Их идсэний дараа хоолоо шингээх хялбар аргууд

Баяр наадмын өдрүүдэд өөрийн ч мэдэлгүй их хэмжээгээр хоол идсэний улмаас дотор муухайрах, гэдэс дүүрч бие тавгүйрхэх, цаашлаад хордлогод орох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салах, ходоод гэдсээ өвчлүүлэхгүй байхад туслах хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 

Их идсэний дараа хоолоо шингээх хялбар аргууд

1 Бохь зажлах

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

Бохь зажлах

2 Органик тараг

Тарагны бүтэц нь исгэлэн, байгалийн гаралтай учир хямарсан гэдсэнд сайн нөлөөг үзүүлдэг. Гэхдээ аль болох чихэргүй, натурал тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.

Органик тараг

3 Ургамлын цай

Хэрвээ хоол шингэхгүй байвал төрөл бүрийн үйлчилгээтэй ургамлын цайг уухыг зөвлөж байна. Жишээ нь, багваахай цэцгийн цай  нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг. Мөн хүндхэн хоолны өмнө болон дараа ууснаар хоолны шингэц сайжирна. Харин удвал цэцгийн цай нь, хоол шингээх явцад сайнаар нөлөөлж, сарын тэмдгийг тогтворжуулж, суулгалт, дотор муухайрах, бөөлжис хүрэх зэргийг намдаадаг. Мөн ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгах үйлчилгээтэй. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно. 

Ургамлын цай

4 Цагаан гаа

Хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүссэн үед, цагаан гааг эртнээс хэрэглэдэг байжээ. Мөн тархинд нөлөөлж, толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдааж, ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгадаг юм. Түүнчлэн цагаан гааны найрлагатай цайг ууснаар сарын тэмдгийн үеийн өвдөлт, дотор муухайралт, шарталт зэрэгт сайнаар нөлөөлдөг. 

Цагаан гаа

5 Өргөст хэмх

Өргөст хэмх нь эслэг, фоли, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушигны асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж заншвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ.

Өргөст хэмх

6 Улаан лооль

Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лооль идэх хэрэгтэй. Улаан лооль нь кальци, магнийн агууламж ихтэй учраас хүний биед хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ.

Улаан лооль

7 Хооллосны дараа хэвтэж болохгүй

Таны мөрдөх ёстой хамгийн чухал дүрмүүдийн нэг бол аливаа хоолыг идсэний дараа хэзээ ч шууд хэвтэж болохгүй. Хоолноос 2 цагийн дараа орондоо орох, амарч болдог. Хэрэв оройтож хооллосон бол, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, шатаар дээшээ доошоо уруудах, цэвэр агаарт алхаарай. Эсвэл дугуй унаж ч болох шүү дээ. 

Хооллосны дараа хэвтэж болохгүй

8 Аль болох илчлэг багатай, амин дэм ихтэй хоолыг идэх

Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай. Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Олон төрлийн жимс, нарийн ногоогоор баялаг амттай хоолыг идэж хэвшээрэй. Хоолны ширээний ард суухдаа "Цадахгүй, өлсөхгүй босох" дүрмийг баримтлаарай.

Аль болох илчлэг багатай, амин дэм ихтэй хоолыг идэх

9 Удаан, зажилж идэх

Ямар ч төрлийн хоолыг идсэн, заавал сайтар зажлах, аль болох удаан идэх хэрэгтэй. Тэгж байж, бидний идэж байгаа хоолны ширхгүүд сайтар задарч, түргэн шингэдэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгдэнэ. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

Удаан, зажилж идэх

10 Ширхэг ихтэй хоол идэх

Бүх төрлийн будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь өтгөн хаталтаас сэргийлэх, биед хуримтлагдсан муу зүйлсийг гадагшлуулахад тустай байдаг. Тиймээс тэдгээрийг хүнсэндээ өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

Ширхэг ихтэй хоол идэх

11 Идсэн хоолны илчлэг, хэмжээгээ хянах

Хэрвээ та ямар ч хяналтгүйгээр хоолыг ихээр идэх, идсэнийхээ дараа гэдэс хямрах, өвдөх шинжүүд илэрдэг бол өдөрт идсэн хоолны жагсаалтыг гаргах, илчлэг тослогоо хянаад явахыг зөвлөж байна. Ингэснээр эдгээр таагүй шинж тэмдгүүдээс түргэн салах давуу талтай.

Идсэн хоолны илчлэг, хэмжээгээ хянах

12 Хоолох үедээ бүсээ чангалж, даруулга зүүх хэрэггүй

Зарим охид бүсгүйчүүд хоол идэхээсээ өмнө бүсээ чангалах, бариу даруулгыг зүүдэг. Учир нь ингэснээр бага идэж, түргэн цаддаг хэмээн эндүүрдэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ходоод гэдсийг хямрааж, хоолыг удаан шингээх, зовиурыг ихэсгэдэг. 

Хоолох үедээ бүсээ чангалж, даруулга зүүх хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()