1
Ходоодонд хэрхэн нөлөөлөх вэ?
Бэлэн гоймон идсэний дараа бидний ходоодонд задрал явагдаж, ердөө 2 цагийн дараагаас эхлэн хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдаж, ачаалал өгч эхэлдэг байна. Бидний өдөр тутамдаа идэж байгаа ихэнхи хүнснүүд тэр дороо задарч, удалгүй ходоодонд шингэн, үлдэгдэл хэсэг нь ялгадас болон гадагшилдаг бол, гоймонгийн биед шингэх, задрах үйл ажиллагаа маш удаан явагддагийг олж мэдсэн байна. Ходоодонд удаан байна гэдэг нь, түүнээс шим тэжээл авахгүй, харин ч эсрэгээрээ ходоодыг өмхийрүүлэн, биеийг тэр чигт нь хордуулдаг гэсэн үг юм.
2
Бэлэн гоймонд агуулагдах бодис
Бэлэн гоймонд агуулагддаг "Tertiary-Butyl HydroQuinone /TBHQ/" хэмээх химийн өндөр найрлага бүхий эл бодис нь нефт үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямд, хадгалах хугацаа ихтэй, түргэн хоол болон даршилсан хүнсэнд нэмэлтээр ашиглагддаг байна. Зөвхөн хоол хүнс гэлтгүй, гоо сайхны бүтээгдэхүүнийг түргэн муутгахгүйн тулд нэмэлтээр ашигладаг аж. Энэ нь яваандаа биднийг арьсны хорт хавдар, ходоод гэдэсний шархлаагаар өвчлүүлэх үндсэн нөхцөл болдог. Тиймээс бэлэн гоймон идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
3
Биед нөлөөлөх нь
Дээр дурдсан "TBHQ" бодис нь хүнсний хэмжээ, бүтээгдэхүүний найрлагаас хамааран харилцан адилгүй хэмжээгээр агуулагддаг. Хамгийн ихдээ 0.1-0.5 мг байх ёстой. Түүнчлэн бидний байнга шахуу зажилдаг гаатай, жимстэй бохинуудад энэхүү бодис хамгийн ихээр агуулагддаг байна. Хэрэв тогтсон тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:
1. Дотор муухайрч бөөлжис цутгах
2. Чих шуугиж, хатгуулах
3. Элий балай болох
4. Цээж давчдаж, амьсгалахад бэрх болно
5. Амархан сульдаж, ядрах зэрэг шинжүүд ордог.
4
Гарах үр дүн
Тэгвэл өдөр тутам буюу удаан хугацаагаар бэлэн гоймонг идвэл, бидний биед хэрхэн нөлөөлөх бол? Ганц удаа идэхэд бие ийм хэмжээгээр муудаж байхад, өдөр тутам идвэл бидний санаж байснаас ч дор үр дүнг үзүүлэх аюултай. Тухайн хүний биеийн онцлог, байдлаас шалтгаалан үр нөлөө нь харилцан адилгүй боловч, нийтлэг ийм шинжүүд илэрнэ:
1. Элгэнд өөрчлөлт орж эхэлнэ
2. Генийн мутаци явагдана. (Жирэмсэн эхийн ургийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх, гажигтай ураг мэндлэх өндөр эрсдэлтэй.)
3. Цус бохирдож, бүтэц өөрчлөгдөнө
4. Нөхөн үржихүйн эмгэг үүснэ
5
Гоймонгоос татгалзах шалтгаан
Бэлэн гоймон үргэлж иддэг хүмүүс энгийн хүмүүсийг бодоход, бодисын солилцооны хам шинжийн өвчнөөр өвчлөх магадлал 68 хувиар илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Түүнээс гадна, зүрх судасны өвчлөл, чихрийн шижний эрсдэл эрс нэмэгддэг. Бэлэн гоймонг тогтмол иддэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад уураг, кальци, фосфор, төмөр, кали, витамин А, ниацин, витамин С гэх мэт чухал шим тэжээлийн дутагдалтай, эрч хүчгүй, таргалалттай байдаг ажээ. Тэгэхээр цаашид үр хүүхэд, ирээдүйгээ бодоод бэлэн гоймонгоос татгалзах, хэрэглээгээ аль болох багасгах нь зүйтэй.
