Америк эр гар утастайгаа гэрлэжээ

2016-07-06, 10:57
10,948

Гар утасны нөлөө бидний амьдралд бодитоор нөлөөлж, нийгмээс тусгаарлаж, ажлын бүтээмжийг бууруулдаг юм байна гэдгийг өнөөдөр бид биеэр мэдэрлээ. Гэвч үүнээс илүү солиотой нэг зүйлийг дуулгая. Саяхан Америкийн Лас Вегас хотноо нэгэн эр гар утастайгаа гэрлэлтаа батлуулж, хуримаа хийсэн байна. 

Америк эр гар утастайгаа гэрлэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Лас Вегасын унаган иргэн, өдгөө 34 настай Арон Шерванак (Aaron Shervanak) өнгөрөгч сард өөрийн ухаалаг гар утастайгаа гэрлэлтээ батлуулж, хуримын ёслолоо "LIttle Vegas Chapel" хуримын ордонд хийжээ. 

2

Хосууд хэрхэн хуримаа хийдэг билээ, тэр яг л ийм маягаар хуримаа зохион байгуулсан байна. 

3

Сүйт залуу хуримынхаа ёслолд үлээдэг бохь шиг ягаан өнгөтэй ганган машинаар хүрэлцэн иржээ. 

4

Тангараг өргөхдөө тэрээр утастайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа бодон бодсоор, хэзээ ч орхихгүй, зовоохгүй хэмээн амлажээ. 

5

Түүний гэрч, зочдоор ойр дотнынх нь хэдхэн хүн иржээ. 

6

"Сүйт бүсгүй"

7

Тэдний хуримын бөгж

8

Гэвч Лас Вегасын Невада мужийн захиргаа тэдний гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрөөгүй бөгөөд үүнд нь дургүйцлээ илэрхийлсэн нь энэхүү хурим ажээ. Ай даа, хүн төрөлхтний солиорол хаа хүрэхийг тааж мэдэшгүй юм даа...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()