Шинэ зүйлийг хэрхэн хурдан сурах вэ?

Ямарваа нэгэн зүйлийг сурж мэдэн, уураг тархиа цэнэглэнэ гэдэг сайхан боловч тийм ч хялбар зүйл биш юм. Анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлж, маш их хүсэл эрмэлзэлтэй байж гэмээн сая нэг шинэ зүйлийг мэдэж авдаг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ аливааг хэрхэн хялбар болоод хурдан сурч болох аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ.

Шинэ зүйлийг хэрхэн хурдан сурах вэ?

1 Тухайн зүйлдээ дурла

Та сурах гэж байгаа зүйлдээ эхлээд дурлах хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Ингэснээр сурах хүсэл илүүтэй төрж, хурдан хугацаанд мэдлэг, чадвартай болох боломжтой. Хэрэв та гитар тоглож сурах гэж өдөр шөнөгүй бэлтгэл хийж байгаа боловч нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл эхлээд сайтар бодоод үз. Гитарын тухай судал, утас, хөг аялгуу бүр нь ямар сайхнаар дуурсан гарч байгааг мэдэр. Одоо харин дахин нэг оролдоод үзээрэй. Өмнөхөөсөө хамаагүй түргэн хугацаанд сурах боломжтой болсон байна. 

Тухайн зүйлдээ дурла

2 Олон зүйлд зэрэг анхаарах хэрэггүй

Олон зүйлийг зэрэг сурч мэдэх гэж өөрийгөө хүчлэх нь цаг зав хэмнэж байгаа мэт боловч ямар ч үр дүнгүй байдаг. Яг л хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэгтэй адил. Тиймээс энэхүү арга барилаа халаарай. Үүний оронд нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, үүнийгээ лавшруулан судлах нь илүүтэй үр дүнтэйгээс гадна хамаагүй хурдан хугацаанд мэдлэгээ тэлэх боломжийг өгдөг. Мөн сурч, судалж байгаа зүйлээ өөр талаас нь дахин нэг хараад үзэхэд ойлгохгүй байсан зүйлээ хялбар мэдэж авдаг байна.

Олон зүйлд зэрэг анхаарах хэрэггүй

3 Алдаа гаргахаас бүү эмээ

Хүн алдаж байж л амжилтад хүрнэ. Та алдаж байна гэдэг нь ямарваа нэгэн зүйлийг хийсэн, туршсан байна гэсэн үг юм. Тиймээс харин ч өөрөөрөө бахархаад алдаагаа засч аваад дахин сурах их үйлсдээ мордоорой. Мөн та алдаа гаргаснаар үүнээсээ маш олон шинэ зүйлсийг сурч мэдэх бөгөөд үүнийгээ давуу тал болгон ашиглах боломжтой билээ.

Алдаа гаргахаас бүү эмээ

4 Өөдрөг бай

Бүгдийг эерэг талаас нь хараад үзээрэй. Энэ нь таны тархийг шинээр цэнэглэж, хуралдсан бараан зүйлсийг үргээж өгөх болно. Ингээд та дахин нэг цоо шинээр эхлээд үзэхэд урьдынхаасаа илүү үр дүн үзүүлэх юм. Болохгүй бүтэхгүй байна хэмээн шантарч, ухарч буцахын оронд дахин эхлэхийг зөвлөе.

Өөдрөг бай

5 Шинэ арга барил

Та өөрийн дуртай, сонирхдог зүйлсээ ашиглан, сурч байгаа зүйлсээ тогтоож, мэдэж авч болох юм. Ингэснээр та ямар ч хэцүү зүйлийг хурдан хугацаанд сурах бөгөөд энэ нь танд дарамт болох бус аз жаргал, "Би чадлаа" гэсэн таашаалыг авчирч байх болно. Аливаа зүйлсийг сурахад хамгийн чухал зүйл бол арга барил байдаг юм. Та хөгжим, спорт, хичээл гээд юу ч сурах байлаа гэсэн хамгийн зөв, тохиромжтой аргыг хэрэглэх аваас бүтэхгүй чадахгүй зүйл гэж үгүй гэдгийг дахин дахин сануулъя. 

Шинэ арга барил

6 Хурдан унш

Хурдан уншилт - хурдан суралт гэсэн арга барилыг цээжлээрэй. Мөн амандаа бус илүү чангаар хурдан унших нь таны тархины ажиллагааг түргэсгэж, сурах явцыг хурдасгадаг шидтэй. Харин эсрэгээрээ удаан тогтож, үг бүрийг чухалчилж уншсанаар таны тархинд очих мэдээлэл удааширч, улмаар юуг ч байлаа гэсэн удаан сурдаг, ойлгодог болж хувирдаг байна.

Хурдан унш

7 Дасгал сургуулилалт

Тухайн зүйлийг олон удаа давтаж хийснээр таны тархинд дадал болон сууж, хэцүү санагдахаа больдог. Иймд ямар ч зүйлийг сурч мэдэхийг хүсч байвал олон дахин давт. Сурч мэдэхийн их үндэс нь давтамж, хичээл зүтгэл байдаг юм. Иймээс та ч мөн адил юу сурах гэж байгаа нь хамааралгүй зүгээр түүгээрээ амьсгалж, сурах чин хүсэлдээ автаарай.

Дасгал сургуулилалт

8 Мэдэхгүй зүйлийг сурахдаа мэддэг зүйлээ ашигла

Шинээр ямар нэгэн зүйл сурахдаа өмнө нь аль хэдийн сурчихсан, мэддэг зүйлээ ашиглаад үзээрэй. Ингэхдээ тэдний хоорондын адил, төсөөтэй болон эсрэг талуудыг нь ажиглаж дүгнэлт хийнэ. Ийнхүү мэддэг зүйл дээрээ суурилан, шинээр зүйлс сурж авах нь илүү танил санагдаж, тархинд илүү бат тогтдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Мэдэхгүй зүйлийг сурахдаа мэддэг зүйлээ ашигла

9 Хуулах тийм ч муу зүйл биш

Бид бүхнийг мэдэх албагүй. Мэддэгээсээ илүү мэдэхгүй зүйлс нь олон тул үүнээсээ ичих шаардлага ч байхгүй. Үнэхээр та мэдэхгүй бол зүгээр бусдаас тусламж ав, номноос унш мэд. Харин сурсан, мэдсэн зүйлээ санахгүй байвал яах вэ? Зүгээр л "Google" ашигла. Өөрийгөө зовоож, санах гэж толгойгоо гашилгах нь харин ч тархины эсийг гэмтээж байдаг сөрөг талтай. 

Хуулах тийм ч муу зүйл биш

10 Сурснаа бусадтай хуваалц

Өөрийн мэдэж авсан бүхнээ хэн нэгэнтэй хуваалцаж, ярилцаарай. Энэ нь тухайн зүйлийг цаашид сурч мэдэхэд илүү дөхөм байлгах бөгөөд ой ухаанд тань илүү гүн шингээж өгөх үр дүнтэй. Ном уншсан байлаа ч үүнийгээ бусдад өөрийн үгээр тайлбарлаж өгөх нь хамгийн шилдэг арга билээ. Багш нар өөрийн уншиж судалсан зүйлээ сайтар давтан, шавь нартаа өөрийн арга барилаар тайлбарлаж өгсөөр 100% өөрийн мэдлэг болгож үлдээдэг. Энэ бол бусадтай хуваалцсаны ач юм. 

Сурснаа бусадтай хуваалц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()