1
Мэрилин Монро (Marilyn Monroe)
20-p зууны хамгийн сайхан бүсгүй, секс бэлэг тэмдэг, жүжигчин дуучин бүсгүйн үхлийг 50 жилийн дараа зохион байгуулалттай аллага байж болзошгүй талаар мэргэжилтнүүд хэлж байна. Тэрээр 1940-өөд оны эхээр моделийн чиглэлээр карьераа эхлүүлсэн боловч, төрөлхийн хүрэн бор үсээ, шаргал болгосноор урьдынхаасаа ч илүү амжилтанд хүрсэн юм. Тэрээр "Gentlemen Prefer Blondes", "Some Like It Hot", болон "The Misfits" зэрэг хэд хэдэн алдартай уран бүтээлүүдэд гол дүрийг бүтээсэн. Түүний сэтгэл судлаачдаа бичсэн захидалд, "The Misfits" кинонд тоглох үедээ сэтгэл зүйн асуудалтай байсан бөгөөд Нью Йорк хотод байрлах Пейн Уитни (Payne Whitney)-гийн сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан талаар тодорхой гардаг. Монрое 1962 онд эмийн тунг хэтрүүлэн ууж 36 насандаа таалал төгссөн юм.
Түүний сэтгэл судлаачдаа бичсэн захидлыг ЭНД дарж үзнэ үү.
2
Мэрайя Кэри (Mariah Carey)
1990-ээд оны эхээр Поп дагина хэмээгдэж байсан, үзэсгэлэнтэй дур булаам бүсгүйн өөрийн нэрээр нэрлэсэн цомог нь дэлхий дахинаа 15 сая хувь зарагдаж, амжилт тогтоосон билээ. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулж чадсан дуучдын нэг юм. Дуучин бүсгүй "Glitter" кинонд тоглож байхдаа сэтгэл санаагаар маш их унаж, "Westchester North" сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж. Тэр ч бүү хэл амиа хорлохыг хүртэл завдаж байжээ.
3
Робби Уильямс (Robbie Williams)
Тэрээр 2000-аад оны эхээр тэсрэлт хийж байсан алдартай дуучин билээ. Өдгөө АНУ-ын алдартай дуучин, продьюсер төдийгүй амжилтын гараагаа эхэлсэн "Take That" хамтлаг нь Английн хамгийн шилдэг хамтлагаар нэрлэгддэг юм. Гэсэн ч хамтлагаасаа гарч, ганцаарчлан уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн байдаг. Робби Виллиамс 2007 онд сэтгэл гутрал, архи, хар тамхины хэрэглээ зэргээсээ болж Аризона мужийн "The Meadows" сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээг хийлгэсэн байна. Тэрээр эхнэр Айда Фиелд (Ayda Field)-ийн хамт Сардин аралд амарч яваад, олон нийтийн газарт секс хийсэн нь папарациудын дуранд өртөж, шуугиан тарьсан билээ.
4
Вайнона Райдер (Winona Ryder)
Бид бүхэн түүнийг "Хайчин гарт Эдвард" (Edward Scissorhands) киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр 1989-1993 ондуудад тус кинонд хамтран тоглосон, чадварлаг жүжигчин Жонни Депп (Johnny Depp)-тэй хамтран амьдарсан байдаг. Жүжигчин эр тухайн үед хэвлэлийн хэрэгслүүдээр өөрийн жинхэнэ хайрыг олсон, түүнд үүрд хайртай хэвээр байх болно хэмээн тангаргалж, зүүн гарын мөрөн дээрээ “Winona Forever” хэмээх шивээсийг хийлгэсэн. Гэвч тэдний харилцаа харамсалтай нь бүтээгүй юм. Бүтэлгүй дурлалын харилцаа болон найруулагч Тим Бартон (Tim Burton)-ны "Beetlejuice кинонд тоглосныхоо дараа дүрдээ хэт орсноос болж, хэсэг хугацааг сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн гэдэг.
5
Деми Ловато (Demi Lovato)
Тэрээр ердөө 15 насандаа "Disney Channel", "Camp Rock", зэрэг телевизийн цуврал бүтээлүүдэд тоглож, өөрийн анхны цомог болох "Don’t Forget"-ийг гаргасан авьяаслаг дуучин билээ. Тэрээр урлагийнхан дундаа маш даруухан, ёс зүйтэй хэмээн үнэлэгддэг. Гэвч өсвөр насандаа "шизофрени" өвчнөөр өвчилж, удаан хугацаанд сэтгэц заслын эмчилгээг хийлгэж байсан байна.
