1
Дээш урсдаг хүрхрээ
Бидний нүднээс далд маш олон төрлийн гайхамшигт хүрхрээнүүд нуугдаж байдаг. Эдгээр нь тун ч үзэсгэлэнтэй бөгөөд харах төдийд л хамаг бодол замхран алга болж, нүд баясахаар ажээ. Харин нэгэн өвөрмөц олон өнгө солонгорсон хүрхрээ байдаг бөгөөд доош биш харин дээшээ урсдаг ажээ. Дэлхийд цор ганц орших энэхүү хүрхрээг харах гэж Канадад олон мянган хүн зорин очдог юм.
2
Олон жилийн настай мод
Мод гэдэг бол агаарыг цэвэршүүлж, хүрээлэн буй орчныг чимж байдаг байгалийн нэгэн гайхамшигт бүтээл билээ. Мод бүрийн амьдрах хугацаа өөр. Зарим нь ердөө 20, 30 минут амьдарч байхад зарим нь 200, 300 жил амьдрах нь ч бий. Харин манай гарагт ургасан хамгийн хөгшин мод АНУ-ын Калифорниа мужид ургадаг Мафусаил хэмээн нэгэн төрлийн нарс аж. Түүний үрнээсээ анх үндэслэсэн хугацааг эрдэмтэд МЭӨ 2831 он гэж үздэг бөгөөд өдгөө энэ нь 4845 жил амьдарч байгаа билээ.
3
Харх
Харх гэгч энэ амьтан цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй. Хархны жирэмсний дундаж хугацаа нь гуравхан долоо хоног байдаг ажээ. Тэд төрснийхөө дараа шууд дахин үр тогтооход бэлэн болдог. Ийм маягаар нэг эмэгчин харх нь 12 долоо хоногийн дотор зуун зулзага гаргадаг байна.
4
Халимны нулимс
Дэлхийн хамгийн том биетэй хөхтэн амьтан гэгддэг аварга халим гаднаас харахад аймшигтай боловч дотроо уяхан зөөлөн байдаг аж. Хүн төрөлхтөн тэднийг агнаж, шуналаа гүйцээх болсноор халимны зовлон эхэлжээ. 1989 онд нэгэн судалгааны багийнхан усан дор явж байгаад хачирхалтай зүйл сонссон байна. Энэ нь халимны уйлах чимээ юм. Уйтгартай эгшиглэх тус чимээ халимнаас гарч байсан бөгөөд гэр бүл, найз нөхдөө эрэн ганцаар шаналж явна хэмээн дүгнэсэн байдаг билээ.
5
Далайн мөгөөрс
Энэ нь зурагт, дэлгэцээр харахад үзэсгэлэнтэй боловч хамгийн хор хөнөөлтэй амьтан юм. Далайн мөгөөрс нь 15 тохой урт бөгөөд 60 орчим тэмтрүүлтэй байдаг ажээ. Уг амьтны тэмтрүүлэнд ороогдсон хүн ердөө гуравхан секундын дотор зүрх нь зогсдог ба уурласан үедээ онцгой гэрэл цацруулж нэг дор 50 орчим хүнийг хороох чадалтай болох нь тогтоогдсон байдаг билээ. Мөн 1884 оноос хойш өдгөөг хүртэл нийт 5600 гаруй хүний аминд хүрээд байгаа аж.
6
Дөнгөж төрсөн имж
Австралийн нутаг дэвсгэрт олноор оршин байдаг имжийг хүн бүр мэдээд байдаггүй. Тэдний нэг төрөл болох улаан имж нь 1.4 м урт, 85 кг жинтэй байдаг бөгөөд сүүлний урт нь 0.9-1 метр хүрнэ. Харин дөнгөж төрсөн имжний тухайд ердөө 5-25 мм өндөртэй байдаг гэнэ. Энэ нь 100 гаруй хоногтойгоосоо томорч эхэлдэг байна.
7
Далайд хэр их давс агуулагддаг вэ?
