1
Хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд
Хосууд олон нийтэд өөрсдийн харилцааг албан ёсоор зарлах хүртлээ 11 жил үерхсэн гэдэг. Тэд анх 1999 онд танилцсан байдаг бөгөөд дуучин болох хүсэлтэй Беойнси продюсер Жей Зи-тэй хамтраснаар холбоотой болжээ. Мэдээж хосууд нэлээд хэдэн жил зөвхөн найзын харилцаатай байсан боловч аажмаар бие биедээ татагдан болзож эхэлсэн байна. Харин өдгөө тэд хэдийн 17 жилийг хамтдаа үдээд байгаа ажээ.
2
Дурлалын зууч Канье Вест
Нэрт реппер Канье Вест (Kanye West) урлагт хөл тавьсан цагаасаа л Жей Зитэй нөхөрлөж, ойр дотно явсан юм. Тухайн үед Жей Зи, Беойнси нар бие биенээсээ гэрэвшиж, нэг хэсэгтээ л учраа олж чадахгүй байсан гэдэг. Харин тэдний хайр дурлалыг өдөөж, бадрааж өгсөн хүн бол Канье Вест гэнэ шүү. Тэрээр хосуудыг уулзуулж, учруулж, хооронд нь элдэв зүйлс ярьж "гүйсээр" эцэст нь нэг юм болзоонд явуулсан байна.
3
Гайхалтай хурим
Олон жил үерхэж, болзсоны эцэст хосууд хуримаа хийхээр болсон юм. Тэд ойр дотны 40 гаруй хүмүүсийг урин, чимээ аниргүйхэн хуримаа хийж, гэр бүл болсон төдийгүй хуримын үеэр 70,000 гаруй цагаан өнгийн цахирмаа цэцэг, "тэнгэрээс хаялж" байсан гэдэг. Мөн тэд яг л энгийн мэт бүжиж, үүрийн 5 цаг болсноор хурим өндөрлөсөн байна.
4
Жей Зи бол сайн сонсогч
Мэдээж уран бүтээлч болоод олны танил хүнд тулгарах асуудал, хэл ам дуусна гэж үгүй. Өдөр бүр хүнд бэрх асуудалтай нүүр тулах тэдний сэтгэл санааг тайван амгалан байлгах хамгийн чухал зүйл бол амраг хайрт нь юм. Харин Жей Зи энэхүү үүргээ тун ч сайн гүйцэтгэдэг гэнэ шүү. Тэрээр Беойнсигийн хамгийн сайн сонсогч нь байж чаддаг бөгөөд хэцүү бэрх зүйл тулгарахад үргэлж ард нь бат зогсож, сэтгэл санаагаар дэмжиж байдаг аж. Энэ тухайгаа дуучин бүсгүй нэгэн ярилцлаганд орохдоо дурдсан байдаг төдийгүй түүнийг хамгийн гайхалтай эр хүн гэж байсан удаатай.
5
Бэлгийн амьдрал
Хосууд авахуулсан зураг бүртээ шахуу хошуугаа нийлүүлж, халуухан харагддаг. Мөн хамтарч дуулсан бүх дуундаа хамтдаа гэртээ үлдээд янагламаар байна гэх зэрэг үгсийг багтаасан байдаг юм. Үүнээс үзэхэд тэдний хувийн амьдрал тун гайхалтай байдаг бололтой. Жей Зи нэгэн удаа ярилцлага өгөхдөө эхнэрээ хамгийн халуухан бүсгүй хэмээн дурдсан байдаг төдийгүй үүнээс нь үүдэн тэднийг хамгийн халуухан, гал дүрэлзсэн хос гэхчлэн нэрлэх нь ч бий.
6
Салалтууд
Үнэн худлыг тунгаан шүүж чадахгүй боловч эх сурвалжуудын мэдээллэснээр хосууд нэлээд хэдэн удаа салж, нийлсэн гэдэг. Мэдээж хосууд л болсон хойно муудаж, сайндах нь байх л асуудал боловч алдар нэртэй тэдний тухайд ийн салж сарних явдал шүтэн бишрэгчдэд нь таагүй санагдаж, олны хэл аманд өртөх тул сайн зүйл огт биш. Мөн тэдний ийн муудалцах болсны шалтгаан нь Жей Зигийн хүүхэмсэг байдалтай холбож тайлбарладаг бөгөөд тэрээр маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож, Беойнсиг бухимдуулж байсан аж.
7
Хэл ам дагуулсан дуу
Сүүлийн үед тэднийг салж байгаа, Беойнсе өөрийг нь хуурсан нөхрөө уучилж чадахгүй байгаадаа бухимдан дуу гаргасан гэх мэтээр цуурч байна. Энэ нь ч учиртай. Беойнсегийн шинэ уран бүтээл болох "Sorry" хэмээх дуу нь анхандаа олон нийтэд "Тэр нөхрөө уучилжээ" хэмээх ойлголтыг төрүүлж байсан бол, яг үнэндээ харин ч эсрэг утгыг агуулсан дуу байжээ. Энэ дуун дээр "Би чамаас уучлалт гуйхгүй. Чи гоё үстэй Беки рүүгээ яв" гэх мэт үгс гардаг нь эргэлзээ төрүүлээд байна.
