1
Кливленд Кавальерс аварга болсон нь
NBA-ийн 2015-2016 оны улирлын аваргын төлөөх долоо дахь тоглолт өнгөрсөн 6-р сарын 20-ны өдөр сүр жавхлантай болж, энэ улирлын аварга багаар Кливленд Кавалиерс (Cleveland Cavaliers) тодорсон юм. Тэд өрсөлдөгч баг болох Голден Стэйт Варриорс (Golden State Warriors)-ийг 93-89 онооны харьцаагаар буулгаж авсан. Ингэснээр тэд 52 жилийн дараа NBA-ийн аварга баг болсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Цувралын эхний 4 тоглолтоос "Golden State Warriors" баг гуравт нь хожил аваад байсан төдийгүй цувралын харьцаа 3:1 болж, Кавальерс баг хүндхэн байдалд ороод байсан аж. Учир нь NBA-ийн түүхэнд финалын тоглолтонд 3:1 харьцаатайгаар эргэн ирж, аварга болсон тохиолдол байдаггүй юм. Харин дараагийн 3 тоглолтод Кливленд Кавальерс дараалан ялалт байгуулж, улмаар аваргын цомыг хүртэж, гайхамшгийг бүтээсэн. Тус багийн ялалт, үнэнч шүтэн бишрэгчдэд нь гэнэтийн бэлэг болсон билээ.
2
Твиттер бүртгэлээ устгах
АНУ нь 1788 онд Үндсэн хуулиа соёрхон батлах оноос хойш төлөөллийн ардчилсан улс байсаар ирсэн. Хэдийгээр ээдрээтэй заримдаа толгой эргэм боловч, зуун зууны турш 18 болон түүнээс дээш насны Америкийн эрэгтэй, эмэгтэй бүх иргэдийн сонгох эрхийг хангахын тулд хувьсаж сайжирсаар ирсэн билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гишүүд, АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн байх ёстой аж. Мөн элдэв хуулиас гадуур сонгуулийн компанит ажил явуулах, бусдын нэр төрд халдах зэргийг хориглодог. Тиймээс ч АНУ-ын 67 дахь төрийн нарийн бичгийн дарга, Хиллари Клинтон (Hillary Clinton), Бүгд найрамдах намаас өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп (Donald Trump)-ийг Твиттер хуудсыг устгахыг шаарджээ. Энэхүү жиргээ нь хэдэн мянган хүмүүсээс сөрөг хандалт, хариу жиргээг авсан байдаг. Магадгүй энэ сонгуулийн өмнөх хүмүүсийн анхаарал татах гэсэн оролдлого байж мэдэх юм.
3
Бэн Аффлек болон "Batman"
Аливаа цуврал, олон ангит киноны нэг баатарт үргэлж нэг л жүжигчин тоглоно гэдэг маш хэцүү. Учир нь тус киноны найруулагч өөрчлөгдөхөд л түүнийг дагаад кино жүжигчид бүгд өөрчлөгддөг. Харин “Batman vs Superman: At the dawn of justice” киноны хувьд жүжигчин, Холливуудын хамгийн сайхан залуусын нэг Бен Аффлек (Ben Affleck) гол дүрийн баатрыг бүтээсэн билээ. Кино шүүмжлэгчид, үзэгчдийн дунд үнэлгээ сайтай байгаа тус киног, кино найруулагч Зак Снайдер (Zack Snyder) найруулсан юм. Бэтмэний дүрд жүжигчин Бен Аффлек, харин Супермэний дүрд Английн жүжигчин Хенри Кавилл (Henry Cavill) тоглосон байна. Тэд дүрийнхээ сонголтонд огтхон ч эргэлзээгүй гэдэг.
4
Бeойнсегийн тоглолт
Жил бүрийн мэргэжлийн Америк хөл бөмбөгийн "The Super Bowl" тэмцээн сүр жавхлантайгаар нээлтээ хийж, спорт сонирхогчдийн хүлээлт болсон гайхалтай тоглолтыг өргөн барьдаг. Тэр ч утгаараа үргэлж л олны танил, алдартай эрхмүүд уригдан ая дуугаа өргөдөг юм. Энэ жилийн арга хэмжээнд, Дуучин Беойнсе (Beyonce), Coldplay, Бруно Марс (Bruno Mars) болон бүжигчин залуусын хамт оролцож, гайхалтай шоуг хийсэн. Тоглолтын дундуур цагдаагийн ажилтнууд ирж, багахан саад учруулсан ч, тоглолт хэвийн үргэлжилсэн.
5
Шиагийн аялал
Залуу жижигчин, найруулагч Шайа ЛаБаф (Shia LaBeouf), "Takemeanywhere" буюу "Намайг хаашаа ч хамаагүй аваад яваач" хэмээх төслийг эхлүүлэн, аян замын дөрөө мулталсан юм. Тэрээр энэхүү төслийнхөө хүрээнд сарын хугацаанд аялал зохион байгуулсан аж. Хэдийгээр бага зэрэг аюултай ч, үнэхээр сонирхолтой байсан болов уу.
6
Пейтон Мэннинг үнэгүй реклам хийсэн
"The Super Bowl" тэмцээний финалын шатанд, Денвер Бронкос багийн хамгаалагч, Пейтон Мэннинг (Peyton Manning) хэвлэлд нэгэн гэнэтийн мэдэгдлийг хийсэн. Тэр нь хэрвээ түүний баг тэмцээнд ялалтыг авбал, "Budweiser" шар айргийг үнэ төлбөргүй рекламдах болно гэсэн аж. Харин үүний хариуд тус компанийн зар сурталчилгааны төлөөлөгч, түүнийг сурталчлаагүй байсан ч, хэрвээ баг ялалт байгуулвал, шар айргийн борлуулалт эрс нэмэгдэнэ гэжээ.
