Та тэднийг цагаан хоолтон гэдгийг мэдэх үү?

Сүүлийн үед амьтны гаралтай хоол хүнсээс татгалзаж, энэрэнгүй байдлыг эрхэмлэн, эрүүл хооллолтыг илүүд үзэх хүмүүс олширсоор байна. Тэр дундаа урлаг соёлын алдартай эрхмүүд ч, цагаан хоолонд нугасгүй дурлах болжээ. Ийнхүү бид та бүхэндээ амьдралынхаа туршид цагаан хоол идэхээр шийдсэн, олны танил 20 одыг танилцуулья.

Та тэднийг цагаан хоолтон гэдгийг мэдэх үү?

1 Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres)

Инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч, ижил хүйстэн гэдгээрээ олонд танигдсан бүсгүй, олон жилийн өмнөөс цагаан хоолтон болжээ. Учир нь тэрээр мах идэх нь маш харгис үйлдэл, амьтны эрхийг дээд зэргээр зөрчиж байна хэмээн үзсэн аж. Өөрийн шийдвэртээ өнөөг хэр нь сэтгэл өндөр байгаа тухайгаа ч хэлсэн байдаг.

Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres)

2 Серена болон Винус Уильямс (Serena and Venus Williams)

Чансаагаараа дэлхийд 1-т бичигддэг, чадварлаг эгч дүү теннисчин бүсгүйчүүд өөрсдийн амжилт, спортын нууцаа цагаан хоолтой холбон тайлбарлажээ. Цагаан хоол нь тэднийг хөнгөн шингэн, эрүүл хэвшилтэй байхад нь тусладаг гэв. Түүнээс гадна, амьдралыг илүү жаргалтай сайхан болгодог хэмээжээ.

Серена болон Винус Уильямс (Serena and Venus Williams)

3 Натали Портман (Natalie Portman)

Оскарын шагналт, үзэсгэлэнтэй авьяаслаг жүжигчин бүсгүй 2009 оноос эхлэн цагаан хоолтон болжээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ "Урьд нь би тэр их махыг яаж идээд байсан учраа ер ойлгохгүй юм. Цагаан хоолтон болсноор амьдрал үнэхээр сайхан болж эхэлсэн" хэмээжээ.

Натали Портман (Natalie Portman)

4 Дензел Вашингтон (Denzel Washington)

Оскарын шагналт жүжигчин эр, 2013 оноос эхлэн жин хасахын тулд цагаан хоолтон болжээ. Түүнээс өмнө тэрээр маш хүнд жинтэй байсан тул, хөдөлж, аливааг хийхэд ихээхэн хүндрэлтэй байсан гэдэг. Харин цагаан хоолтон болсноор жин хаяад зогсохгүй, царай зүс сэргэн, их өөдрөг үзэлтэй болсон гэнэ шүү.

Дензел Вашингтон (Denzel Washington)

5 Жессика Честейн (Jessica Chastain)

Холливуудын алдарт жүжигчин, үзэсгэлэнтэй бүсгүй 2007 оноос эхлэн цагаан хоолтон болжээ. Тэрээр анхандаа энэ талаар огтхон ч бодож байгаагүй боловч, нэгэн удаа аялж явахдаа мал нядлахыг харснаас хойш эргэлт буцалтгүйгээр цагаан хоолтон болсон гэв. Тэрхүү явдлыг харсны дараа мах харахаас ч жигшиж байжээ. 

Жессика Честейн (Jessica Chastain)

6 Майк Тайсон (Mike Tyson)

Алдартай боксчин эр маш урт удаан хугацааны туршид хар тамхинаас хамааралтай байсан учир, түүний хорыг гадагшлуулах, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахын тулд цагаан хоолтон болжээ. Тэрээр дунджаар 45 кг жин хассан аж. 

Майк Тайсон (Mike Tyson)

7 Алек Болдуин (Alec Baldwin)

Жүжигчин эр, 30 насандаа эхнэр Хилария (Hilaria)-тай гэр бүл болсон. Түүнээс хойш тэрээр огцом жин нэмж, жин нь зүрхэнд нь нөлөөлж эхэлсэн аж. Тиймээс ч цагаан хоолтон болохоор шийдэж, түүнээс хойш нэмсэн жингээ хасаж, эргэн хэвийн жиндээ оржээ.

Алек Болдуин (Alec Baldwin)

8 A$ap Rocky

Рэппер эр мөн л цагаан хоолтон болоод багагүй хугацааг үджээ. Тэрээр нэгэн удаа тахианы ферм дээр, шувууны өд хэрхэн зулгааж, толгойг нь тасдаж байхыг харснаас хойш дахин мах идэхээс жигшсэн байна.

A$ap Rocky

9 Алисия Сильверстоун (Alicia Silverstone)

Алдарт, жүжигчин, продьюсер бүсгүй астма, чихрийн шижин өвчний улмаас цагаан хоолны дэглэм барихаар шийджээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, "Цагаан хоол идэж эхэлснээр миний биеийн байдал эрс сайжирсан. Түүнчлэн урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай болсон" хэмээжээ. 

