8-с доош насны хүүхдүүддээ юу үзүүлэх вэ?

2016-07-08, 09:18
7,329

Цэцэрлэг, сургууль амарч хүүхдүүд ихэнх цагийг гэртээ, телевизээр хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэж өнгөрүүлж байна. Иймээс эцэг эхчүүд ээ, та бүхэн хүүхдийнхээ юу үзэж харж, дуурайж байгааг анхаарахгүй бол тэд нар маань буруу зөрүү мэдээлэл авч, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэж байгаа нь лавтай. Тэгвэл танд соёлч, боловсон, зөв хүмүүжлийг хүүхдүүддээ өвлүүлж чаддаг Англи эцэг эхчүүдийн туршлагыг сонирхуулая.

8-с доош насны хүүхдүүддээ юу үзүүлэх вэ?

Хүүхдийн хөгжлийн 70-80 хувь нь 3 хүртэлх насандаа төлөвшиж, 8 нас хүрэхэд бие хүн болдог. Үүнийг сайн мэддэг Англи эцэг эхчүүд цэцэрлэгийн болон бага сургуулийн хүүхдүүддээ зөвхөн хүүхдийн сувгийг, насанд нь тохирсон нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног үзүүлдэг байна.  Тэд BBC-ийн хүүхдийн суваг болох Cbeebies- ийг сүүлийн 13 жилийн турш хүүхдүүддээ сонгон үзүүлжээ. Учир нь Cbeebies хөгжилтэй, сонирхолтой аргаар 8-аас доош насны хүүхдүүдэд хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олгож чаддаг. Тус сувгаар ан амьтан, байгаль дэлхий, эд юм, дуу хөгжимтэй танилцуулахаас гадна  хүүхдэд өдөр тутамд нь хэрэг болох Гараа хэрхэн угаах вэ? Найзтайгаа хэрхэн тоглох вэ? гэх мэт олон төрлийн мэдлэгийг сонирхолтой, хөгжилтэй байдлаар хүргэдэг юм.  Ингээд CBeebies сувгийн нэвтрүүлгүүд дундаас хүүхдүүддээ заавал сонгож үзэх 3 нэвтрүүлгийг онцолж байна.

1. Dinopaws

Гвен, Боб, Тони нэртэй 3 үлэг гүрвэлийн зулзагаар дамжуулан хүүхдүүдийг хорвоо ертөнцтэй танилцуулахаас гадна тэдэнд нөхөрлөл, харилцааны талаарх зөв ойлголтуудыг  төлөвшүүлэхэд тус болно.

Энэ нэвтрүүлгийг Юнивишнийн 706-р гардаг Cbeebies сувгаар өдөр бүрийн 13:00, 23:00 цагуудаас хүлээн авч үзээрэй.

2. Mister Maker

Төрөл бүрийн сонирхолтой зүйлсийг зурж, урлаж, нааж, эвлүүлж хийдэг учраас хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх давуу талтай

Энэ нэвтрүүлгийг Юнивишнийн 706-р гардаг Cbeebies сувгаар өдөр бүрийн 15:10, 19:30 цагуудаас хүлээн авч үзээрэй.

3. The Numtums

Уг нэвтрүүлгийг үзсэнээр хүүхдүүд  1-10 хүртэлх тоог ялгаж таньдаг, тоолдог болно. Учир нь гэдсэндээ тоотой амьтад  хамтдаа тоглож, бүжиглэж хөгжилддөг цуврал хүүхэлдэйн кино юм. Тэгэхээр хүүхдүүд тоонд дуртай, сонирхолтой болох нь мэдээж биш гэж үү?

Энэ нэвтрүүлгийг Cbeebies сувгаар өдөр бүрийн 15:10, 19:30 цагуудаас хүлээн авч үзээрэй.

Ингээд эцэг эхчүүд ээ, та бүхэн энхрий бяцхан үрсдээ цаг зав гаргаж, зуны амралтыг нь зугаатай, хөгжилтэй, бас үр дүнтэй өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.