Мэдээж хүн бүр далайн ус давстай гэдгийг мэднэ. Гэхдээ хэр их давс агуулагддаг болохыг та мэдэх үү? Дэлхий дээрх бүх усны 96.5 хувь нь давстай байдаг бөгөөд үлдсэн 3.5 хувь нь цэнгэг буюу ундны ус байдаг юм. Ердөө энэ хэмжээний усаар дэлхийн 7 тэрбум гаруй хүн цангаагаа тайлж, амьдарч яваа гэж бодох төдийд л гайхшрал төрөх юм.
8
Татах хүч
Нарны аймагт оршин байх гараг, эрхэс бүр хэлбэр хэмжээ зэргээсээ хамаараад өөр өөр татах хүчтэй. Хамгийн том гараг гэгддэг Бархасбадийн татах хүч, манай гарагаас ч илүү байдаг бол хамгийн жижиг гараг Будын татах хүч харьцангуй бага байдаг аж.
9
Наймаалж
Далай бол судалж дуусашгүй өргөн уудам билээ. Харин түүний нэгэн бүтээл болох наймаалж нь 8 тэмтрүүлтэй, түүний 2 нь хөл, 6 нь гар байдаг юм. 25 кг жинтэй наймаалж, 5 см диаметртэй нүхээр багтан гарч чаддаг бөгөөд эм наймаалж нэг удаагаар 90,000 өндөг гаргадаг аж. Хамгийн хачирхалтай нь тэд 9 тархи, 3 зүрхтэй бөгөөд тун ч ухаантай амьтад юм.
10
Оцон шувуу
Өхөөрдөм оцон шувуу нь дотроо олон төрөл байдаг юм. Төрөл бүрээсээ хамаарч өндөр, нам, өргөн бүдүүн нь ялгарч харагдана. Тэдний хамгийн өндөр нь 122 см байдаг бол хамгийн намхан нь 33 см байдаг аж.
11
Шоргоолж
Шоргоолжийг дотор нь хатан, ажилчин, цэрэг шоргоолж хэмээн ангилж үзнэ. Дэлхийн хаана ч тэд байж л байдаг. Тэд амьтдын нийт массын 15-25 хувийг бүрдүүлж байдаг бөгөөд маш олноороо оршин суудаг аж. Тэд амьдрахын төлөө зүтгэж, хором ч зүгээр суудаггүй байна. Нэг шоргоолжны өрх гэхэд жилд 14,000 авгалдайгаар бүл нэмдэг байх жишээтэй.
12
"Амьтдын ардчилал"
Ардчилал, эрх чөлөө гээч зүйл хүн төрөлхтний амьдралд орж ирээд олон жилийг үджээ. Ганцхан хүний нийгэмд ч бус, амьтдад ч гэсэн эрх чөлөө, ардчилал гэж байдаг юм. Энэ бол Америк зэрлэг үхэр аж. Тэд хэнээс ч хараат бус бөгөөд зөвхөн өөр өөрсдийн хүссэн замаар, хүссэн зүйлээ хийж явдаг байна. Эр зэрлэг үхрүүд нь эмэгчнээ хамгаалж, хэн нэгэн, ямар нэгэн амьтан ойртон халдахаас сэргийлж байдаг юм.
13
Аварга том мөөг
Мод шиг өндөртэй мөөг байна гээд төсөөлдөө. Зарим хүмүүс үүнийг үлгэр домог хэмээн үздэг боловч эрт дээр цагт үнэхээр л аварга том мөөг байсан гэнэ. Харин хөгжлийн явцад энэ нь жижгэрсээр өдгөө бидний идэж хэрэглэдэг жижиг мөөг болон хувирсан байна.
14
Үхэшгүй мөнх далайн мөгөөрс
"Turritopsis dohrnii" хэмээх төрлийн далайн мөгөөрс нь үхэшгүй мөнх аж. Ихэнх мөгөөрснүүд хөдөлгөөнгүй полип хэлбэртэй байдаг бол "Turritopsis" эсрэгээрээ хувирдаг байна. Хэрвээ тэдэнд үхэл эсвэл өвчний аюул нүүрлэвэл хөдөлгөөнгүй полип болж хувирдаг төдийгүй дахин шинээр төрдөг юм. Ингэснээр тэдэнд хэзээ ч үхлийн аюул нүүрлэхгүй аж.