1
Минжийн заар
Минжийг агнаж, үслэг арьс, өөх, мах, заар, зайр (төмсөг)-ийг нь ашигладгаас түүний тоо, толгой санаанд оромгүй ихээр цөөрсөн юм. Учир нь эл амьтан нь, ул тавхай, сүүлнээсээ бусад хэсэгт нягт ноолуурхаг сор үсээр бүрхэгдсэн арьстай. Арьс нь тослог ихтэй, маш зузаан бат бэх чанартай. Учир нь суга, цавь орчмын булчирхайнаас нь тослог шингэн ялгаран гарч, түүгээр сорт үсээ тосолдог байна. Тосолсон үс нь усанд хичнээн удаан шумбаж, сэлж, зугаацаж явсан ч нордоггүй өвлийн улиралд хүйтнээс хамгаалж чаддаг ажээ. Гэтэл түүнийг хүүхэд багачуудын идэх дуртай зайрмаг, резин чихэрт ашигладаг гэхээр итгэмээргүй байгаа биз. Тэрчлэн ихээр хэрэглэхэд хүнийг донтуулах, сэрэл мэдрэхүйг цочроодог тул бага насны хүүхдэд хориотой юм.
2
Кармин
Энэхүү цусан улаан өнгөтэй бодис нь хүнсний будгийн найрлагад агуулагддаг. Анх тус бодисыг даавууны будаг болгон ашиглаж байсан ч, сүүлдээ 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ашиглах болсон юм. Хүний биед маш хортой бөгөөд яваандаа хорт хавдраар өвчлүүлж, үхэлд хүргэх аюултай.
3
Кистейн
Мөн л талхыг илүү удаан хугацаанд, шинэхэн байдлаа хадгалахад тусалдаг химийн бодис юм. Биед үзүүлэх нөлөө нь тийм муу биш ч гэлээ, сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой. Тэр ч бүү хэл БНХАУ-д тус бодисыг хиймэл үс хийхэд ашигладаг байна.
4
Титан диоксид
Энэхүү аймшигт бодис нь хувцас цайруулах, өнгө оруулах, сэргээх хүчтэй үйлчилгээтэй байдаг. Мөн барилгын төрөл бүрийн будаг болон шилийг бат бөх, илүү зузаан болгоход хэрэглэдэг. Гэтэл тус бодисыг зарим лаазалсан бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд бага хэмжээгээр ашигладаг ажээ. Тус бодисын маш бага тун л ямарваа амьтныг үхүүлэх хортой гэнэ.
5
Шеллак
Энэхүү бодис нь нэг ёсондоо байгалийн бэхжүүлэгч юм. Ихэвчлэн хөгжмийн зэмсэг, хумсны маникюр хийхэд өргөнөөр ашиглагддаг. Гэвч тус бодис нь бидний идэх дуртай резинэн чихэр, мармалед зэрэгт маш ихээр агуулагддаг байна. Удаан хугацаанд их хэмжээгээр идсэнээр таны биед төсөөлөөгүй их хортой нөлөөг үзүүлдэг.
6
Азодикарбонамид
Энэхүү бодис нь түргэн хоолны талх, гуриланд ихээр агуулагддаг. Тэдгээрийг алтан шаргал өнгөтэй, хөөлт сайтай, амттай болгох мөн урт удаан хугацаанд муутгахгүй байхад тусалдаг юм. Гэвч хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хор хохирол нь төсөөлснөөс ч аймшигтай. Тиймдээ ч мэргэжлийн хяналтын газраас тус бодисыг хүнсэнд ашиглахыг хориглосон байна.
7
Цахиурын диоксид
Аливаа хүнсний цавуулаг, наалдамхай чанарыг сайжруулахын тулд тус химийн бодисыг хольдог. Элсэнд илүүтэй агуулагддаг энэхүү бодис нь ходоодны шархлаа үүсгэж, дотор эрхтнүүдийг илт муутгадаг нь тогтоогджээ.
8
Шатаасан яс
Мал амьтны ясыг шатааж нүдэн нунтаг болгоод элсэн чихрийн найрлагад оруулдаг. Энэ нь сахар, ёотонг илүү цагаан, амттай, нягт шинжтэй болгодог аж.
9
Бисфенол А
Тус бодис нь хуванцар сав, лаазанд илүүтэй агуулагддаг, нэг талаар бэхжүүлэгч бодис юм. Энэ нь хүнсийг хугацаанаасаа өмнө муудахаас сэргийлдэг. Тиймээс ч лаазалсан бүтээгдэхүүн, даршилсан ногоо зэрэгт түгээмэл агуулагддаг ажээ. Хүний дотоод шүүрлийн булчирхай болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд асар муугаар нөлөөлдөг.
10
Пинк Слим
Бидний амтархан идэх дуртай хиам, гахайн утсан мах зэргийг үйлдвэрлэхдээ энэхүү бодисыг дотор нь хольдог байна. Ингэснээр махны хэмжээ ихсэж, өег чанар нь нэмэгддэг.
11
Желатин
Тус бодисын түүхий эдийг тахиа, гахай, үхэр зэрэг амьтдаас гарган авдаг байна. Мөн бидний идэх дуртай цэлцэгнүүрийг ч мөн гарган авдаг. Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага боловч, ихээр идвэл гэдэс хямраах, өтгөн хатаах талтай.
12
BVO
Тус бодис нь, бидний ууж хэрэглэдэг бүхий л төрлийн хийжүүлсэн ундаанд агуулагддаг. Ундааг илүү тэсэрдэг, гаазтай, амттай болгоход чухал үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс ялангуяа бага насны хүүхэд болон бие давхар эхчүүд, ахмад настнууд уухгүй байсан нь дээр юм.
13
Проплине Гликол
Хамгийн аймшигтай нь тус бодис, бидний өргөн хэрэглэдэг ихэнхи хүнсний найрлагад агуулагддаг. Жишээ нь зайрмагийг түргэн хөлдөөх, эсвэл бусад бүтээгдэхүүнд хөлдөөлтийн эсрэг үйлчилгээг ч үзүүлж болдог. Химийн өндөр найрлагатай учраас эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, үйлчилгээ нь үнэхээр аймшигтай. Ахуйн нөхцөлд ч мөн ариутгалын бодист илүүтэй агуулагддаг байна.
14
TBHQ
Бидний идэх дуртай ууттай чихэр, жигнэмэг, самар гээд л савлагаатай бүхий л бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Энэ нь тэдгээрийн хадгалах хугацааг уртасгаж, түргэн муутгахаас сэргийлдэг байна. Түүнийг идэхэд хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ходоод гэдэс өвчилж, шархлах өндөр эрсдэлтэй.
15
Эслэг
Энэхүү бодис нь пицца хийхэд ашиглагддаг, тусгай хайлдаг бяслаганд маш ихээр агуулагддаг. Учир нь бяслагний наалдамхай, хайламтгай чанарыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ч үргэлж идсэнээр гэдэс хямрах, ходоод өвчлөх аюултай.