри хоёр жил хоригдох ял авсан бөгөөд энэхүү явдлын талаар “Азтай дугаар” гэдэг киног бүтээжээ.

Азтай дугаар киноны хэсгээс...

АНУ-ын Пенсильвани мужид 1980 онд гарсан “Гурван зургаа”-гийн хэрэг

2 Нүдээ “боосон” хүүхдүүд – Милан, 1995-1999 он

«Milan Lotto»-гийн скандал нь “Гурван зургаат” шиг алдаршаагүй хэдий ч илүү их хохирлыг дагуулжээ. Лотоны луйварчин нь өөртөө 174 сая доллар завшиж чадсан байна. Эцэст нь хэрэгт хамааралтай 9 хүнийг баривчилжээ.

«Milan Lotto»-гийн азтан тодруулах журмын дагуу нүдээ боолгосон хүүхдүүд эргэлдэж буй торноос дугаар бүхий мөнгөлөг бөмбөлөг сугалдаг байж. Луйварчид хэдэн жил дарааллан «Milan Lotto»-ны тохирлыг зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын тулд тааруулж байжээ. Үүний тулд тэд тохирол тодруулдаг хүүхдүүдийг мөнгөөр мунхруулж, боодолтой нүднийхээ цаанаас хэрхэн нууцаар харж, хэрэгтэй номер бүхий бөмбөлгийг гарган авах талаар сургадаг байв. Мөн бөмбөлгүүдэд таних тэмдэг тавихын тулд тэд хэрэгтэй тоотойг нь хөлдөөж, халаах, тос түрхэх мэтээр янзалдаг байжээ.

Энэхүү хэрэг илэрсний дараа Италид лотоны билетийн арилжаа эрс буурсан байна. Энэ явдлаас хойш лотоны азтан шалгаруулах явцыг компьютерийн санамсаргүй сонголтоор хийх болжээ. Энэ луйврын цаана нилээн нөлөө бүхий хүмүүс байсан гэсэн цуу яриа ч байдаг.

Нүдээ “боосон” хүүхдүүд – Милан, 1995-1999 он

3 Сэргэлэн Чао Лицюнь – Хятад улс, 2007 он

Чао Лицюнь нь өөрийн бяцхан залийнхаа төлөө насаараа хоригдох ял авчээ. Маш эртнээс, нарийн төлөвлөсөн луйврын хэрэгтнүүдэд өгдөгөөс хүнд ялыг түүнд олгосон нь хэтэрхий шудрага бус гэж дүгнэгддэг. 

Лицюнь нь хятадын сугалааны нэгэн цоорхойг ашиглажээ. Сугалааны тохирлыг зарласнаас хойш таван минутын хугацаанд суглааны хуудас дээр тоог бөглөөд, батлагддаг хувийг нь сугалааны коммист шургуулах боломжтой болохыг тэр олж мэдсэн байна. Тэрээр энэ аргыг гурван удаа хэрэглэж, 4 сая доллар хожжээ.

2007 онд түүнийг баривчилилж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Сэргэлэн Чао Лицюнь – Хятад улс, 2007 он

4 Сугалааны хулгайч – Онтарио, 2004 он

Нэгэн бяцхан дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчээ хуурах нарийн арга олжээ. Тэрээр сугалаа бөглөсөн үйлчлүүлэгч бүрийн бичсэн тоог тэмдэглэн авч байгаад, хожсон хүнтэй нь яг зургаан сарын дараа өөрийгөө яг ийм дугаар бөглөсөн болохыг мэдэгдэж, мөнгөө авдаг байж. Лорен гэгч сугалааны жинхэнэ хожигч нь ажлын газрынхантайгаа хамт долоо хоног бүр яг ижилхэн тоо бөглөж өгдөг байсан тул сугалаа авсан дэлгүүрээ сэжиглэж, хувийн мөрдөгч хөлсөлжээ. Гэвч тэдний хичээл зүтгэл бүтэлгүйтэж, дэлгүүрийн эзэн Хафиз Малик 6 саяын тохирлыг өөрийн болгож чадсан байна. Мэдээж Лорен маш их бухимдсан боловч залилагч Малик нь нэг жилийн хорих ялаа эдлэхээсээ өмнө, 2010 онд таалал төгсчээ.

Сугалааны хулгайч – Онтарио, 2004 он

5 Лотоны тасалбарын хулгайч нарын том хожил – Ниагар, 2003 он

"Lotto Super 7" сугалааны тохирлыг зарлах үед буюу 2003 онд, сугалаанд оролцсон хэсэг барилгачдын тасалбар ямар ч хожилгүй байв. Тэд энэ үед яг дээрхитэй (4 дэхь тохиолдол) ижил залийг ашиглаж, жинхэнэ сугалааны эзний мөнгийг өөрсдийнх болгож чаджээ. Тэдний луйврыг илрүүлэхэд бараг 10 жил зарцуулсан бөгөөд эцэст нь тэдний залилангаар олж авсан 10 сая доллартай дүйцэхүйц хөрөнгө болох хувийн байшин, авто машин, үнэт эдлэл зэргийг нь хураан авсан байна. Тиймээс барилгачид залилангаас олсон мөнгөөрөө арван жил тансаглаж, дээрээс нь хүүгийн бонус болгож 2 сая долларын эзэд болоод байжээ.

Лотоны тасалбарын хулгайч нарын том хожил – Ниагар, 2003 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()