10
Луу
Лууг нисдэг, амнаасаа гал гаргадаг, аварга том биетэй, аймшигт амьтан гэдэг билээ. Гэхдээ энэ нь мэдээж оршин байдаггүй боловч кино, зохиол зэрэгт маш ихээр ашиглагдаж, дүрслэгддэг юм. Өдгөө ч лууг мэдэхгүй хүн гэж байхгүй бөгөөд нялхас хүүхдүүд бодитоор оршин тогтнодог хэмээн ташаа ойлгож явдаг.
9
Хоббит
Эгэл жирийн хүнээс 3 дахин жижиг биетэй хүн дүрст амьтны ясыг олж илрүүлсэн байдаг юм. Эдгээр олдворууд нь 12,000 жилийн өмнөх үетэй холбогддог билээ. Тэд бол хүн төрөлхтний өвөг биш бөгөөд өөр төрлийн амьтад гэдэг нь тогтоогдсон. Үүн дээр ажилласан эрдэмтийн ихэнх нь хоббит хэмээсэн боловч, харин зарим нь яг юу болохыг нь тодорхой хэлж мэдэхгүй байгаа юм. Үүнээс үзэхэд хоббит гэж иймэрхүү л амьтан байгаад, түүнээс нь сэдэвлэн кино зохиолынх нь дүрийг бүтээсэн байж таарна.
8
Амазончууд
Амазоны ширэнгэн ойд эрэлхэг дайчин чанар, үзэсгэлэн гоогоороо алдартай бүсгүйчүүд амьдарч байсан гэдэг. Гэхдээ тэдэн дунд ямар ч эрэгтэй хүн байхгүй. Тэд ой модонд авирч, нум сум харваж, идшээ зохицуулдаг байсан гэх бөгөөд тулааны урлагт гаргууд байсан тул хөрш улсууд нь халдаж зүрхэлдэггүй, тэр ч бүү хэл тусламж хүсдэг байсан гэдэг. Зарим эх сурвалжууд дээр тэднийг нум сум харвахад саад болно хэмээж хөхөө огтлон хаядаг байсан ч гэсэн байдаг юм. Тэдний тухай ном зохиолд ихээр дүрслэн бичсэн байдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь жилд нэг удаа ойр орших улс руу бөөнөөрөө айлчилж, хүүхэд тээн ирдэг бөгөөд хэвлийд нь бүрэлдсэн хүүхэд нь эмэгтэй байх юм бол үлдээж, эрэгтэй төрвөл толгойг нь цавчин хаядаг байсан гэжээ. Ямартай ч үлгэр домгийн баатруудаас хамгийн бодитой, жинхэнээсээ оршиж байсан гэх баримттай нь Амазоны бүсгүйчүүд юм.
7
Аймшигт чоно
Энэ нь эгэл жирийн чоноос хэд дахин том биетэй ч тархины хувьд жижиг бөгөөд эр зориг ихтэй хэмээгддэг байна. Ямартай ч тус домгийн амьтан нь оршин тогтнож байсан байх боломжгүй хэмээн шинжээчид дүгнэсэн юм.
6
Ганц эвэрт
Нисдэг шидэт морийг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Үлгэрийн энэхүү баатар нь духан дундаа ганц эвэртэй төдийгүй цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг гэгддэг юм. Хэдийгээр энэ нь домог төдий мэт боловч түүхнээ булшлагдсан ганц эвэртийн яс олдож байсан түүх байдаг нь хачирхалтай.
5
Тэнгисийн мангас буюу Кракен (Kraken)
Дундад зууны үлгэр домогт тэднийг далайн хөлөгт довтолж живүүлдэг аймшигт мангас мэтээр дүрсэлдэг. Утга зохиолд "кракен" гэж нэршжээ. 12-15 метр урттай бөгөөд ямар ч аймшигтай амьтантай тулалдсан төвөггүй ялж чадах гэнэ.
4
Берсеркер (Berserkers)
Өршөөл энэрлийг үл мэдэгч, тааралдсан бүхнээ устгаж, сүйтгэж явдаг хүчирхэг мангас бол Берсеркер юм. Учир нь тэдэнд сэтгэл зүрх гэж огтоос үгүй, зөвхөн хүч чадал л бий. Тэднийг хаад, ноёдын баруун гараар ажиллаж, хамаг муу муухайг нь хийдэг байсан хэмээдэг билээ.
3
Хүн чоно
Тал нь хүн, тал нь чоно гэх хүн чоно буюу ороолонгууд нь шөнө араатны дүрээр ангуучилж, өдөр нь хүн дүрсэндээ ордог байна. Эл домгийг бодит үндэслэлтэй гэж хэлж болно. Орчин үед "ликантроп" гэсэн оноштой цөөнгүй хүмүүс бий. Энэ өвчин нь бүрэн судлагдаагүй ч хүний сэтгэцэд асар их өөрчлөлт орж, хүн өөрийгөө араатан мэтээр сэтгэж, алах дон шүглэдэг болох нь тодорхой болоод байгаа юм.
2
Шидэт дагина
Хүүхэлдэйн кино бүрт дүрслэгдэн гардаг хүн дүрстэй боловч далавчтай, маш жижиг хэмжээтэй нисдэг шавжийг шидэт дагина хэмээн тодорхойлж болно. Өөрөөсөө өнгө өнгийн солонгорсон гэрэл цацруулж, үзэсгэлэн гоогоороо ойн амьтдыг алмайруулдаг. Тэд ойн гүнд амьдардаг бөгөөд хүмүүсийн халдлагаас хүрээлэн буй орчин, эх дэлхийгээ хамгаалж байдаг гэнэ. Магадгүй тэд бидний дунд нисч байж ч мэдэх юм.
1
Дракула
Дракула бол мэдээж хүн дүрст цус сорогч. Бусдын цусыг сорж хооллон, асар их хүч сэлбэдэг. Тэд нарны гэрэлд гарвал шууд л замхран алга болдог бөгөөд мөнгөн эдлэлээс харшилдаг аж. Мөн тэдний түүхээр маш олон кино, ном зохиол байдаг боловч тэд үнэхээр оршин тогтнож байсан эсэх нь эргэлзээтэй.