1
”Хямд-чанартай” гэсэн хууль үйлчлэхгүй
Харин хэдий чинээ үнэтэй байна төдий чинээ чанартай дарс байх болно гэсэн дүрэм Өмнөд Америк, Австрали гэх мэт Европын орнуудад үйлчлэж байдаг. Дарсны үнэ үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаачины нэмэгдэл гээд бүх зүйл багтдаг байна. Харин төдийлөн алдартай бус дарс нь хямд байх жишээтэй.
2
Хямдралтай дарс бүү худалдан ав
Хугацаа нь тун удахгүй дуусах барааг зарахын тулд супермаркетууд төрөл бүрийн аргыг ашиглана. Харин дарсны хугацаа дуусдаггүй гэдгийг бид сайн мэдэх учир чанаргүй, хуурамч дарс худалдаалж байх магадлалтай юм.
3
Хуурай дарс сонгоорой
Хагас чихэрлэг дарсыг муу чанарын усан үзмээр хийдэг бөгөөд будагч бодис болон элсэн чихэр нэмж хийдэг байна. Тиймээс энэ төрлийн дарсыг уухаас аль болох татгалзаарай.
4
Нэрнээс нь болгоомжлоорой
Дарс үйлдвэрлэгчид дарсан дээр зөвхөн нэр, болон үйлдвэрлэсэн он сар өдрийг бичдэг байна. Харин хэтэрхий чамин нэр нь маркетингийн бодлого учир хэт чамин нэртэй дарс худалдан авахаас сэргийлээрэй.
5
Шилийг нь бариад үз.
Сайн чанарын дарсны шил нь ёроол руугаа үл ялиг нарийссан байдаг. Тунгалаг цаасаар ороосон дарс нь мөн сайн чанарыг бэлгэддэг байна.
6
Таглааг ажиглах
Сайн чанарын дарсны бөглөөг холтосоор хийх ёстой гэсэн ойлголт бидний дунд бий. Гэтэл сайн чанарын дарс энгийн бөглөөтэй ч байж болох бөгөөд орчин үед ихэнхи дарсны үйлдвэрийнхэн сонгодог таглаанаас татгалзаж өөрсдийн сонирхлын дагуу таг хийх болжээ.
7
Дарсны талаар мэддэг мэт битгий аашлаарай
Дарсны хувьд усан үзэмний төрөл нь төдийлөн нөлөөлдөггүй хэдий ч ямар төрлийн усан үзмийн дарс болох нь шошгон дээр байх ёстой. Хэрвээ төрлийг нь бичээгүй байвал муу усан үзэм эсвэл хаягдал усан үзмээр хийсэн гэж ойлгож болно.
8
Дарс уух соёл
Дарсны соёл нь зөвхөн үнэ төдийгүй түүнийг хэрхэн ууж байгаагаас мөн хамаарах бөгөөд шимж уух нь хамгийн зөв соёлд тооцогдоно. Уухдаа дарснаасаа багахныг амсаад, түүнийгээ аман дотроо үл ялиг тамшаалах маягаар, сайн амталж уух хэрэгтэй. Тэрүүхэн үест бүх анхаарлаа дарсны амтанд төлвөрүүлээд үзээрэй. Ингэж уух нь дээд зэргийн таашаал төрүүлэх төдийгүй таныг дарсанд илүү ойртуулах болно.Залгисны дараа амт нь хир удаан аманд танд хадгалагдахыг ч бас анзаараарай.