6
Урагт хэрхэн нөлөөлөх вэ?
Бидний биед ийм ихээр хор нөлөөг авчирч байхад, бяцхан үрсэд хэрхэн нөлөөлдгийг бодохоос ч аймшигтай санагдаж байна. Ялангуяа жирэмсэн эх, бэлэн гоймонг идсэнээр ураг зулбах, генид өөрчлөлт орох, сульдаа өвчтэй, биеийн эсэргүүцэл муу, жингийн алдагдалтай, ухаан хомс хүүхэд төрөх магадлал их гэнэ. Харин 5 нас хүртэлх хүүхдүүдийн сэтгэц удаашрах, бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна. Тиймээс бяцхан хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хэзээ ч битгий бэлэн гоймон идээрэй.
7
Гоймонгийн орц, найрлага
Мэргэжлийн судалгааны багийнхан, гоймонгийн найрлага, бүтцийг судалсны дүнд, үнэтэй чанартай гэгддэг 10 гаруй нэр төрлийн бэлэн гоймонд хэрэгцээт шим бодис бараг (огт байгаагүй гэж хэлж болно) байгаагүй гэдэг. Харин ч эсрэгээрээ хүнийг хий хөөлгөн, таргалуулж, ходоод гэдсийг муутган, цаашлаад удвал гэдсэнд өт үүсгэх гэх мэт аймшигт дүнг гаргасан байна. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзахыг зөвлөжээ.
8
Хүнсний сода агуулагдах
Бэлэн гоймонд, хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содыг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж, бөөрийг маш ихээр гэмтээдэг байна. Магадгүй үнэтэй, чанартай гоймонг эрүүл мэндэд тустай хэмээн бодож байвал энэ эндүүрэл юм. Тэдгээрийн орц, гурил, гоймонд нэгэн ижил бодисууд ордог бөгөөд тэдгээр нь бидний бие организмд ашигтай эрдэс бодис агуулагддаггүй байна. Тиймээс ч энэ нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй, эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүнд тооцогдож байна.
9
Химийн найрлагууд
Түүнээс гадна бэлэн гоймонд “Monosodium Glutamate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Хэрэв тус бодисноос харшилтай хүн бэлэн гоймон идвэл, толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, янгинах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч болох гэнэ. Үүнийг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй. Тиймээс өөрийгөө маш том эрсдэлд оруулж байгаа хэрэг аж.
10
Таргалуулдаг
Түүнээс гадна биднийг таргалуулах, хөөлгөх үйлчилгээг үзүүлдэг гэвэл та итгэх үү? Гоймон идэхээр турна хэмээн бодож байвал, энэхүү бодлоосоо салах хэрэгтэй. Гоймон дахь хүнсний содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлах явцад саад хийснээр биеийн жинг огцом нэмэгдүүлдэг. Мөн шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисоо гадагшлуулах боломжгүйд хүргэж энэ нь та бидний бие махбодыг аажим хордуулж эхэлдэг ажээ.
Бэлэн гоймонгийн гол найрлагад анти-фрийз үйлчилгээтэй пропилен гликол гэх химийн нэгдэл агуулагддаг. Зориулалт нь гоймонг хэт чийгших болон хэт хуурайшихаас сэргийлж хэвийн нөхцөлд байлгах үүрэгтэй. Гэвч энэ нь та бидний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж байдаг. Зөвхөн үүнд нөлөөлөөд зогсохгүй зүрх ба элэг, бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнт тогтоогджээ. Тиймээс та цаашид энэхүү чимээгүй үхлийг идсээр л байх уу? Нэг бодоод үзээрэй.