1
Угаалтуурын толбо арилгах
Гал тогооны угаалтуур өдөр бүр л бохирдож, толбо болдог. Харин үүнээс салахын тулд танд ердөө бага зэргийг хүнсний сода байхад хангалттай. Содаг толботой хэсгүүдээр цацаж, бүлээн усаар үрж угаана. Ингэхдээ пролон ашиглах бөгөөд сайтар үрээд, цэвэр усаар зайлна. Ингээд л таны гал тогооны угаалтуур яг л шинэ мэт гялалзах болно.
2
Суултуур цэвэрлэх
Суултуур түргэн бохирдож, толбо тогтдог тул цэвэрлэх тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Шарлаж, эвгүй үнэр тогтсон суултуурыг цэвэрлэхэд хүнсний сода болон цагаан цуу танд хэрэг болно. Нэг аяга цагаан цууг суултуур руу хийж, угаагчаар үрээрэй. Үүний дараа хэдэн минут байлгаад нэг аяга хүнсний сода, 2 аяга цагаан цууг дахин хийж, үрж угаана. Энэ нь толбыг арилгахаас гадна нян бактерийг устгах шидтэй.
3
Өнгө оруулж, гялалзуулах
Аяганы дөрөвний нэг шингэн саван, тал аяга хүнсний сода, нэг аяга далайн давс нийлүүлэн жижиг аяганд хийж, сайтар хутгана. Та үүгээр ямар ч төрлийн толбо болж, шарласан зүйлсийг зүлгэн өнгө оруулах боломжтой.
4
Хивсний толбо
Хивсэн дээр элдэв толбо тогтох нь гэрийн эзэгтэй нарын хувьд шүдний өвчин мэт байдаг. Өдөржин үрж, хөлсөө гоожуулсан ч арилахгүй байх тохиолдол элбэг. Харин танд ердөө толбоны эсрэг үйлчилгээтэй шүршигч, индүү, алчуур 3 байхад л хангалттай. Толботой хэсэг рүү шүршигчээ цацаж, дээрээс нь алчуураа тавьж, индүүдээд үзээрэй.
5
Угаалгын өрөө
Угаалгын өрөөнд байрлах төмөр эдлэлүүд бүгд л усны толботой болсон байдаг. Иймд та үүнийг нимбэгээр арчиж, хормын төдийд арилгах боломжтой. Үүнээс гадна угаалгын өрөөнөөс тань сэнгэнэсэн нимбэгний үнэр ханхлаад сайхан биш гэж үү?
6
Хурууны толбо
Төмөр буюу металл эдлэл дээр тогтсон хурууны хээ, усны толбо зэргийг зөөлөн цаасаар арчаад үзээрэй. Толбо, хээг түргэнд хугацаанд арилгах төдийгүй гялалзуулах юм.
7
Богино долгионы зуухыг цэвэрлэнэ гэдэг тун ч бэрх. Харин та аяга цагаан цууг, халуун устай холин, зуухандаа байршуулж, 10 минут эргүүлээрэй. Үүний дараа дотор талыг зөөлөн, чийгтэй алчуураар арчихад л хангалттай.
8
Плита цэвэрлэх
Плитаны завсар нуугдсан хир буртгийг цэвэрлэх хүн бүрийн чадаад байдаг ажил биш. Энэ нь багагүй цаг зарцуулдаг. Та цайруулагч үзгийг завсар хэсгүүдээр түрхэн, 10 минутын дараа чийгтэй алчуураар зөөлөн арчиж аваарай.
9
Шүршүүр цэвэрлэх
Шүршүүрээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байхгүй бол нян, бактери үржиж, таны биед сөрөг нөлөө үзүүлж ч мэднэ. Иймээс та бага зэрэг цагаан цууг уутанд хийж, үүгээрээ шүршүүрийн цоргыг уяж, боогоорой. Үүнийг 1 цаг байлгах шаардлагатай бөгөөд дараа нь арчиж цэвэрлэнэ.
10
Татдаг хөшиг цэвэрлэх
Татдаг хөшгийг цэвэрлэх үргэлж л төвөгтэй байдаг. Харин танд нэг хялбархан аргыг дуулгая. Гал тогооны чимхүүрт зурагт үзүүлсэн шигээ алчуураа тогтоож үүгээрээ дээд доод талыг нь цэвэрлэх боломжтой. Энэ нь тун ч хялбар бөгөөд таны цаг завыг хэмнэнэ.
11
Тосны толбыг тосоор арилгах
Гал тогооны тавилга, зуух зэрэгт наалдсан тосны толбыг савангаар арчаад хэзээ ч амжилт олохгүй. Харин хорыг хороор гэдэг шиг тосны толбоо гал тогооны цаасан алчууранд шингээсэн ургамлын тосоор арчаад үзээрэй. Хормын төдийд толбо арилж гялалзах бөгөөд та өнөөх цаасан алчуураараа бусад зүйлсээ ч мөн арчиж, гялалзуулах боломжтой.
12
Усны толбо
Устай ойр орших металл, шилэн материалаар хийгдсэн тавилга, зүйлс дээр усны толбо тогтох нь элбэг. Үүнийг усаар арчиж, савангаар зүлгээд огтоос нэмэр болохгүй. Бидэнд хамгаас их тус хүргэх зүйл бол мэдээж цагаан цуу. Алчууранд цагаан цуу дусааж, хөнгөхөн арчихад л ид шидийн мэт алга болох юм шүү.
13
Элгэн буйдан цэвэрлэх
Элгэн материалтай буйданг ямар аргаар цэвэрлэхээ хүмүүс төдийлэн мэддэггүй. Харин та бага зэргийн спиртийг шүршдэг саванд хийн цацаж, үүнийгээ пролоноор зөөлөн үрж, толбыг арилгах аж. Мэдээж үүнийхээ дараа цэвэрхэн чийгтэй алчуураар арчихад яг л шинэ мэт харагдах болно.
14
Пролон ариутгах
Элдэв зүйлс угааж арчсаны дараа пролоноо угааж ариутгах хэрэг гардаг. Ингэхийн тулд та чийгтэй пролоноо богино долгионы зууханд хийж 2 минут эргүүлэхэд хангалттай. Энэ нь пролоныг ариутгаж, цэвэрлэж байгаа хэрэг юм.