Жижи Хадидын сонирхолтой амьдрал

Өдгөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдэн, өөртөө соронзон адил татаад байгаа алдартай залуу модель Жижи Хадид (Gigi Hadid)-ийн амьдралын сонин хачин, сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэлээ. Та бүхэн доорх мэдээллээс шүтэн биширдэг модель бүсгүйн амьдралтай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм шүү.  

Жижи Хадидын сонирхолтой амьдрал

1 Түүний жинхэнэ нэрийг Жижи гэдэггүй

Ихэнхи олны танил уран бүтээлчид, эцэг эхээс заяасан нэрээ өөрчилж, илүү сонсголонтой, сайхан нэрийг өөртөө өгсөн байдаг. Жижи Хадидын хувьд ч гэсэн, бусдын адил өөрийн нэрийг өөрчилсөн ажээ. Учир нь олон улсаар явах, тайзан дээр гарахад түүний нэрийг дуудахад ихээхэн хүндрэлтэй, хэцүү байснаас ийнхүү шийдсэн гэнэ. Түүний жинхэнэ нэрийг Хелена Ноура Хадид (Jelena Noura Hadid) гэдэг ажээ. Жижи бол түүний өхөөрдөж дууддаг нэр гэнэ. 

Түүний жинхэнэ нэрийг Жижи гэдэггүй

2 Багаасаа л моделийн карьераа эхлүүлсэн

Саяхны л нэг өдөр түүнийг дэлхий дахинаа алдартай, үзэсгэлэнтэй модель болон гэнэт гарч ирсэн хэмээн олон хүн бодож явлаа. Хэдийгээр тэрээр 17 наснаасаа эхлэн загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орсон ч хамгийн анх, 2-хон настай байхдаа алдарт "Guess" брэндийн нүүр царай болж байсан гэдэг.

Багаасаа л моделийн карьераа эхлүүлсэн

3 Спортоор хичээллэх дуртай

Жижи Хадид дасгал хийх маш дуртай. Хоолны дэглэмд төдийлөн ач холбогдол өгдөггүй болохоор аль болох хөдөлгөөнтэй байж, бие галбираа хадгалдаг гэдгээ хэлжээ. Чөлөөт цагаараа морь унах, воллейбол тоглох, хөнгөн атлетикаар хичээллэх, боксоор хичээллэх зэргээр жингээ барьдаг байна. Сүүлийн үед, маш шахуу цагийн хуваарьтай ажиллаж байгаа учраас дасгал хийх цаг төдийлөн гарахгүй байгаа гэнэ.

Спортоор хичээллэх дуртай

4 Түүний мэргэжил

Тэрээр Нью-Йорк хотын сургуульд, "Гэмт хэргийн сэтгэл судлал" мэргэжлээр суралцдаг. Түүний дотоод мөн чанар үнэхээр л чанга хатуу байдаг бололтой шүү. Хэн хүний судлаад, суралцаад байдаггүй, ялангуяа эмэгтэй хүнд хатуудахаар энэхүү мэргэжилдээ маш их дуртай гэнэ. Мөн моделийн хажуугаар мэргэжлээрээ ажиллаад үзэх нууцхан сонирхолтой. Үргэлж гэмт хэрэгтнүүдтэй тулж, харьцана гэдэг аюултай, бас их дарамттай мэргэжил шүү.

Түүний мэргэжил

5 Гоо үзэсгэлэнгийн нууц

Түүний ажил мэргэжил, амьдрал нүүр будалттай салшгүй холбоотой. Та түүнийг анзаарч байсан бол нүүр, болон хувцаслалт нь хоорондоо үнэхээр сайхан уусаж, нэгэн цогц, төгс дүр төрхийг бүрдүүлж чаддаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ сайтар судалж, хамгийн чанартайг нь хэрэглэхийг зорьдог байна. Хамтран ажилладаг брэндүүдийн бүтээгдэхүүнээс "Maybelline"-ийг голчлон сонгож хэрэглэдэг ажээ. 

Гоо үзэсгэлэнгийн нууц

6 Байнгын сонголт

Тэрээр маш олон загварын шоу, үйл ажиллагаанд оролцож, төрөл бүрийн загварлаг, содон хувцаснуудыг өмсдөг ч хар бариу өмднөөс хэзээ ч татгалзаж чадахгүй гэнэ. Учир нь хар бариу өмд бол биеийг илүү зөв галбиртай харагдуулахаас гадна юун дээр ч зохицох хувцас билээ. 

Байнгын сонголт

7 Түргэн хоолноос айдаггүй

Тэр хэзээ ч ямарваа нэг хоолны дэглэмд баригддаггүй гэнэ. Хүссэн үедээ түргэн хоол, эсвэл бүр мах ихтэй хоол иддэг. Хоолоо сойхын оронд харин идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх нь түүний гоолиг биеийн нууц юм. Мөн амралтынхаа өдрөөр гэр бүлийн хамт ресторанд хооллох дуртай гэнэ шүү. 