Алисия Сильверстоун (Alicia Silverstone)

10 Кэри Андервүүд (Carrie Underwood)

АНУ-ын нийтийн дуучин бүсгүй, цагаан хоолтон болох шийдвэрээ ресторанд хооллож байхдаа гаргасан гэдэг. Гэртээ ирсэн мөчөөсөө эхлэн, өөрийн шийдвэртээ үнэнч байж, өнөөг хэр нь цагаан хоол идэж байгаа ажээ.

Кэри Андервүүд (Carrie Underwood)

11 Рики Мартин (Ricky Martin)

Пуэрто Рикагийн алдарт дуучин эр, 3 жилийн өмнөөс цагаан хоолтон болжээ. Түүний эл шийдвэр найзууд, хүүхдүүд нь хүндээр туссан гэдэг. Учир нь тэрээр урьд нь махгүйгээр нэг өдөр ч тэсдэггүй байсан аж. Гэвч одоо байдал өөрөөр эргэж, дуучин эр гаргасан шийдвэртээ сэтгэл өндөр байгаа гэнэ.

Рики Мартин (Ricky Martin)

12 Лиа Мишель (Lea Michele), Дианна Агрон (Dianna Agron)

Холливуудын үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүд, хоёул цагаан хоолтон гэнэ. Тэд ийнхүү цагаан хоолтон болоод хэдийн 6 жилийг ардаа үджээ. Өнөөг хэр нь гаргасан шийдвэртээ огтхон ч харамсаж байгаагүй гэдэг шүү.

Лиа Мишель (Lea Michele), Дианна Агрон (Dianna Agron)

13 Ариана Гранд (Ariana Grande)

Дуучин, жүжигчин Ариана Гранд 2014 оноос цагаан хоолтон болжээ. Тэрээр хэдийгээр маханд дуртай боловч, цагаан хоолтон болсноор хүссэн жиндээ хүртэл турж чадсан байна. Тиймдээ ч гаргасан шийдвэртээ өнөөг хэр нь сэтгэл хангалуун явдаг аж.

Ариана Гранд (Ariana Grande)

14 Памела Андерсон (Pamela Anderson)

1980, 90-ээд оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж явсан, "Playboy" модель, Канадын жүжигчин бүсгүй цагаан хоолтон болоод багагүй хугацааг үджээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, "Би өдөр бүр хүүхдүүдтэйгээ KFC ороход, тэд намайг ээжээ танд зүгээр үү?, Мах идэх үү? гэж асуудаг. Харин бид түүнд эргэлзэхгүйгээр ээж нь зүгээр ээ хэмээн хэлдэг" хэмээжээ.

Памела Андерсон (Pamela Anderson)

15 Ne-Yo

R&B дуучин эр, 2013 оноос эхлэн цагаан хоолонд оржээ. Гэхдээ тэрээр далайн хоол идэх дуртай гэнэ. Мөн сүү, цагаан идээ, жимс жимсгэнэд дуртай байна. 

Ne-Yo

16 Женна Деван-Татум (Jenna Dewan-Tatum)

Холливуудын халуухан залуусын нэг жүжигчин, бүжигчин Ченнинг Татум (Channing Tatum)-гийн гэргий, тэрбээр нөхөртэйгээ ижил мэргэжилтэй билээ. Хүүхдээ төрүүлсний дараа жингээ хасах, биеийн галбиртаа анхаарах үүднээс цагаан хоолтон болсон аж.

Женна Деван-Татум (Jenna Dewan-Tatum)

17 Кеша (Kesha)

Этгээд сонин хувцаслалт, хэв маягаараа алдартай дуучин бүсгүй, амьтанд үнэхээр хайртай гэнэ. Тиймээс ч мах идэх нь тэжээдэг нохойгоо идсэнтэй ижил хэмээн үзэж, махан хоолноос татгалзсан гэнэ.

Кеша (Kesha)

18 Кейт Уинслет (Kate Winslet)

Жүжигчин Кейт, маш олон жилийн турш цагаан хоолтон байсаар ирсэн юм. Учир нь энэ нь түүний залуу нас, гоо сайхан байлгахад ихэд тусладаг байна. Та түүнийг анзаарсан бол насандаа баймгүй үзэсгэлэнтэй шүү дээ.

Кейт Уинслет (Kate Winslet)

19 Кристиан Бэйл (Christian Bale)

Холливуудын чадварлаг жүжигчин, хамгийн халуухан залуусын нэг тэрбээр цагаан хоолтон болоод 9 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд маш их жин хасаад зогсохгүй, илүү эрүүл чийрэг болсон байна.

Кристиан Бэйл (Christian Bale)

20 Альберт Эйнштейн (Albert Einstein)

Сонирхуулахад, Жүүд гаралтай Германы алдарт эрдэмтэн, физикч тэрбээр цагаан хоолтон байсан аж. Учир нь махан, хүнд хоол идэх нь түүнийг аливааг бодож тунгаах, амрахад хүндрэлтэй болгодог хэмээн боддог байжээ. Тиймдээ ч хөнгөн хоол идэж, амьдралынхаа сүүлийн мөч хүртэл энэ замаасаа гажаагүй гэдэг.

Альберт Эйнштейн (Albert Einstein)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()