16
Сафлор - Грамм нь 11 доллар
Эрүүл мэндэд асар их тустай, халуун ногооны төрлийн энэхүү ургамал нь маш ховор ургадаг төдийгүй хурааж авах явц нь хэцүү байдаг тул ийм өндөр үнэтэй байдаг ажээ.
15
Алт - Грамм нь 56 доллар
14
Родий - Грамм нь 58 доллар
Цагаан алтны төрлийн энэхүү металл нь маш ховордоо тооцогдоно. Нэг тонн дэлхийн царцдас тутамд 0,001 гр родий агуулагддаг гэж бодохоор үнэтэй байхаас аргагүй юм.
13
Цагаан алт - Грамм нь 60 доллар
Шар алтнаас ялгарах зүйл нь хүчил, шүлт болон бусад химийн нэгдлүүдэд хэр барагтай уусахгүй тэсвэр сайтай юм.
12
Метамфетамин - Грамм нь 100 доллар
Мансууруулах бодисны нэгэн төрөл. Мэдээж дэлхий даяар хууль бусаар зарах, хилээр нэвтрүүлэхийг хориглосон.
11
Хирсний эвэр - Грамм нь 110 доллар
Бат бөх, гайхалтай чанартай эврээсээ болж өдгөө сүйрлийн ирмэг дээр байгаа хөөрхий хирсийг агнах нь мөн л хууль бус явдал юм. Хирсний эврээр эм хийдэг бөгөөд хутганы бариул хийж ч болно.
10
Героин - Грамм нь 130 доллар
Та мэдээж кинон дээрээс харж байсан байх. Героинд донтох нь бүү хэл ганц л удаа сорж үзсэн хүн ахин тэр мэдрэмжийг авахын тулд амиа өгөхөөс ч буцахгүй болдог, тийм хүчтэй "аймшиг" юм.
9
Кокайн - Грамм нь 236 доллар
Мансууруулах бодисууд дундаа хамгийн хүчтэй, аюултайд тооцогддог.
8
ЛСД - Грамм нь 3000 доллар
7
Плутони - Грамм нь 4000 доллар
Мөнгөлөг өнгөтэй цацраг идэвхит энэхүү металл нь сансрын хөлгөнд эрчим хүчний эх үүсвэр болдог төдийгүй цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг.
6
Пейнит - Грамм нь 9000 доллар
Алмазнаас хэд дахин ховор, үнэтэй энэхүү эрдэнийн чулууг дэлхий дээр цөөн хэдэн хүн л мэддэг юм. Улаан хүрэн өнгөтэй тансаг энэхүү чулууг одоогоос 65-хан жилийн өмнө л нээж илрүүлсэн ажээ.
5
Таиффети - Грамм нь 20,000 доллар
Хүрэн ягаан өнгөтэй мөн л маш ховор эрдэнийн чулууг хамгийн үнэтэй захиалгаар л гоёл чимэглэлд хэрэглэдэг байна.
4
Тритий - Грамм нь 30,000 доллар
Хагас килограммыг л олборлож үйлдвэрлэхэд 15 сая доллар болдог гэнэ. Фосфортой нэгдэн гэрэлтдэг тул маш эрэлт хэрэгцээтэй байдаг.
3
Алмаз - Грамм нь 55,000 доллар
2
Калифорниум - Грамм нь 25-27 сая доллар
Одоогоор мэдэгдээд буй хамгийн үнэтэй химийн элемент юм. Анх 1950 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн төв лабороторид гаргаж авч байсан тул ийн нэрлэжээ. Газрын тос олборлоход ашиглагдана.
1
Антиматтер - Грамм нь 62.5 их наяд доллар
Ертөнцийн хамгийн үнэтэй зүйл бол антиматтер юм. Энэ нь биднийг бүтээдэг маттерын эсрэг шинж чанартай атомыг бүтээгч партиклууд юм. Асар өндөр хурдтай мөргөлдөөний үед антиматтер партиклууд үүсдэг байна. Онолын дагуу бол бид ирээдүйд энэхүү бодисын тусламжтайгаар сансрын хөлгийн шатахуун бүтээж, сансарт нисэх боломжтой. Гэвч үүний зөвхөн нэг грамм хүрэхтэй үгүйтэйг гаргаж авахын тулд бүтэн жил тасралтгүй ажиллах хэрэгтэй болно.