Түргэн хоолноос айдаггүй

8 Түүний эцэг, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн

Жижигийн аав Moхаммeд Хадид (Mohamed Hadid), Израиль улсын нийслэл Назарет хотод төржээ. Өдгөө тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг юм. Жижи хүүхэд байхдаа Палестинд амьдардаг байсан ч үүндээ их дургүй байж. Учир нь түүний төрсөн нутаг загварын салбарт тун ээл муутай газар юм.

Түүний эцэг, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн

9 Дуучин залууст "нугасгүй"

Үзэсгэлэнтэй модель бүсгүй, үргэлж л дуучин залуустай болзож, нэр холбогдож явдаг. Түүний болзож байсан залуусыг дурдвал, Австралийн дуучин Коди Симпсон (Cody Simpson), дуучин, жүжигчин Жое Жонас (Joe Jonas), "One Direction" хамтлагийн хуучин гишүүн Заян Малик (Zayn Malik) нар юм. Саяхан болсон "Met Gala" наадамд хосууд ёслол төгөлдөр оролцсон боловч, түүнээс төд удалгүй салж, хоёр тийш болцгоосон нь олон олон шүтэн бишрэгчдийнх нь хувьд таагүй мэдээлэл болоод байгаа билээ. 

Дуучин залууст "нугасгүй"

10 Хорвоогийн хамгийн сайн эгч

Жижи бол айлын том охин. Түүний дүү Белла Хадид (Bella Hadid) өдгөө эгчийнхээ адил загварын салбарт хүч сорьж яваа авьяаслаг залуу модель юм. Эгч дүүс бүхий л цагийг хамтдаа өнгөрүүлж, маш дотно байдаг аж. Загварын тайзны ард нэг нэгнээ зоригжуулж, бүхий л зүйлд хамтарч ажилладаг нь тун гайхалтай хэрэг. Сонирхуулахад түүний дүү Белла Хадид дуучин The Weeknd-тэй үерхдэг билээ.

Хорвоогийн хамгийн сайн эгч

11 Кардашьяны гэр бүлийн гишүүн болохоо шахсан нь

Тэрээр Ким Кардашьян (Kim Kardashian)-ий эх нэг, эцэг өөр дүү охидтой үнэхээр сайхан харилцаатай байдаг. Ялангуяа загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner), Жижи хоёрыг салгаж ярьж боломгүй, тийм л сайн найзууд хэмээж болно. Дашрамд дурьдахад Жижигийн хойд эцэг Дэвид Фостер (David Foster), Кайтлин Женнер нар Америкийн ая зохиогч, жүжигчин Линда Томпсон (Linda Thompson)-той гэрлэж байжээ. Тэдний харилцаа мөн л ярвигтай байгаа биз. 

Кардашьяны гэр бүлийн гишүүн болохоо шахсан нь

12 Гэр амьтай нэгэн

Олны танил алдартай бүсгүй бүрийг үргэлж л шоу, зугаа цэнгээн хөөдөг гэвэл эндүүрэл болно. Харин Жижигийн хувьд, тэрээр гэр амьтай нэгэн юм. Аль болох гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж, амрахыг илүүд үздэг байна. 

Гэр амьтай нэгэн

13 Мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийнэ...

Тэрээр хүүхэд байхдаа Палестинд нэгэн үе амьдарч байсан тухай дээр дурдсан. Харин дараахан Калифорни мужид нүүн ирж, хэсэг амьдарсан аж. Гэвч тэрээр өөрийн загварын карьераа эхлүүлэхийн тулд, Нью-Йорк хот руу нүүн суурьшсан гэнэ. Энэхүү сонголт нь түүнийг өдгөө нэр алдарт хүргэхэд тус дэм болсон билээ.

Мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийнэ...

14 Тэрээр Голланд болон Палестин гаралтай

Жижигийн аав Moхаммeд Хадид, Израиль улсын нийслэл Назарет хотод төрсөн билээ. Тиймдээ ч гэр бүлийнхэн нь бүгд Ислам шашинтай. Магадгүй үүнд эцгийнх нь гарал нөлөөлсөн биз. Жижи ч энэ талаараа төдийлөн дэлгээд байдаггүй. Харин ээж нь Голланд гаралтай гэнэ. 

Тэрээр Голланд болон Палестин гаралтай

15 Туршлагатай моделийн мөнхийн айдас

Хамгийн хачирхалтай нь 3 жилийн турш тасралтгүй загвар өмсөгчөөр ажилласан тэрээр өнөөг хүртэл тайзан дээр гарахаасаа өмнө маш ихээр айж сандардаг гэнэ. Учир нь түүнийг хүлээж байгаа, үзэж байгаа хүмүүст өөрийн сандарсан байдлаа харуулах, элдэв алдаа гаргахаас болгоомжилдогтой холбоотой. 

Туршлагатай моделийн мөнхийн айдас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()