8
Тэдний чөлөөт цаг
Тэд ихэнхи цагаа хамт өнгөрөөж, аль болох шүтэн бишрэгчид, олон нийтээс хол байхыг хичээдэг юм. Мэдээж тус тусдаа уран бүтээлээ туурвидаг боловч хамтарч дуулсан хэд хэдэн дуутай гэдгийг бид мэднэ. Хосууд гэртээ кароаке өрөөтэй бөгөөд тусгайлан цаг зав гаргаж хит болсон дуугаа хамтдаа дуулж, хөгжилддөг байна.
9
“Survivor” сан
Тус санг анх Попын хатан хаан гэгддэг Беойнсе байгуулж байсан бөгөөд үүндээ нөхрөө татан оролцуулж, дэлхий нийтийн олон мянган хүнд тусламжийн гараа сунгаж яваа билээ. Газар хөдлөлт, байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмэн, өлсгөлөн, ядуурал зэргээс болон шаналж буй бяцхан үрс гээд л зовлонт амьдралыг туулж яваа хүн бүхэнд чадах чинээгээрээ тус хүргэдэг байна. Беойнси орон гэргүй хүмүүст зориулан 7 сая долларыг хандивласан байдаг бол Жей Зи Африкийн ядуу буурай, өлсгөлөнд нирвэгдсэн хүүхдүүдэд тусалж, ундны ус, хоол хүнсээр хангаж өгдөг аж.
10
Хамтарсан уран бүтээлүүд
Тэд анх “Crazy in Love” дууг хамтран дуулж, олонд хүртээсэн байдаг билээ. Тус дуу нь олон нийтээс өндөр үнэлгээ авч, хүн бүрийн сонсох дуртай дуу болсон юм. Удалгүй тэд удаа дараа хамтарсан уран бүтээлээ туурвиж, нэгнийхээ ард бат зогсож байлаа. Хамгийн сүүлд “Drunk In Love” дууг гаргасан бөгөөд энэхүү бүтээлээр өөрсдийн нэр хүнд, авьяас чадвараа дахин бататгаж, шилдэг уран бүтээлчид гэдгээ харуулаад авсан юм.
11
Хөрөнгө чинээ
Тэднийг энтертайнмент ертөнцийн хамгийн баян хосууд гэдэг. Хосуудын хөрөнгө нийлээд 1 тэрбум доллар хүрдэг гэх бөгөөд Жей Зи 560 сая доллар, Беойнси 450 сая долларын хөрөнгөтэй байна. Жей Зигийн хөрөнгө эхнэрийнхээсээ их байх нь гарцаагүй. Учир нь Беойнси урлагт хөл тавихад Жей Зи хэдийн өөрийн байр сууриа олчихсон нэгэн байсан билээ. Энэ их хөрөнгөө хий дэмий үрж цацахаас илүүтэй, ядарсан нэгнээ өргөж, нялхас хүүхдүүдэд ирээдүй хайрлахад зарцуулах дуртай аж.
12
Бэлэг тэмдэг
Тэд хоёул 4-ний өдөр мэндэлсэн байдаг тул 4-ийн тоонд дуртай ажээ. Тиймдээ ч тэд охиноо хүртэл "IVY" хэмээн нэрлэсэн гэдэг. “IV” нь Ромоор 4-н тоо гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Ямартай ч хосууд 4-ийн тоог амьдралтайгаа нягт холбож, бүх зүйлсийг төлөөлүүлж, азын бэлэг тэмдэг болгодог юм.
13
Адил шивээс
Тэд өөрсдийн хайр дурлалаа бататган бөгж зүүх хуруундаа нэгэн шивээс хийлгэсэн байдаг юм. Энэ нь дахиад л Ром 4-н тоо буюу охиных нь нэр аж. Энэ нь тэдний насан туршийнх нь гоёл байх бөгөөд үүгээрээ охиндоо хэр их хайртай болохоо илэрхийлдэг гэнэ.
14
Охины нэр
Хосууд 2011 онд бяцхан охины өлгийдөн авсан бөгөөд Блүй Айви Картер (Blue Ivy Carter) хэмээх нэр хайрласан байдаг. Харин тэд охиноо дэлхийд цор ганц нэгэн байгаасай гэсэндээ энэхүү өвөрмөц нэрэндээ зохиогчийн эрх авахыг хүсч, нилээдгүй хүчин чармайлт гаргажээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ямартай ч түүнтэй адил нэртэй хүүхдүүд гарч ирэх эсэхийг харж суухаас өөр аргагүй бөгөөд бүхнийг цаг хугацаа харуулах бизээ
15
Цагаан хоолтон
Тэд хоёул эрүүл амьдралын дэглэм баримталж, цагаан хоол иддэг байна. Дуучин бүсгүйн тухайд бол тэрээр нэлээд хэдэн жилийн өмнөөс цагаан хоолтон болсон бөгөөд үүндээ нөхрийгөө татан оруулсан юм. Жей Зи эхэндээ цагаан хоолтон болохоос татгалзаж байсан боловч яаж ч чадалгүй эхнэрийнхээ үгэнд орсон гэдэг.
16
Грэммийн 17 шагналтай
Өдгөө хөгжмийн ертөнцийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Авьяас нь ундарсан хосууд олон жил урлагт үнэнч зүтгэсэний эцэст хөгжмийн ертөнцийг шилдгүүдийг шалгаруулдаг “Grammy”-гийн наадмаас нийтдээ 17 дээд шагнал хүртсэн байдаг юм.
Тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линкээр орж үзээрэй.
~ Бейонсе, Жей Зи хоёрын дурлалын түүх ~