3D принтерээр хэвлэсэн анхны автобус

Ирээдүйн дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчлөх технологийн нэгэн шийдэл бол яахын аргагүй 3D принтер билээ. Өмнө нь 3D принтерийг ашиглан бодит хүний дүрс, байшин хэвлэж байсан бол энэ удаад компьютер технологийн "IBM" компани, "Local Motors" компанитай хамтран хамгийн анхны хэвлэмэл мини-автобусыг үйлдвэрлэжээ.  

3D принтерээр хэвлэсэн анхны автобус

1

Хамгийн гайхалтай нь энэхүү автобусыг хэвлэхэд ердөө л 10 цаг, харин угсрахад ганц цагийг л зарцуулжээ. "Olli" хэмээх энэхүү мини автобус нь бусад тээврийн хэрэгслийн л адил хүмүүс тээвэрлэх зориулалттай аж. 

2

Байгальд ээлтэй, электроноор ажилладаг энэхүү автобус нь автомат жолоодлогоор явах бөгөөд 12 хүний багтаамжтай. 

3

Цагт явах дээд хурд нь 20 км бөгөөд 50 км тутамд батерейг нь цэнэглэх шаардлагатай гэнэ. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар энэхүү бага оврын тээврийн хэрэгслийг их сургууль, коллежийн кампус хооронд, эсвэл цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэнд ч ашиглаж болох ажээ. 

4

2016 оны сүүл гэхэд Лос-Анжелес, Лас Вегас зэрэг хотуудад бүрэн үйлчилгээнд гарах төлөвтэй байна. 

5

6

7

8

9

10

11

12

13

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()