7
Жое Биден, дуучин Лэди Гагаг зарласан нь
2016 оны Оскарын шагнал гардуулах ёслолд, АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Жое Биден, дуучин Лэди Гагаг хүндэтгэлийн тайзнаа зарлан дуудсан билээ. Энэхүү явдал маш гайхалтай үйл явдлуудын нэг байсан юм. Энэхүү арга хэмжээнд Холливуудын чадварлаг жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) эрхэм хүндтэй шагналыг авч, үзэгч шүтэн бишрэгчиддээ гайхалтай бэлгийг барьсан. 2016 оны Оскарын наадмыг хэн ч мартаж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.
8
Хөл бөмбөгийн од О.Ж. Симпсоны аллагын зэвсэг олдсон уу
Нэгэн үе спорт сонирхогчдыг байлдан дагуулаад байсан, мэргэжлийн хөлбөмбөгийн домогт тамирчин О.Ж. Симпсон (O.J. Simpson) 1994 онд хутгалуулж, маш харамсалтайгаар нас барсан юм. Түүний үхэлд тамирчин эрийн хуучин эхнэр Николь Браун (Nicole Brown) болон, түүнийг найзуудыг сэжиглэж байсан. Тэгтэл саяхан Лос Анжелас хотын тэтгэвэртээ гарсан цагдаа, санаандгүй байдлаар тамирчин эрийн хуучин гэрээс аллагын зэвсэг байж болохуйц, хутгыг олсон байна. Хэргийн баримттай яг тохирч байгаа нь олон хүнд эргэлзээг төрүүлээд амжса юм.
9
"Cleveland Cavaliers" багийн шүтэн бишрэгчид
Тус багийн ялалтыг спортод хайртай, шимтэн үзэх дуртай, үнэнч шүтэн бишрэгчид нь сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Тоглолтын туршид сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрж, инээд, нулимс давхацсан гайхалтай тоглолт болж өнгөрсөн. Тэр ч утгаараа тус багийн ялалтыг хот даяараа маш нижгэр тэмдэглэсэн юм. Аваргын парадын үеэр олон сая хүн хүрэлцэн ирсэн нь түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон бөгөөд тус багийн үнэнч дэмжигчид аварга авахыг үнэхээр ихээр хүсч байсан нь харагдана.
10
"Super Bowl" зар сурталчилгаа
"The Super Bowl" тэмцээний бас нэгэн сонирхолтой, нүд баясгам зүйлсийн нэг бол ивээн тэтгэгчдийн маш өвөрмөц зар сурталчилгаа байсан юм. Харж байгаачлан, нохой толгойтой сармагчинг дүрсэлсэн энэхүү этгээд сурталчилгааны дараа борлуулалт итгэмээргүй ихээр өссөн гэнэ. Энэхүү аймшигт дүрсийг харсан бяцхан хүүхдүүд айж цочирдон, хар дарж ч болох шүү дээ. Ямартай ч сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олдог гэж энэ шүү дээ.
11
Англичууд Европын холбооноос гарах санал өгсөн нь
Саяхан буюу өнгөрөгч сарын сүүлээр Их Британи улс Европын Холбооноос гарах үгүйг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга явагдсан. Тус сануулгын дүн 52% ба 48%-ийн харьцаатай гарсан бөгөөд Англи улс ард түмнийхээ нийт олонхийн саналаар Европын Холбооноос гарах болсон билээ. Санал асуулгад нийт 30 гаруй сая хүн саналаа өгсөн нь 1992 оны сонгуулиас хойшхи хамгийн өндөр идэвхтэй (71.8%) олон нийтийн санал асуулга болсон байна. Энэхүү санал асуулгад оролцогсдоос Лондон хотын оршин суугчид болон Шотланд Европын Холбоонд үлдэхийн төлөө дийлэнх саналаа өгсөн бол Уэльс болон Англичуудын олонх нь Европын холбооноос гарах санал өгсөн байдаг. Гэвч тэдний энэхүү шийдвэр нь их хэмжээний хямрал, санхүүгийн хүнд нөхцөлд оруулах магадлалтай тул иргэд өөрсдийн шийдвэрээ үгүйсгэн, дахин элсэхийг хүссэн байна.
12
Халдлага
Өнгөрөгч 1-р сард, АНУ-ын Орегон мужид засгийн газрын байранд халдлага гарсан. Зэвсэгтэй бүлэг иргэд дайран орж үймээн самууныг тарьсан билээ. Самуун дэгдээсэн хүмүүс нэг гэр бүлийн гишүүд байсан бөгөөд авч явсан цүнхэнд насанд хүрэгчдийн тоглоомууд байсан гэдэг. Тэднийг хууль байгууллагын хяналтанд шилжүүлсэн билээ.
13
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, улс төрч Дональд Трамп
Оны хамгийн дуулиантай үйл явдлын нэг бол Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн явдал юм. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа түүний нийт хөрөнгө 8,5 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд сонгуулийн кампанит ажилд багагүй мөнгө зарцуулах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
14
Английн завин уралдаан
Англичууд Европын холбооноос гарах хүсэлтээ илэрхийлэхээс өмнө, Брэксит (Brexit) завин тэмцээнд бүхий л ухаан санаагаа зориулан, гар бие оролцож явсан билээ. Тус тэмцээнд бүхий л насны эрчүүд оролцох боломжтой бөгөөд тэд өөр хоорондоо уралдах, өрсөлдөх замаар тэмцээн явагддаг байна.