6
Кэтрин Зета Жонс (Catherine Zeta Jones)
Уэльсийн алдартай жүжигчин бүсгүй, "The Mask of Zorro", "Entrapment", "Traffic", "Chicago", зэрэг кинонуудад тоглон, түүнээс хойш Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүй, секс бэлэг тэмдгээр нэрлэгдэх болсон билээ. Тэрээр карьерийнхээ үеэр маш их сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэгт автаж байсан бөгөөд хэд хэдэн удаа амиа хорлохоор зэхэж байсан байна. Улмаар сэтгэцийн эмчилгээ хийлгэж байжээ.
7
Стивен Тайлер (Steven Tyler)
Алдарт "Aerosmith" хамтлагийн гоцлол дуучин, тэрээр маш их сэтгэл хөдлөл, тогтворгүй зан чанартай гэгддэг билээ. Хамтлагийнх нь гаргасан дуу бүр нь хит болж, бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлагаар нэрлэгддэг. Тэрээр архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, маш их сэтгэл гутралд орж байжээ. Улмаар 1986, 2009 онуудад сэтгэц мэдрэлийн эмчилгээг хийлгэж байсан аж.
8
Даниел Жонстон (Daniel Johnston)
Алдартай дуучин, ая зохиогч, зохион бүтээгч эр 90-ээд оны үед ид мандаж явсан юм. Тэрээр дуулахаас гадна, алдартай уран бүтээлчдийн цомгийн загварыг ч мөн хийдэг байв. Урлагийнхан дундаа маш зожиг, ганцаардмал нэгэн гэгддэг байсан бөгөөд сэтгэл гутрал, тогтворгүй зангаасаа үүдэн хий зүйлс харах болж, их л шаналдаг байсан аж. Тиймдээ ч сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан байна.
9
Бритни Спирс (Britney Spears)
Өсвөр наснаасаа урлагийн амьдралд хөл тавьсан Попын гүнж, уран бүтээлийн хувьд үнэхээр шилдэгт багтах ч, хувийн амьдарлын хувьд нэлээд тогтворгүй, таагүй амьдралыг туулсан билээ. Учир нь түүнийг бүжигчин, загвар өмсөгч Кевин Федерлайн (Kevin Federline)-ийг эхнэрээс нь салган суусан хэмээн хүмүүс ам муутай байдаг юм. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд тэдний харилцаа удаан үргэлжлээгүй салалтаар дууссан нь харамсалтай. Түүнээс хойш дуучин бүсгүйн маань эрийн тэнгэр харьсан уу гэлтэй дараалан хууртаж, дурлалын асуудалдаа цэг тавьсан юм. Нөхрөөсөө салсан салалт, дээр нь бас шалдар булдар зүйлсээс болж, хэд хэдэн удаа сэтгэцийн эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтсэн билээ.
10
Йоко Оно (Yoko Ono)
Алдарт Битлз хамтлагийн дуучин Жон Леннон (John Lennon)-ний гэргий Японы мультмедиа уран бүтээлч, дуучин, энх тайвны уриалагч тэрбээр маш өвөрмөц, дахин давтагдашгүй сэтгэлгээтэй гэгддэг. Тэрээр нөхөртэйгээ анх галлерэй үзэж байхдаа танилцсан байна. Нэгэн удаа дуучин эр Йоко Оногоос өмнөх эхнэрээ эзгүй хойгуур, түүнийг гэртээ урьсан байна. Ийнхүү тэд дотно харилцаанд орж, эхнэр нь гэртээ ирэхэд гэрийнх нь халаад, шаахайг өмссөн гэрт нь сууж байжээ. Улмаар хосууд 1986 онд хүүтэй болж, гэрлэлтээ баталгаажуулсан аж. Ийнхүү тэд хамтран амьдрах хугацаандаа маш солиотой гэмээр зураг авалтууд, үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь “Bed-Ins For Peace” байв. Тэрээр нөхрөө алдсаны дараа сэтгэл зүйн асар их уналтанд орж, хэсэг хугацаанд солиотой хүн шиг амьдарсан гэдэг. Улмаар тэрхүү шаналлаа дуу болгон илэрхийлж, хэсэг хугацаанд сэтгэцийн эмчилгээг хийлгэсэн байна.